МАН-ын бүлэг: Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.11.28/ ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна. Тухайлбал, Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын хуультай хамт Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Эдгээр хуулиудыг МАН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Зочин [66.181.178.247] 2022-11-29 21:45:14
2024 оны хувь заяа хүн намын гарт ороод ирлээ
Зочин [202.9.40.133] 2022-11-29 03:58:28
Тийм шүү их хэмжээний сул мөнгө сар бүр төсөвт орж байх байлаа. Ёстой тэнэгүүд shit
Зочин [202.9.40.133] 2022-11-29 03:55:08
Анх хууль санаачилсан үед нь батлаад хэрэгжүүлсэн бол одоо их л $ той байх байлаа
Зочин [192.82.65.10] 2022-11-28 23:56:41
Хулгайч худалч ман намыг сонгосны хар гай
Зочин [192.82.75.85] 2022-11-28 14:14:50
ман итгэлийг эвдэж байна даа????.ядаж технологийн жижигхэнч болов юм хийгээч
Зочин [103.57.93.149] 2022-11-28 13:18:03
Казиногын хууль батлах нь буруу, Авилгал аваад кноп дарсан байх магадлалтай
Зочин [202.70.44.46] 2022-11-28 09:32:03
мөнгө ихтэй монголчуудыг казиногоор сайн дэмжих хэрэгтэй, яндаж болшгүй далай шиг яасан баян монгол вэ?
KZ [66.181.168.82] 2022-11-28 09:27:25
Анх казиногийн хууль санаачилсан Баттулга, Батчулуун агсаны гэр бүлүүдэд нөхөн төлбөр төлж, нэрийг нь мөнхжүүлэн хөшөө босгох хэрэгтэй.
kz [66.181.168.82] 2022-11-28 09:24:22
Анхный хууль санаачилсан Батчулуун агсаный гэр бүлд нөхөн төлбөр өгч, нэрийг нь цагаатгах хэрэгтэй......