Инфляци эрүүл бусаар хөөрөгдөж эрсдэл улам өндөрсөж байна

Aдмин / Эдийн засаг

Хүн аж амьдралаа зохицуулахдаа өдөр тутам мөнгөтэй холбоотой шийдвэр гаргадаг. Үүнийг санхүүгийн шийдвэр гэж нэрлэнэ. Бид санхүүгийн оновчтой шийдвэр гаргаснаар мөнгөө зөв зарцуулж, хуримтлал үүсгэн, ая таатай амьдрах боломж бүрдүүлж чадна. Гэтэл биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөж, эргээд бидний амьдралд нөлөөлдөг хүчин зүйлс байна. Жишээ нь: Ажил эрхлэлт, улсын эдийн засгийн байдал, зээлийн хүүний түвшин, мөнгөний нийлүүлэлт гэх мэт. Эдгээрээс бидний өдөр тутмын амьдрал, амьжиргаанд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг нь инфляци юм

Инфляци нь эдийн засгийн өсөлт, ядуурал гэх мэт шиг үргэлж олны анхаарлын төвд байдаг сэдэв биш бөгөөд үнэ тогтвортой үед “мартагддаг” гэж хэлж болохоор үзүүлэлт. Харин үнэ хурдтай өөрчлөгдөж эхэлсэн цагт л үнийн тогтвортой байдал ямар чухал болохыг ухаарах нь түгээмэл. Үнэ тогтвортой байна гэдэг нь нийт ард иргэдэд ашигтай зүйл бөгөөд эдийн засаг тогтвортой, үр ашигтай ажиллах суурь хөрс болдог. Учир нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлт бол худалдан авч буй хэрэглэгчид, мөнгөө хадгалуулж буй хадгаламж эзэмшигчид, эсвэл хөрөнгө оруулалт хийж буй бизнесийн байгууллагууд гээд хэн бүхэнд шууд нөлөөтэй. Харин үнэ тогтворгүй үед иргэдийн бодит орлого буурах, ядуурал нэмэг

Үнийн хөөрөгдөл нь том бизнесүүдийн хувьд тийм ч том эрсдэл биш атал жирийн ард иргэдэд өдрөөс өдөрт хүнд дарамт болж байна. Иргэд өвлийн хүйтэнтэй зэрэгцэн хувцас нь нимгэн, ходоод нь дундуур, үр хүүхэд нь өлөн зэлмэн хэцүүхэн л байна. Хаа хаанаа нууж хагаад нэр хараад байх бололцоо тасарлаа. Төрөөс шударга ажиллахыг, оновчтой үр дүнтэй шийдвэр гаргахаас ч залхсан бололтой. Гэхдээ хамгийн аюултай нь нийгмийн харилцааны практикт нотлогдсон үнэн гэвэл хэзээ нэг цагт өлссөн, ядарч зүдэрсэн ард түмэн шударга ёс нэхэж нэг л том давалгаа үүсэхэд эмх замбараагүйдэлтийн цаадах хор уршиг, хойдын үр дагаварыг ямар ч сайн эдийн засагч, хэчнээн сайхан уран донгоддог илтгэгч, хамгийн сайн пи ар байгаад дийлэхгүй.

Эрсдэлд нөхцөл байдлын нэгдсэн судалгаа, нийгмийн ч улс төрийн ч, эдийн засгийн ч түвшинд огт хийгдэхгүй байна. Хүнсний хувьсгал гэх үг үнэндээ үнийн хөөрөгдлийн дарамтаас давж ард түмний чихэнд сонсогдохгүй. Тэрбум модны тухай хэдэн мянга дахин учирлавч шар нар бор хоногийг арай ядан давж байгаа монголчууд мод тарих байтугай модоо барих дөхөөд байна. Эзэн Чингис хааны суу алдрыг магтан дуулах, хоосон шүтэж бишрэхээс илүү түүний ард түмнээ, ахуй төрөө нэн түрүүнд эрхэмлэж, хойчдоо дэлхийн дахинд эл үзэл нь цолгорч чадсаныг өдгөөгийн эрх баригчид дагаж мөрдөж, хэрэгжүүлж чадахгүй юм аа гэхэд ухаарч ойлгомоор байна. Нэг гараараа хулгай хийж нөгөө гараараа төр төвхүүлнэ гэж хэзээ ч байхгүй.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.200] 2022-12-29 19:40:36

Шалгадаг, хяндаг, Байгуулагууд, хахууль, аваад,, өгсөн, хахуулын, үнээн, худалдааны, газрууд, бараа, таваар, дээрээ, , нэмэх, зэргээр, үнэ, улам, нэмэгдээд, байх,

Зочин [202.9.46.76] 2022-12-29 15:19:02

Дэлхийн гол валют америк долларыг шуналтай жүүдүүд өмчлөөд авчихсан байгаа юм чинь дэлхий даяар инфляци зохиомлоор өсөх нь аргагүй.

1234 [139.5.218.200] 2022-12-29 19:45:50

Бид, Монгол, төгрөгөө, алтаар, баталгаажуулж, болдоггүй, вэлээ Алтаар, баталгаажуулаад, төгрөгөө, хэвлэж, гадагш, НЬ, хүүтэйгээр, зээлдэж, болмоор Хэрэв, энгэвэл, Монгол, төгрөг, өндөр, ханштай, болож, мөн, ашиг, олож, болох, биш, үү1234

Зочин [192.82.68.98] 2022-12-29 13:33:01

Зах худалдааны төвүүд болон хүнсний дэлгүүрүүд цагаар үнэ нэмж байгаа нь маш аюултай байна.орой авсан зүйл өглөө дарин авахад 300-1000 төгрөгөөр нэмж байна үүнийг таслан зогсоох газар байна уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.