УУЛ УУРХАЙД БООРЛУУЛСАН УУГУУЛ НҮҮДЭЛЧИД

Aдмин / Орон нутаг

Говийн аймгийн малчдын нулимс хатаагүй байхад баруун хязгаар Ховд нутагт Хятад эзэдтэй уул уурхайнууд зөвшөөрөлтэй үгүй нь ч мэдэгдэхгүй алт олборлож, уугуул иргэдийг шар махтай нь хатааж байна. Монголын хүн амыг хэдэн мянган жил тэжээсэн бэлчээрийн мал аж ахуй газар нутаг, өвс ургамалгүй бол устана. Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэр дээр харийн хүмүүс яагаад ингэж дураараа тонгочиж, дээрэнгүй хандах болов. Хятадууд энд тэнд аль болохгүй болгоныг хийж, монголын аль өнгөтэй өөдтэйг хуу хамхаар улайрч байгаа мэдээ хөврөхөд төр засаг нүдэн балай чихэн дүлий. Самрын хулгайч нанхиадуудын дуулиан хөрч амжаагүй байхад л ар араасаа энд тэнд хэрэг тарьж байгаа хятадуудын тухай мэдээ гарах болсныг хэвлэлийнхэн мэдээллэж байна. ... Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын хөрөнгө оруулалттай компани ураны олборлолт хийж эхэлснээс хойш тус газрын худгийн ус өөрчлөгдөж, хүн мал ундаалах боломжгүй гэсэн Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан... Сэтгүүлч Баасанжавын Отгон Наймдугаар сарын 24 өдрийн 16:40 цаг · Нутагтаа уран олборлохыг эсрэгүүцсэн малчдын эсрэг хүч хэрэглэсээр.....

Дундговь аймгийн Өлзийт суманд Чехийн хөрөнгө оруулалттай Гурвансайхан компани ураны хайгуулын өрөм тавьж эхэлсэн. Эсэргүүцсэн нутгийн малчдын эсрэг маш олон хамгаалалтын ажилтнууд хөлсөлснөөр тэдний дунд тэмцэл өрнөөд байна. Өмнө нь том машинаар нутгийн иргэний хөлийг дайрч гэмтээсэн. Өдөр бүр гарч байгаа энэ үймээнээс хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга. Монголчуудыг хооронд нь зодолдуулсан энэ үйлдлийн буруутан нь хууль зөрчин ураны ашиглалтын лиценз авсан гадаадын хөрөнгө оруулалттай компани, тэдэнд зөвшөөрөл олгосон Монгол улсын төр билээ. Төрийн буруутай үйл ажиллагааны золиос нь жирийн иргэд байж болохгүй ээ... гэжээ

Бэлчээрээ хамгаалж тэмцсэн малчдыг харийн компаний гар хөл болсон тэдний хамгаалагчид нь хөлөн дээгүүр нь машинаар дайрч хүнд гэмтээгээд зогсохгүй, олуулаа нийлж өргөж шидсэн байна. Ийнхүү малчин эр хүчгүйдэж уйлан ярьж байсан бичлэгийг та бүхэн үзсэн байх.

Мөн Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутаг дахь “Эрдэнэ Монгол” компанийг эсэргүүцсэн малчдыг Н. Багабандийн охин Баярмаа гэгч эмэгтэй дорд үзэж, загнаж зандарч буй бичлэг ч бий. Баян-Өндөр сумын малчин А. Алтангэрэл: Алтайн өвөр говиор амьдарсаар ирсэн нэн ховор амьтад, малчдын мөхөл ирлээ. Уул уурхайн компаниудад говийн их дархан газар хамаа байхгүй.

Тэдэнд мөнгө л хэрэгтэй. Дээр байгаа сайд дарга нар ч шуналдаа хөтлөгдөөд ард түмнийг малаас дор үздэг ийм л нийгэм болчихлоо. Үнэхээр хэцүү байна. Ард түмнийг үнэхээр дарлаж, малчид хурал дээр босооп үгээ хэлэхээр аймгийн засаг дарга нар нь “ ..суу... дарга нар ярьж байна... ашигт малтмалын газраас зөвшөөрөлтэй учраас энэ уул уурхайн компанийг оруулж ирэх ёстой” гэж зандраад дугай болгодог. Усгүй боллоо. Мянга гаруй метрээс арай ядаж гаргаж авсан худгийн усны маань хажуудаж өрөмдлөгө явуулдаг. Хүн малгүй хатаж үхэх аюул нүүрэлсэн... Гэх зэргээр өр өвтгөж, сэтгэл зовом зүйл ярьжээ. Монгол Улсын Үндсэн хуулинд “ иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан нь зүгээр улс төрчдийн хоосон лоозогнол шиг үнэлэгдэх болсоор удсан юм.


Сэтгэгдэл

зочин [202.131.230.218] 2022-12-09 08:52:52

говь-алтай аймагт хан алтай ресурс гэж 1 алтны компани байгуулагдсан биш говь алтайхан нар хур үзхээ байсан дээр нь ажилчддаа боолын цалингаар ажлуулдаг ернь дэмий компани байна лээ эртхэн лицензийн цуцалж хаавал таарна

Зочин [66.181.161.33] 2022-12-02 08:33:02

Битгий хуцаад бай муу өлөн шээс минь. Уул уурхайгүй, гадны хөрөнгө оруулалтгүй бол энэ эмч багш нарын цалинг яаж өгөхий

Зочин [66.181.160.26] 2022-12-02 22:00:25

чи ч нэг авилагчийн шээс байхаадаа

Зочин [202.9.40.230] 2022-12-02 11:21:36

Хөөрхий дөө, нүдийг тань мөнгө таглажээ?

Зочин [203.91.115.51] 2022-12-01 17:47:56

Захиалгатай нийтлэл.

Зочин [192.82.74.212] 2022-12-01 16:07:56

Энэ бүхнийг манай томчууд санаатайгаар хийж байгаа бизнес. Эцсийн эцэст энэ бүхэн Манай Улсын Тусгаар тогтнолд заналхийлж байгаа хэрэг юм.

Зочин [202.126.88.218] 2022-12-01 13:29:48

Дарга нар хурдан баяжих гээд л дайраад байна даа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.