СҮҮНЭЭС БОЛЖ ЗОДОЛДДОГ “СОЦ” ҮЕ БА ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ

Aдмин / Эдийн засаг

Олон нийтийн сүлжээгээр “соц” үеийн нэг мэдээ нэлээн явж байгаа харагдсан. Тэр нь сүүтэй холбоотой. Одоо уншихад ч яахав инээдтэй, хөгийн харагдаж байгаа юм. Гэтэл тухайн үед бол яалт ч үгүй болж байсан үйл явдал. Тухайн багц мэдээ нь гурван хэсэгтэй. “Сүүнээс болж зодолджээ”, “Манаачаас болоод...”, “Ашиг багатай бараа” гэсэн гарчигтай жижиг мэдээнүүд л дээ. Эхнийх дээр 27 дугаар дэлгүүрт сүү нь ирчихээд байхад худалдагч нь ирэхгүй байснаас болж тэр хавьдаа олныг хамарсан зодоон болсон тухай.

Дараагийнх нь 13 дугаар дэлгүүрт сүү хүргэхээр машин ирсэн боловч манаач нь байхгүйгээс болоод буцаад явчихсан тухай. Сүүлийнх нь сүүнээс ашиг маш бага буюу 30-50 мөнгөний л ашигтай байдаг учраас худалдагч нар нь дургүй байдаг гэсэн агуулгатай.

Эдгээрээс монголчууд нийтлэгээрээ ажлын хариуцлага гээч зүйл огт байдаггүйг харж болно. Гэхдээ хамгийн гол нь зарим хүмүүсийн магтан дуулаад байдаг “соц” үе бол жинхэнэ хөгийн цаг хугацаа байсныг бэлээхэн харуулж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь ховор, тэр чигээрээ оросоос хамааралтай. Орос бараа л хорвоод хосгүй чанартай гэсэн ганц ойлголттой. Бусад бараа бүтээгдэхүүнийг харьцуулж сонголт хийхийн эцэсгүй ганц л сонголт монголчуудын өмнө байсан.

Үнэндээ орос бараа гэгч нь ямар байсныг хэлүүлэх юун. Элдэв түүхээс харж байхад тухайн үед оросуудын манайхтай хийдэг худалдаа нь гэж хөгийн л юм байсан харагддаг. Монголоос авч болох бүхнийг туйлын хямдаар авах мөртлөө эргээд бидэнд муухан бараагаа асар үнэтэй зардаг.

“Дугуй булант” цай гэхэд л хаягдал шахуу иш энэ тэрхэнийг нь нийлүүлж шахаад Монгол руу нийлүүлэх жишээтэй. Жилдээ бараг ганц удаа шахуу шинэ жилийн хавьцаа л алим, жүрж амсана. Авах гэж дэлгүүрт ёстой л “алаан” болно. “45-н” нэртэй гутал авах гэж их дэлгүүрийн хамаг шатыг дүүргэсэн их дараалал үүснэ. Ингээд явбал монголчууд үнэхээр хөөрхийлөлтэй амьдарч байсан юм шүү дээ. Уг нь бол хэдүүлээ чөлөөт зах зээлийн буянаар өнгөрсөн бүх цаг үеийнхээ туршид хэрэглэж байгаагүй чанартай гэсэн болгоныг өөрсдийнхөө сонголтоор авч байна. Энэ бүхэн үнэндээ чөлөөт эдийн засаг, зах зээлийн нийгмийн л ач өгөөж шүү дээ.


Сэтгэгдэл

Монголын капитализм өмнөх үеэс юугаар ч ИЛҮҮГҮЙ байна. [103.212.118.148] 2022-12-18 23:09:46

Тэгээд капитализмын үед сайхан юм юу байшаа юм бэ? Социализмаас ялгаа байгаа юм уу? Зөвхөн баячуудад үйлчилдэг үнэтэй дэлгүүр, эмнэлэг, амралт ,зочид буудал, банкууд байна. Зөвхөн баячууд л явдаг гадаад орнууд, баячуудын хүүхдүүд л гадаапад сурч байна. Зөвхөн баячууд унадаг автомашин, тухалдаг ресторанууд байна. Зөвхөн баячууд л хувцасладаг Лүи Вүйтон дэлгүүр Монголд байсан. Ажилгүйдэл, ирээдүйд итгэх итгэлийн талаар өнөө үед яриад ч хэрэггүй. Тэгээд ЭНЭ БҮХНИЙГ ОДОО БОЛООГҮЙ, ХУДЛАА ГЭЭЧ?!? Хуучнаас юүгаар илүү сайхан байгаа юм бэ?

зочин [122.201.21.47] 2022-12-16 23:20:35

Социализмын үед сайн сайхан зүйл ерөөсөө байгаагүй. Дарга сайд төвтэй, тэд давуу эрхтэй, зөвхөн тэдэнд үйлчилдэг, дарга сайд нарын дэлгүүр /10-р/, эмнэлэг /2-р/, амралт /нүхт/, байр зуслан гээд бүгд тусдаа тусгай, дарга сайд нарын машин улаан дугаартай, хүнийг асар ихээр ялгаварлан үздэг, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй, даргын бичиж өгсөн үгийг хурал дээр уншдаг, нам засгийг муулж болохгүй, муулбал хар гэрт хоригддог, дарга сайд нарын голдуу хүүхдүүд гадаадад сурдаг, дарга сайд нар гадаад паспорттой, иргэд гадаад паспорт авах эрхгүй, нийтээрээ ижилхэн шахуу хувцастай, тавилгатай, хэтэрхий үзэл сурталжсан, хаалттай нийгэм байсныг мартлаа гэж үү? Нийтийн дэлгүүрт цөөн хэдхэн бараатай, юун сонголт, мах сүү талх гээд бүгдийг асар их дугаарлаж байж авч чадвал их юм байсан биз дээ? Цөцгийн тос, жимс, ариун цэврийн цаас, гоо сайхны бүтээгдэхүүн г.м нь нүдний цөцгий мэт ховор байсан биз дээ? Юун дэлхийн бренд голж шилж худалдан авах, оросын л хоцрогдсон, чанар муутай бараа л байсан биз дээ?

норов [124.158.65.151] 2022-12-16 09:09:45

Сонгино хайрхны арын жалганд Японы тагнуул 13 хүнийг буудна Та очиж нэгийг нь зугтаалгаад буудаж мэргээ шалгахыг санал болгож Чой орос даргыг урьжээ.орос ирдэггүй.гэнэ. захаас нь буудаж байя гээд маршал нэгнөхрийг бос зугтаа гэхэд нөгөө хүн зогсоод байж.Маршаал их согтуу архинаасхоёр балгачихаад чамайг зугт гэхэд хохь чиньгээд Намсрайруу нэг үг хэлснээ гэнэт эргээд нөгөө хүн буцаад суучихсныг мэдэлгүйхий буудчихжээ. Тэгж марзганаж байх хооронд орос даргын буудах хүнийг нэг цэрэг буудчихсан гэнэ.Орос даргын буудах хүнийг чи буудчихсан буруутай.Орос чамайг буудах болно.гэж сүнсгүй айлгажээ.Гэтэл ашгүй морьтой жаалхүү ойролцоо өнгөрөх үед орос дарга ч ирж Тэгтэл Ты же сказал 13 человек .Где тринадцатый гэж орос дарга нэг хүн нэхэж байх үед нөгөө хүүхэд өнгөрч явтал нь маршал -Вон он едет гэж хүүхдийг заахад он же совсем ребенок гэхэд маршалнасыгасуутал 12гэж.5жилийн дараа японы тагнуул болно бууд гэж байсныг оролцсон цэрэг 1956 онд тахин шүтэхийг шүүмжлэх үед гэрчилсэн байдаг гэнэ.

Зочин [103.212.117.49] 2022-12-15 23:44:25

гуйлагчин хог түүхгчидгүй өлөн зэлмүүн хүнгүй шударга хөдөлмөрөөрөө амьдарч байсийм. одоогийнх шиг дээрэмчин хулгайч янхандалт эх орноо үзэн ядагсад байгаагүй юм. нэг өдөр шударгаар ажиллажчихаад тэгэж мөөр.

Зочин [64.119.21.51] 2022-12-16 15:16:15

Ёстой гуйлагчингийн гуйлагчин маягтай амьдарч байж билээ.Хэнээсээ ч гуйх билээ дээ.Бүгд адилхан гуйлагчин байсан юм чинь.Хогийн нийгэм , Хогийн нам

Зочин [202.126.88.225] 2022-12-15 13:10:58

Питиша

Уужуу санамжтай байгаач, Мэдээ мн-ийн Админаа. [103.212.118.148] 2022-12-15 10:58:16

Тэгээд ч 2000 оны эхээр Намбарын Энхбаяр Ерөнхий сайд байх үед ОХУ нь БНМАУ-ын олон сая алтан рублийн өрийг ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ өгсөн биздээ? Үүнийг мартачихсан уу? Богино санамжтай, өчүүхэн ухаантай "эдийн засагч" аа!

Зочин [66.181.161.80] 2022-12-15 17:52:20

угаасаа өр байх ёсгүй бсан. Манай барааг жинхэнэ үнээр нь авч бсан бол.

Тусгаар тогтнож дөнгөж эхэлсний хувьд ДАВАРЧ болохгүй үе байсан. [103.212.118.148] 2022-12-15 10:47:40

Хоёр том, агуу том социалист орнуудын хооронд байсан Монгол хатуу хяналттай байсан. Ядаж байхад ЗХУ болон Хятад хоорондоо муу харьцаатай. Хамгийн ойр гуравдагч улс нь Ардчилсан Солонгос. Тэгээд Монгол нь 1961 онд л НҮБ-д элсэж "тусгаар тогтносон улс" гэдэг ярлыкаа авсан. ТЭР ХҮРТЭЛ Монголыг Хятадынх гэж НИЙТ дэлхийд үздэг байжээ. Ийм нөхцөлд Монголыг манайд байхгүй мэргэжилтэн ба бараагаар хангадаг нь ЗХУ байсан. Харин энэ бусармаг, ядуу, дорой үед Монголыг Үндсэн хуультай, МАХН-тай, арми, эмнэлэг, тээвэр, холбоо, цахилгааны станцуудтай болгож, тэмбүүнээс салгаж, Японы түрэмгийллээс хамгаалж, бичиг үүсэг зааж, нүүр гараа савангаар угаадаг болгосон нь ЗХУ-ын ач тус байсан. Сүүлдээ үүнд социалист орнууд нийлсэн. БИД ҮҮНИЙГ ХЭДИЙД Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. Нүгэл болно шүү!

Зочин [124.158.65.151] 2022-12-16 07:53:17

Тэмбүү өвчин нь Америкаас гаралтай Францаар дамжаад Европод тархсанПротугаль,Испанийн далайчид Француудад халдаасан ч байж магад гэдэг Маргаантай "Болезнь цивилизации" гэж16-р зуунд Европоор нэрлэгдэж тархсан гэж Вританника-д бичсэн байна. Дэлхийн 1-р дайн Германд,Немцүүд Оросуудад халдааж өгөөд антибиотика гараагүй учир эмчилгээгүй,Немцүүд малярные плазмодийг ашиглаж байсныг өвчний тухай Мед.Энциглопедод дурдсан Жалгын нэг тарсан Монголчуудад халдаах боломжгүй байжээ Оросууд өөрссдийн тэмбүүг монголд халдааж эм туршсан гэж Баавар бичсэн

Зочин [202.55.188.88] 2022-12-15 19:22:25

Хулгай хийж амьдаръя гэвэл Ардчилалыг сонгодог юм байна. Шударгаар амьдаръя гэвэл Социализмыг сонгодог юм байна. 90 оноос хойш дамын наймаа хийж бусдын халаасыг сэгсэрч сурсан хүиүүст шударга амьдрах гэдэг утгагүй санагдаж байгаа.

Зочин [66.181.161.80] 2022-12-15 17:59:22

Одоо харин тэр соцруугаа яасан ч буцаж болохгүй. Тэр үедээ зөю байсан ч одоо бол соц нийгмийг магтаж тийшээ буцах гэх нь утгагүй

Зочин [64.119.17.75] 2022-12-15 10:06:19

анус-ууд нэг юм ойлгохгүй байсаар байгаад нүд аних юм шиг байгаа. социйн үед бараа юм хомс байсан нь үнэн, төр засгаа муулдаггүй байсан. тэр нь тухайн цаг үеийн л хөгжлийн үе шат. одоо тэгсэн яасан, ардчилал эрх чөлөө гэдэг хирнээ улс төр нь янхан, хүчирхийлэгч, хулгайч, луйварчдаар дүүрчихсэн. элбэг дэлбэг бараа бүтээгдэхүүнтэй хирнээ орон гэргүй, ядуу хүмүүстэй. улс орон нь баан өр зээл, хятадын хөрөнгө оруулалт нэртэй хүмүүст худалдагдсан. энэ нь гоё юу та нарт?

Зочин [66.181.161.80] 2022-12-15 18:06:11

Дэглэмд хоригдож байгаад чөлөөлөгдөж өөрсдийнх нь үндсэн мөн чанарууд нь ил гарч алдаа дутагдлууд нь ч тодорч байгаан. Тэгээд дараа нь төлөвшиж яаж эрх чөлөөгөө зөвөөр хэрэгжүүлэх вэ гэдэгт суралцах байх. Эрх чөлөө гэдэг ойлголтоо ч хөгжүүлж зөвөөр тодорхойлж хуульчлах биз.

Зочин [64.119.21.51] 2022-12-15 13:52:23

Балайраад бай.100 жил удирдуулаад хүн төрөлхтөний хөгжлөөс 100 жил хоцорчихсон байхад Коммунизм сайхан гээд тэнэгтэрээд байх юм

Зочин [103.212.117.155] 2022-12-15 09:15:27

эрх чөлөө гэдэг ойлголт юу байлаа? хамаагүй юм ярьж болохгүй, нам засагаа муулж болохгүй. Хүн сонсвол хэрэгт орно гэдэг байлуу? зөвхөн нам ленин сүхбаатараа магтсан л юм ярьж болно нтр гээд.. Гадаад явах эрх байхгүй яг хойд солонгос шиг тусгай томилолт, урлаг спортынхон л явдаг байлуу? Ер нь яг хойд солонгос шиг л байсан юм бишүү? Харийн хөгжилтэй орнуудыг огт очиж үзээгүй байж намынхаа суртал ухуулгаар хөрөнгөтөн орон гэж элдвээр муулаад л. дүр эсгэж худлаа магтаж алга ташаал.. кк

Зочин [64.119.21.51] 2022-12-15 13:56:03

Нам төрөө муулбал маргааш нь булшний нүхээ өөрөө ухаад тэндээ өчиггүй , өмгөөлөгч үгүй буудуулдаг байсан даа.12 хүний буудсан хэргийн газар байсан 12 настай хүүг газар дээр нь буудаж 13 болгож байсан түүх бий шүү


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.