ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ 1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлжээ.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байгаа юм.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байгаагаас 31.1 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэл
Зочин [64.119.26.243] 2022-12-29 20:31:10
хэдэн их наядаар цусалчихаад ганцхан их наяд буюу гуравны нэгийнх нь ханш унасан хэсгийг буцаалгачихаад гавъяа байгуулсан мэт битгий солиороод бай. түмний өрөнгийг цуслагчидад хатуу хариуцлага тооц