Г.Занданшатар: Бусдыг архиар шахсан хүн хуулийн хариуцлага хүлээнэ
Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар танилцууллаа. Тэрбээр, Монгол Улс архины хэрэглээгээр дэлхийд хамгийн өндөр түвшинд байгаа улсуудын нэг. 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм. Архидан согтууралтаас үүдэлтэй зуурдаар нас баралт манай улсад дэлхийн түвшнээс хоёр дахин их байна.
Мөн архинаас үүдэлтэй өвчлөлт их байна. Иймд намайг алгас аян өрнөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Намайг алгас гэж байхад шахаад түүний улмаас тухайн хүн ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил гаргавал шахсан хүн нь хариуцлага хүлээнэ. Архи уу гэж шахаж байгаа хүн ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс хариуцлага хүлээнэ.
Сэтгэгдэл
зочин [192.82.69.3] 2022-11-29 15:18:29
Идээний дээж гээд л нэг нэгэндээ, ээж аавдаа, ах нартаа, хамаатан садандаа том том шилтэй архи бэлэглэдгээ болиосой. Архинаас хамгийн муу муухай бүх зүйлс үүдэлтэй гэдгийг хүүхэд залуучууд иргэдэд ойлгуулаасай.
Зочин [202.55.191.194] 2022-11-30 09:15:20
зАНДАНШАТАР ӨӨРИЙГӨӨ Л ХИЧЭЭ,АРХИЧИН БИЗДЭЭ ӨӨРӨӨ,
Иргэн [103.57.93.22] 2022-11-29 11:11:47
Та нар Том том архиа уухаа боль!!!!!!! 10 хүн суулгаад тэнэгтээрээ !!!!!!!
Зочин [103.212.118.196] 2022-11-29 09:14:14
Нүүрсний хулгайчаа яриач бариач мөнгөө авмаар бна . Би ч бас хувь хүртмээр байна. Муу сайн хаж үхмэрүүдээ.
зочин [202.9.47.11] 2022-11-29 07:39:20
архи яахав улны хуулд нүүрсний хулгайгаа яах гэж байна шиидвэрээ гаргаач хүлээгээд л байна шүү