Илон Маск 2022 онд өнгөрсөн оны орлогоосоо илүү их алдагдал хүлээжээ

Д.Тулга / Эдийн засаг

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla”, “SpaceX”, “Twitter” компаниудын тэргүүн Илон Маск энэ онд 122.6 тэрбум орчим ам.доллар алдсан нь 2021 онд олсон дүнгээс их байна гэж “Bloomberg” агентлаг бичжээ.

Тус агентлагийн мэдээлж байгаагаар, И.Маскийн хөрөнгө 147.7 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн хоёр гаруй жилийн хамгийн бага хэмжээ юм. Түүний хөрөнгө үндсэндээ “Tesla” компанийнх нь хувьцаа, опционуудаас бүрддэг.

Мягмар гарагт “Tesla”-ийн хувьцаа 10 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрч унасны улмаас И.Маск 7.7 тэрбум ам.доллар алдсан байна. Тэрбээр одоо “Bloomberg”-ээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байгаа бол уг жагсаалтыг LVMH (Louis Vuitton Moet Hennessy) группийн ерөнхийлөгч Бернар Арно 161 тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө тэргүүлж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.