Зах зээлийн зарчим үйлчилж л байгаа бол тэнд чөлөөт үнэ, чөлөөт өрсөлдөөн тогтоно

Aдмин / Эдийн засаг

Чөлөөт өрсөлдөөн байвал эрүүл систем хөгждөг. Гэтэл Манай улс шатахуун импортлогчдын хооронд таагүй харилцаа бий болж, хатуу гараар барих гэсэн муйхр оролдлогоос үүдэн шатахуун импортлогчид алдагдалд орсоор байгаа аж. Стратегийн салбартаа ийм бүдүүлэг менежмэнт хэрэглэдэг улс монголоос өөр хаана билээ. Олон жилийн алдаа завхралыг арилгах суурь зохицуулалт хийлгүй шууд л дарамтлах арга хэрэглэж байгаа хамгийн сүүлийн жишээ бол “дизель түлшний үнэ нэмэх юм бол тусгай зөвшөөрлийг чинь цуцална” гэх байр суурь төрийн зүгээс баримталсныг дэлхийн ажиглагчид хараад онигоо болгож хоорондоо инээлдэж байх юм.Энэ бол онигоо биш эмгэнэл юм.

Шатахуун импортлогчдын өнөөгийн байдал Импортын, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй аж ахуйн нэгж байна. Үнэ хямд үед ажиллаж, нэмэгдэхээр импорт, борлуулалтаа зогсоодог аж ахуйн нэгжүүд ч бий. Харин улс даяар сүлжээтэй, томоохон импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, хэрэглэгчийг шатахуунаар хангах үүрэг, хариуцлага хүлээдэг. Дэлхийн зах зээлийн үнэ, импортын эх үүсвэр, татвар, тээврийн зардал гээд зардлууд тодорхой тогтсон хэмжээтэй учраас тухайн компани дотоод менежментээрээ өрсөлдөж болно. Үйл ажиллагааны зардал багатай бол бусдаас ялгаатай үнэ тогтоох боломжтой.

Төрийн хатуу гар Газрын тосны бүтээгдэхүүний хараат байдал Монголыг бүхэлд нь хөдөлгөж, зогсоож, бухимдуулж, үнийн дарамтад оруулж, инфляцийг тэнгэрт гаргаж чаддаг. Энэ бол хараат байдлын хууль л үйлчилсэн хэрэг. Үнийг чөлөөт зах зээлийн жамаар бус хууль журмаар тогтоох нь маш буруу гэж эдийн засагчид үздэг. Бараа үйлчилгээний үнэ хамгийн оновчтой тогтох хөрс нь чөлөөт зах зээл юм.

Үнэ чөлөөлснөөр нөөц хангамжийн асуудлыг импортлогчид өөрсдөө хариуцна. Тэд хүртэж буй ашгийнхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх хэрэгтэй болдог. Төр үнэ хязгаарлалтад оролцох нь эдийн засаг хямруулахад хүргэж байна гэх шүүмжлэл ч дагуулдаг. Ер нь үнэ тогтворжуулан барих төрийн бодлого нь эцэстээ төр өөрөө өртэй, сандаа мөнгөгүй болоход хүргэдэг аюултай. Эдийн засагчид шатахууны үнийн хямралаас гарах дараах арга замуудыг санал болгож байна

  1. Бензиний үнийн нэмэгдлийг дагаж гол нэрийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтлоо. Заримдаа бүр ганц зах зээлээс хараат байдлыг ашиглаж шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж дотооддоо бензиний жижиглэнгийн үнийг нэмж байсан тохиолдол цөөнгүй гарсан. Хараат байдлаас гарах арга нь дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих гэж эдийн засагч, судлаачид хэлдэг.
  2. Шатахууны үнийг төр байнга зохицуулдаг. Дэлхийн зах зээл дээр болон ОХУ-д шатахууны үнэ өсөхөд төрийн зүгээс татвараа бууруулахад татвараа нэмэгдүүлдэг. Эдийн засгийн нөхцөл байдал сайн биш учраас чөлөөт үнийн нөхцөлд шилжих боломжгүй.
  3. “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулах, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тус зөвлөлөөс гаргах шийдвэрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх,
  4. Газрын тосны хангамж, үнийн хяналт, зохицуулалтыг тодорхой болгох,
  5. Салбарын яам, агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын оролцоо, эрх үүргийг тодорхой болгох,
  6. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа аж ахуй эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
  7. Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэн худалдаа, импортын тусгай зөвшөөрлийг нэгдмэл сонирхолтой, харилцан хамаарал бүхий этгээдэд олгохгүй байхаар зохицуулалах,
  8. Монгол Улсад импортолж жижиглэнгээр борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандартад тавих хяналтын тогтолцоог сайжруулахын тулд төрийн итгэмжлэгдсэн лаборатори яаралтай байгуулж, ажиллуулах.

Дэлхий дахины нөхцөл байдлаас үүдэлтэй хямралын үеийг даван туулахын тулд төр аль болох уян хатан, ухаалаг, судалгаа шинжилгээнд суурилсан бодлогоор шатахууны салбарыг зохицуулж, орчин үеийн менежмэнтийн арга хэлбэрээр шийдэл гарц хайхгүйгээр”хүч хэрэглэх, шахалт үзүүлэх” хэв маягаар ажиллах нь аль ч талаараа туйлын бүдүүлэг, муйхар, популист юм. Хэрвээ төрийн буруу үйл ажиллагаанаас үүдэн шатахууны хомсдол нүүрлэвэл ямар аюул эрсдэл нүүрлэхийг төсөөлөшгүй аюултай!


Сэтгэгдэл

Том 2-хон хөрштэй байхын уршиг. [59.153.114.210] 2022-12-01 13:03:17

Монгол бол том хөршүүдээсээ болоод 100 хувь капиталист ч биш, 100 хувь социалист ч биш тийм л орон байна. Энэ нь тэгэхлээр хүмүүсийн цалин орлогын хэмжээ, нийгмийн халамж, эрүүл мэндийн систем, сургууль, цэцэрлэг гээд үй олон юман дээр Монгол завсрын байдалтай байна гэсэн үг. Хятад улс хөрөнгөтөн улс л болдоггүй юм бол ЮҮ Ч өөрчлөгдөхгүй.

зочин [192.82.89.142] 2022-11-30 03:52:51

Юм мэддэг бол үнэтэй ноцолдохгүй дээ. Хөдөлмөрийн үнэлгээг дээшлүүл. Дэлхийн зах зээлийн үнээс давж юм аа зарах хүн байхгүй. Аяндаа баланс барина. Учир нь цалин багад л байгаа юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.