Төрийн банк: Олон улсын жишигт нийцсэн санхүүгийн боловсролыг дэмжин ажиллана

Aдмин / Эдийн засаг

Нийгмийн дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг дэмжих ажлынхаа хүрээнд 2023 оны босгон дээр “ТОМЁО ЭДТЭК” ХХК-ийн зах зээлд нэвтрүүлж буй “TomYo” аппликейшнтэй хамтран ажиллахаар болсноо батламжлан санамж бичигт гарын үсгээ зурлаа.

Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээлэл, зөвлөгөө сургалт, үйлчилгээг дэлхийн хаанаас ч авах нөхцөлийг “TomYo” аппликейшн бүрдүүлдэг юм. Тус аппликейшныг хөгжүүлэгчидтэй Төрийн банк хамтран ажилласнаар иргэд болон харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдээ мэдээллийг тогтмол хүргэх, онлайн сургалт зөвлөгөөнүүдийг сургагч багш нараар дамжуулан хүргэх боломжтой болж байгаа аж. Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр, “ТОМЁО ЭДТЭК” ХХК-тай Төрийн банк хамтран ажилласнаар харилцагчид маань технологийн дэвшлийг ашиглан зайнаас санхүүгийн болон бүх талын боловсролоо дээшлүүлж, онлайнаар төлбөрөө төлөх боломж бүрдэж байна, хэмээн онцлон дурдсан байна.

Тус хамтын ажиллагааны хүрээнд талууд онлайнаар ганцаарчилсан зөвлөгөө авах, хувь хүний хөгжлийн эвент арга хэмжээнүүд болон санхүүгийн боловсролыг дээшлүүлж ур чадвар эзэмшүүлэх бүрэн хэмжээний видео хичээлүүдээрээ дамжуулан үндэсний болон олон улсын жишигт нийцсэн санхүүгийн цогц боловсролыг олгох тал дээр түлхүү анхааран ажиллахаа онцолсон байна.

1-5


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.