АНХААРУУЛГА: ХАЛУУРЧ ГҮЙЛГЭДЭГ ХАНИАД ТАРХАЖ БАЙНА
Сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19-ын шинжилгээгээр улсын хэмжээнд 48 тохиолдол бүртгэгдсэнээс 15 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Яг одоо эмнэлгийн хяналтад 274 хүн байна. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар нэг сая 9338 хүн тус вирусын халдвараар өвчилжээ. Харин нас барсан хүний тоо 2136 хүрчээ.
Мөн цар тахлаас гадна халуурч, гүйлгэдэг ханиад их байгаа учраас иргэдийг халуун хоол, биеийн дархлааг сэргээх бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. Мөн ес эхэлсэн энэ үед дулаан хувцаслаж, амны хаалт зүүхийг ЭМЯ-наас анхааруулжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.217] 2022-12-26 14:21:25
ТЭГЭЭД ЯАДГИЙН ӨВЧИНИЙ ТООГОО БОДООД ӨӨР ДОРИВТОЙ АЖИЛ ХИЙХГҮЙ ЦАЛИНЖИГЧ ЭМЧ НАРТАА ТУН ЧИГ ИХ БАЯРЛАЖ БАЙНА ГОЁ АЖИЛТАЙ ЭМЧ НАР
зочин [124.158.69.198] 2022-12-25 13:54:46
баярлалаа