Нийслэлийн нийтийн тээврийг яаралтай шинэчил!

Д.Тулга / Эдийн засаг

Улаанбаатар хотын иргэд хувийн машингүй болон дугаар нь гардаггүй өдөр таарсан иргэд, хүүхдүүд, оюутан залуус, ахмадууд голдуу гол хөл дүүжилдэг нийтийн тээврийн асуудал хурцадлаа. Өвлийн тэсгим хүйтэнтэй зэрэгцэн асуудлууд ар араасаа хөврөх ч автобусны шинэчлэлийг хөндөхгүй бол дэндүү бохир, аюултай нөхцөл байдал газар аваад байна.
1. Замын асуудал. Хэдий үүрийн таван жингээр хүрзээ барин цэвэрлэх нийтийн үйлчилгээний ажилтнууд долоо хоногтоо шинээр нэмж орон дагтаршиж байгаа замын цасыг хүчрэх аргагүй ч үүнээс үүдэн зам халтиргаатай аюултай өвөлжиж байна. Нийслэлийн хот тохижилтынхон давс цацаад ч нэмэргүй байгаа гэх ч өөр ямар нэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй удсан нь харамсалтай. Автобусны жолооч нар туршлагатай тулдаа буудлаас буудлын хооронд осол бага гарч байх шиг байна. Гэвч дугүй муутай техникийн бүрэн бүтэн байдал дутуу тээврийн хэрэгсэл мэр сэр ажиглагдсаар
2. Халаалтгүй, бохир автобус. Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал яригдсаар удах тусам хөлдүү махны хөргөгч шиг нар сар гэрэлтсэн, салхи нэвт үлээсэн автобус олширсоор. Иргэд өвлийн жаварт чичирсээр арай гэж унаанд суунгуут өнөөх нь мөн л гадаа байгаагаас ялгаагүй хүйтэн төмөр хайрцаг болохоор эрүүл мэндээрээ хохирч наад зах нь доороосоо жиндсээр бөөр нурууны өвчтэй болцгоож байна. Мөн үүнээс шалтгаалан халаалтгүй тээврийн хэрэгсэл дотроосоо цантаж олон хүний амьсгаагаар халдварт өвчин тархах гол нөхцөл бүрддэг аж
3. Хүрэлцээ. Нийтийн тээврийн хамгийн тулгамдсан асуудал яах ч аргагүй хүрэлцээгүй байдал. Өглөө оройд автобус хүлээсэн иргэд цөхрөнгөө баран зам хараачлан зогсох дүр зураг өвөлжин байсаар. Автобус ийм эрсдэлтэй, тухгүй, хүрэлцээгүй байхаар хувийн машинаар зорчих иргэдийн тоо олширч түгжрэл буурахгүй байх нэг эх үүсвэр болно. Нийтийн тээврийг хүрэлцээтэй, аюулгүй, тав тухтай болгочих л юм бол олон асуудал цогцоороо шийдэгдэх юм бол иргэд цаг зав эрүүл мэндээрээ хохирохгүй, нэг ч гэсэн асуудал шийдэгдэх нь


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.196] 2022-12-26 17:24:59

70 номер утаа үнэртээд хувцаст шингэнэ бас мааш заваан хүйтэн, зорчигч цэвэрхэн автобусны компаниуд цэвэрлэгчгүй

зочин [202.9.40.220] 2022-12-26 14:04:49

автобусын цэвэрлэгээ бол оо заасан байдаг үнэн заваан

Зочин [203.23.199.221] 2022-12-26 13:35:37

Том хүн хүүхэд бүгд төлбөрөө дэлхийн жишиг үнээр төлдөг болсон цагт нийтийн тээвэр асуудалгүй болно.Энэ байдлаар бол хөгжихгүй.

зочин [139.5.217.98] 2022-12-26 12:54:04

Сүхбаатар сайд үүнийг хүлээхгүй машины тоог цөөлөх зөв буруу хүрдээ цэгцлэх асуудлаа хугацаа заагаад дохио өгч л байх байлаа. Хэдэн жолооч торгоод түгжрэл буурахгүй ээ.

Зочин [192.82.64.157] 2022-12-26 12:31:32

Heden avtobus asuudalgui oruulaad irj chadahgu chadvargui tur!!! Heden hujaagiin hog 4, 5 dahin uneer avna, nuguuh ni bas tsagtaa irehgui??? Yagaad iim fail bdag yum be ??? Nugu shinechleh avtobusuud yagaad orj irehgui bgan be???


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.