ХОЁР ӨРХИЙН 100 ГАРУЙ БОГ, 10 ӨРХИЙН 72 ҮХЭР ЦАСАН ШУУРГАНД ХОРОГДЖЭЭ

Aдмин / Орон нутаг

ОБЕГ-аас өнгөрсөн өдрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар11 дүгээр сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 60 бог мал хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогдсон тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16:20 цагт хүлээн авчээ.

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар 11 дүгээр сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас нэг өрхийн 75 хонь, 9 ямаа хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17:15 цагт хүлээн авчээ. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.


Сэтгэгдэл

Хотын иргэн [64.119.18.215] 2022-11-30 00:05:21

Малаа зохистой тоо толгой барьж өсгөмөөр юм даа. Мянгат малчин гэдэг пайзны төлөө малыг хамаагүй ихээр өсгөж байна. За одоо тэгээд мах, сүүгээ бидэнд зүгээр өгдөг юм шиг тусламж гуйна даа.Хотын бид яах вэ чадахаараа л тусладаг. Харин малчид минь идэж ч чадахгүй, маллаж ч чадахгүй энэ их мал өсгөх шаардлага байна уу.

Зочин [103.212.117.117] 2022-11-29 17:18:47

Махны үнэ унахнээ

сарангэрэл [192.82.82.54] 2022-11-29 14:55:08

ямар өрөвдөлтэй юм бэ уншсан чинь сэтгэл гонсойчихлоо

Зочин [103.229.120.87] 2022-11-29 09:09:01

Хашаа хороогүй юм уу, дундуур идэш, дулаан хэвтэр гэдэг дээ. Хөдөөнийхөн хашаа хороогоо сайн дулаалах хэрэгтэй дээ, малаа зарж ч чадахгүй, идэж ч чадахгүй, өсгөж ч чадахгүй сонин болчихсон юмаа

Зочин [64.119.18.215] 2022-11-30 00:09:49

Харин тийм. Намаржингаа найр хийдэг гэдэг биз дээ. Цаг агаарын хүнд нөхцөл гээд халих нь мэдээж, гэхдээ малчид өөрсдийн хувийн малаа л адгуулж байгаа биз дээ. Өмнө нийгэмд улсын данстай байсан тул хүн бүр эрвийх дэрвийхээрээ өвөлжилтөнд нь тусалдаг байж. Одоо бол цаг өөр болсон. Малчдыг өмнөө барьдаг намын "хулгайчуудыг" л бид далдуур дэмжээд байгаад зэвүү хүрэх юм даа.

Зочин [64.119.25.47] 2022-11-29 12:31:18

Үнэн шүү дээ халуун намраар л цаг хүндрэнэ хатуу өвөл болох талаар их л ярьж байсан


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.