“МИАТ” ТӨХК Ази, Европын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод “Агаарын тээврийн либералчлалыг үе шаттай үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоно” гэж тусгасны дагуу "МИАТ" ТӨХК олон улсын транзит ачаа тээврийн бизнесийг хөгжүүлэх зорилгоор 2022 оны 7-р сарын 23-ны өдөр ачаа тээврийн зориулалттай В757-200F агаарын хөлгийг Монгол Улсад оруулж ирсэн юм. Ачаа тээврийн зориулалттай уг агаарын хөлгийг нислэг үйлдвэрлэлд ашиглахад шаардлагатай бүхий л дүрэм журмыг хангасны үндсэн дээр 2022 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн нислэг үйлдлвэрлэлдээ ашиглаж байна. В757-200F агаарын хөлөг нь IATA DGR-63 дахь журмын дагуу Ангилал-7 цацраг идэвхит бодисоос бусад төрлийн аюултай ачаа тээвэрлэх боломжтой тул МИАТ компанид төрөл бүрийн аюултай ачаа тээвэрлэх боломжийг олгож байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.