УТСАН ЧИНЭЭ АМЬТАЙ ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Эдийн засаг

Хямралаас үүдсэн өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрээс хальж үүлэн дунд хөвж явна. Төгрөгийн ханш огцом муудсанаас гар дээр авч байгаа цалин тал хэрэглээнд арай чүү хүрэхтэй үгүйтэй гол зогооцгооно. Тэр ч бүү хэл сар бүр хүүхдийн мөнгө, нөат-ын буцаан олголтоороо арай гэж хүнс залгуулж сэнсэрсэн өнчин төл шиг өлөн зэлмэн амьдардаг өрхүүдийн тоо ч хэдэн мянга давлаа. Үнэ өссөөр байвал жижиг дунд аж ахуй нэгжүүдийн хөдлөх хөшүүрэг болдог зээлээ төлж чадахгүй. Банкууд зээлийн эргэн төлөлт нь хасах үзүүлэлт рүү орох юм бол дампуурч хаалгаа барих нь ч тодорхой. Монгол Улсын нийт экспортын 92 хувийг БНХАУ дангаараа хангадаг нь ч эрсдлийн хамгийн том хүчин зүйл. Авдран дахь хэзээ ч дуусч мэдэх алт, зэс, нүүрсээ арилжиж чадахгүй болчихвол манай улсын эдийн засаг муужирч унаад сэрэхэд нэн бэрх.

Эндээс хүүхдийн мөнгөөрөө л хүнсээ залгуулдаг гэр бүлийн судалгаа анхаарал татаж байгаа юм.

НҮБ-аас явуулсан судалгаанд оролцсон 1400 өрхийн 76 хувь нь буюу 1064 өрх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоол хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд зарцуулсан гэж хариулсан байдаг. Товчхондоо хүнсэндээ зориулсан гэсэн үг. Хэрэв хүүхдийн мөнгө байхгүй бол амьжиргаагаа залгуулж чадахгүй өрх эдэн дунд олон байгааг ч судалгаанаас харж болохоор юм. Ердөө 0.3 хувь нь л хүүхдийн мөнгөнийхөө тодорхой хэсгийг архи, тамхи, согтууруулах ундаанд зарцуулсан гэж хариулжээ. Бас нэг анхаарал татсан дүн бол цар тахлын нөхцөл байдал бага насны хүүхэдтэй гэр бүлд илүүтэй хүнд туссан байгаа юм.

0-5 настай хүүхэдтэй өрхийн 71%

6-10 настай хүүхэдтэй өрхийн 68%

11-18 настай хүүхэдтэй өрхийн 65% орлого цар тахлын нөлөөгөөр буурсан.

Энэ мэтчлэн улсын эдийн засаг дефолт зарлах л юм бол тэр өдрөөс хойш хүн амын тодорхой хэсэг шууд өлсгөлөнд нэрвэгдэх аюул ойрхон байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.119] 2022-12-30 18:36:46

60 мянган төгрөг бол 15 орчим доллар юмдаа. энэ нь нэг цагт 15:8=1.6 орчим доллар. ийм мөлжлөгийн эдийн засагт хэн ажил хийх билээдээ. эмч багш нар үүнээс ч бага. эдний цагийн цалин 1500:30:8=6 мянган төгрөг. энэ нь ганц аяга хоолны ч үнэд хүрэхгүй.. ажилд явбал алдагдалд орох тул гэртээ байх нь дээр байна шүүдээ төр засаг гуай: Гэтэл төрийн томчууд, албан хаагчид хэдэн сая, тэбум, их наядаар хулгайлж тансаглаж амьдарч байна. Энэ шударга ёс уу???Энэ хөгжил үү??? МАН-ын хулгайчдаа

Зочин [139.5.218.200] 2022-12-30 15:15:49

Цалингаа, өгдөггүй, луу, унждаг, болохоор, хүн, ягаахан, ажилах, вэ

zochin [1.180.4.16] 2022-12-30 12:07:30

Barilgiin tuslahiin tsalin denduu baga hiih ajil hund.Ingej hunii hudulmur shulahaa bolij uzeerei

Зочин [59.153.113.165] 2022-12-30 11:42:26

БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛД ӨДРИЙН ХООЛ УНДЫГ ДААГААД 8 ЦАГИЙН ХӨЛС 60 МЯНГАН ТӨГРӨГИЙГ ГОЛООД АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА, ИРСЭН НЬ ЦАЛИН АВААД Л АЛГА БОЛЧИХДОГ.АЖИЛ ТАСЛАСАН ШАЛТГААНЫГ НЬ АСУУХАД НАЙЗЫН ЭСВЭЛ ЭХНЭРИЙН ТӨРСӨН ӨДӨР БОЛООД Ч ГЭХ ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.