Санхүүгийн зохицуулах хорооноос ХААН Банк ХХК-д нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрөл олголоо

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 12-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар “ХААН Банк” ХХК-ийн энгийн хувьцааг олон нийтэд санал болгохыг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх, төлөвлөгөө хүргүүлэх, тайлагнах, хянах журам”-д заасны дагуу ХААН Банк нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөгөө Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид энэ оны 4-р сард хүргүүлээд байсан билээ.

Монгол Улсын банкны салбарын актив хөрөнгийн 32 хувийг дангаар бүрдүүлдэг, орон даяар байрлах 547 салбар нэгж болон дижитал сувгуудаар нийт 2.7 сая харилцагчид санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай шуурхай үзүүлж ажилладаг ХААН Банкны хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос ийнхүү зөвшөөрлөө авснаар Үнэт цаасны тухай хуулийн 10.1 дэх заалтад тусгасан хугацаанд багтан хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэх болно.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.