Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул

Aдмин / Улстөр

Монголчууд төрт ёсны арвин уламжлалтай, гүн ухааны гүйцэгдэшгүй баялагтай ард түмэн. Хүннү гүрний үеэс ардыг алагчлахгүй,төр улсаа самгардуулахгүй байх ухааныг эрхэмд үзэн, улс төр, эдийн засаг, геополитикийн асар өндөр соёл, арвин туршлагатайн учир огтхон ч ажралгүй туурга тусгаар, түүхэн суу билэгтэй өдий хүрчээ. Гэвч дотоодын эв нэгдэдгүй байдал, өчүүхэн хувийн эрх ашиг, харийн хавчлага, түрхэрэлт, түүхийн мандал бууралд нөлөөлсөөр урваачдын гайгаар бусдын саварт атгагдахаас өөрцгүйдэн байсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарсанаар монголчуудын унаган ухамсар сэргэж төр улсаа сэргээн товхинуулах замдаа шударчээ. Богд хаант Монгол улс байгуулагдмагц төрийн ёс, ёслол журмыг цэгцэлж,үндэсний уламжлал, өнгө аясыг сэргээн хэрэглэх болсон.

Тус оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээн тогтоож, монгол цаг тооллын бичиг хэрэглэх болсон тул сар шинийн баяр зэрэг үндэсний бэлгэдэл болсон баяр наадмаа тэмдэглэх болжээ Монголчуудын төрт ёсны сэтгэлгээ нь бүхэлдээ уламжлалаахадгалан үлдэхэд чиглэгджээ.

Үндэстэнд тулгуурласан улс орны хувьд соёл нь маш үнэ цэнтэй бөгөөд үндэстний оршихуйн баталгаа, тэдний устаж уусахгүй байх дархлаа нь болж байдаг. Ардчиллын үнэт зүйл эрх чөлөө, сонгууль, олон ургалч үзэл, иргэдийн оролцоогүйгээр төсөөлөмгүй шиг Монголын төрт ёсыг монгол ахуй, монгол сэтгэлгээ, монгол хүнгүйгээр хөгжүүлэх тухай ойлголт байж болошгүй. Харин Монголын уламжлалт төрт ёсны сургаальд их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул, хүсэхүйн сууриас ангижран магад оршихуйг баригтун, алд бие минь алжааваас алжаатугай аху төр минь бүү алдартугай... гэхчлэн хувийн эрх ямба хөөцөлдөгч, өчүүхэн нэр, алдарт омтгойрохыг ихэд цээрлэн үздэг байснаас үзвэл өнөөгийн манай улс төрийн байдал урвуу байдалтай, урваж шарван, уруу дорой царайлсан шинжийг ихэд агуулсан нь эргээд түмний хэтийн заяа, улс орны ирээдүйд хар толбо цаашлаад хор аюул болох вий.


Сэтгэгдэл

Утга адил байгаа биз? [66.181.189.67] 2022-11-29 12:28:29

Их ХУССАН хүнд төрийн жолоо бүү атгуул. Ингэж ойлгож болох уу?

Turh atgan [68.146.196.108] 2022-11-29 06:39:32

Gukugnuud bugd l atgaj sanaatai daanch tarhi neto

Зочин [202.126.88.168] 2022-11-29 06:33:45

Ялтан Эрдэнээ шүү дээ

Үнэнбат [66.181.180.29] 2022-11-29 03:23:07

Монголчууд бидэнд 30 гаруй жил хөрөнгөлөг, овт шаар,хулгайч,луйварчин,эрүүгийн гэмт хэрэгтний үүр уурхай болсон хүмүүсийг төрийн өндөр сэнтий, түшээдийн ариун суудалд залж, итгэж байсны " Гай гамшиг " одоо л бодитоор тусч байх шив. Ганц жишээ гэхэд л Засгийн тэргүүн " Багабандийг ОТ- н төлөөлөх зөвлөлөөс гаргана " гэж хэлсээр олон жилийн нүүр үзлээ. Чадахгүй юм бол юунд тэгж хэлсэн юм бол....Үүнээс үүдэн төр засгийг хулгайчид атгаж байгаа юм биш үү гэх бодол төрж байна.Төр засгийг " Буруу гарын хүмүүс " удирдаад байна уу даа.

Зочин [202.21.108.240] 2022-11-29 05:17:10

Yag unen

Зочин [192.82.81.91] 2022-11-29 03:10:31

Баярцогц мярааж байгаашүү мэдтүгэй санатугай

иргэн [64.119.24.212] 2022-11-29 02:52:38

Чононд -- хонь хадалуулсан шиг амьдрахаа болиоч !!!!!!! Зайлуулаач !!!!! Энэ янзаар явахгүй хөгжихгүй ??????!!!!!@


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.