ХААН Банк БНСУ-ын Хана банктай хамтран Монгол руу хамгийн шуурхай, хямдаар мөнгө шилжүүлэх боломжийг бүрдүүллээ
ХААН Банк БНСУ-ын Хана банктай хамтран 9-р сарын 26-ны өдрөөс эхлэн “Hana EZ” мөнгөн шилжүүлгийн үйлчилгээг нэвтрүүлснээр БНСУ-д сурч, ажиллаж амьдардаг иргэд Монгол руу хамгийн шуурхай, хамгийн хямд зардлаар мөнгө шилжүүлэх, хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлээд байна.
БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэд энэхүү үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд заавал Хана банкны салбарт очих шаардлагагүй бөгөөд тус банканд данстай л бол “Hana EZ” үйлчилгээг онлайнаар авах боломжтой. Үйлчилгээний зааварчилгаа монгол хэл дээр тул хэрэглэхэд хялбар төдийгүй иргэд 5,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хүртэл төгрөгийг Монгол дахь ХААН Банкны данс руу бодит цагийн горимоор шуурхай шилжүүлэх боломжтой.
“Hana EZ” үйлчилгээний давуу талууд
- Гуйвуулгын хураамж хямд
- Ам.доллар болон төгрөгөөр шилжүүлэх боломжтой
- БНСУ-ын Хана банкны данснаасаа ХААН Банкны данс руу мөнгөн шилжүүлэг шууд хийх
- Хялбар, шуурхай
БНСУ-аас Монгол Улс руу шуурхай, хямдаар мөнгөн шилжүүлэг хийх “Hana EZ” үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл