Эдийн засаг эргэж сэхэх үү
Инфляци сүүлийн 6 сарын турш огт буурсангүй. Ялангуяа 10 сараас хойш улам л хүндрэлтэй байдал руу түлхсэн хэвээр байна. Өргөн хэрэглээний барааны үнийн огцом хөөрөлт хадгалагдсан хэвээр байгаа нь зах зээлд монгол төгрөгийн ханш унаж, ноён доллар тэнгэрт хадсаар байх нөхцөлд нөлөөлсөөр. Нүүрсний хулгайн асуудал олон газрын хувьцааны үнэд савлагаа үүсгэж, эдийн засгийн эрүүл таамаглал дэвшүүлэхэд хүндрэл учруулж байна.
Монгол банкны мэдээлэлд Инфляцын 47 хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, дам нөлөөг нь оруулж тооцвол 66 хувь буюу инфляцын 2/3 хэсэг нь импортын барааны өсөлт, түүнтэй холбоотой тээвэр логистикийн зардлаас хамаарч байна.
Засгийн газар тээврийн зардалд ухаалаг зохицуулалт нэвтрүүлж экспортын хэмжээгээ улам нэмэгдүүлэх шаардлага үүсч байгаа нь эндээс харагдана.
Үнэ-Цалин ээлжлэн өсөх үзэгдэл болон үнийн өсөлтийн 2 дахь үеийн нөлөө үүсэж болзошгүй байна. Хэрэв цалин хурдтай /инфляцаас давж/ нэмэгдвэл инфляцын төсөөлөл нэмэгдэнэ.Гэтэл иргэдийн цалин орлого мөнгөний ханшийн уналтаас шалтгаалан хаанаа ч хүрэлцэхгүй иргэд өмнөхөөсөө хэрэглээгээ бага багаар танасаар өмсөх идэхийн хооронд өлөн зэлмүүн байдалдаа дасчээ.
• Глобал эдийн засгийн төлөв муудсан нь эрчим хүчнээс бусад түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна.
• БНХАУ-ын эдийн засгийн төлөв экспортын түүхий эдийн үнэд чухал нөлөөтэй байна.
• Ихэнх түүхий эдийн үнүүд оны эхэн үе рүү эргэн буурлаа.
• Гэхдээ геополитикийн хүндрэл түүнээс улбаалсан хязгаарлалтууд эрчим хүчний түүхий эдийн үнийг өндөр түвшинд хэвээр хадгалж байна. Ялангуяа байгалийн хий, эрчим хүчний нүүрсний үнэ огцом өсөөд байна.
Эдийн засгийн төлөв сууриараа ийнхүү сэргэх төсөөлөл ажиглагдахгүй байгаа үед дотооддоо нэн даруй эрсдэл, учирч болох хүндрэлийг даван туулах судалгааг боловсруулан түүндээ таарсан зохицуулалтын бодлого баримтлах амаргүй даваа бидний өмнө тулгарчээ.
Эдийн засгийн бүтцийн реформ, шинэчлэл хийх замаар төрөлжсөн эдийн засаг, улмаар дунд хугацаанд илүү тогтвортой өсөлтийг бий болгох боломжтой. Үүнд, эдийн засгийн ач холбогдолтой коридоруудын дагуух тээврийн салбарын хөрөнгө оруулалтад тэргүүн зэргийн ач холбогдох өгөхийн сацуу хил гаалийн, логистикийн үйл ажиллагааг сайжруулан худалдааны зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг татахын тулд бизнесийн орчин болон эдийн засгийн засаглалыг сайжруулах зэрэг болно
Сэтгэгдэл
Зочин [192.82.84.248] 2023-01-01 17:55:32
Өссөн юмны үнэ эргээд бууж байсан түүх байдаг юм уу, тийм түүх бий болгох ЕС нь тэгээд нэг муу галч, таарч дээ
Зочин [202.126.89.126] 2023-01-01 15:26:44
Амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Бүх юмыг бүү харлуул. Зөвхөн манай улсад биш дэлхий дахинаа хямрал нүүрлээд байгаа боловч 2023 онд манай улсын эдийн засаг сэргэх эхлэл тавигдах болно. Хулгай хийж чадахгүй болсон юмнууд л битгий сэргээсэй гэж мөрөөддөг байх.
зочин [64.119.27.242] 2023-01-01 12:59:14
Хөрөнгө мөнгө нь багтаж ядсан луйвөрчид сайд хийж б.гаа цагт Монгол хөгжихгүй шүү мөнгө хаяд сайд болдог нөхдүүд л улсаар нь тоглож ядууруулж б.на
зочин [59.153.114.210] 2023-01-01 10:33:15
Намын хамаарал гүйгээр 500 хүнтэй төлөөлөгчдийн танхимыг орон тооны бус шаардлагатай үед 76 тай хариуцлага тооцдог механизмтай байх зайлшгүй шаардлага байна эрхэмүүдээ. Яаж ч бодсон намаа цэвэрлэлээ гээд гишүүдийн тоо нэмээд ч хариуцлагыг 4 жилийн дараа тооцно биз гээд хуралдаа ч ирэхгүй болж даамжирч эхэллээ. Хариуцлага дор нь тооцдог байхад өөр болно.шүү. Хүсэхгүй байна уу. Өөрчлөгдөхгүй. Ядаж хөрөнгө орлогын мэдүүлэгээ АТГ өгдөг болье гэхэд аргалж байгаад их хурлаар дүгнэлт гаргаж байж болно гэнэ. Эрх тэгш байх яасан. Зөвшилцөх уулзалт зохион байгуулах хүмүүс гэсэн чинь дандаа огцордог Цогзолмаа. нөгөө л 30 жил сэтгээгүй Лүндээжанцан холдуул. үнэн онош гарахгүй шүү Хүмүүс яаж итгэх юм.
Зочин [192.82.75.214] 2022-12-31 19:40:41
Шинэ сэргэлтийн бодлого гэж хий хөөрөлдөхийн оронд, нөхцөл байдлаа зөв үнэлж, богино хугацааны тактикийн арга хэмжээ авч байдлыг тогтворжуулахгүй бол Монголын эдийн засаг , ард түмний амьдарлын түвшин геометрийн прогрессоор унаж байна. Дээр нь томчуудын хийсэн хулгай, дээрэм Монгол улсын нэр төрийг дэлхийд гутааж байна. Ийм байдал цаашид үргэлжлэвэл нян ядуурсан ард түмий тэвчээр алдагдах байх.
Зочин [124.158.64.196] 2022-12-31 19:16:54
АН хулгай нар төрөөс хол байвал бүрэн сэргэнэ.
Зочин [202.126.89.178] 2023-01-01 09:32:23
Чи сонгосон МАН-тайгаа цуг зайлбал эх орон цэвэршинэ.
Иргэн [66.181.184.147] 2022-12-31 19:01:24
АН ялж жонхуу ерөнхий сайд болж байж эдийн засаг сэргэнэ гээд хэлээч балай балай юм бичиж нүд цаас барж байхаар гол зорилгоо бичээч
Зочин [202.9.46.82] 2023-01-01 22:43:15
Үнэн юм чинь
1234 [139.5.218.200] 2022-12-31 15:31:48
Төрөөс, ХУЛГАЙЧ, НАРЫГ, зайлуулж, Нам, нэрээр ХУЛГАЙЧ, төрийн, эрхэнд, гэрдаг Улс төрийн, тогтолцоог, АРД, түмэн, төвтэ й, улс, төрийн, тогтолцоогоор, сольсон, цагт Монгол, орон, хөгжөж, тэвшэж, дэлхийн, бар, улс болож, чадна Монгол, орон асар их баялагтай, том нутагтай, хүн амь, цөөнтэй, Үндэсний, мал, аж, ахуйтай, энэ, бол бидний, асар, их, давуу, талМонгол, улс, дэлхийд, цахилгаан,тасрах, хоол, хүнс, байхгүй, болох, хэт, хүүтэрэх Зэрэг, үзэгдэл, Байгал, цаг уур, дайн, самуунаас, болоод, хүрлээ, Монгол, хүн даарахгүй, өлсөхгүй, амдрах, чадвартай, Монголд, үүрэлсэн, ха гийн, том, асуудал бол Төрд, үүрэлсэн, хулга й
Зочин [64.119.27.119] 2022-12-31 14:03:58
"НҮҮР=ХҮНС ХУВЦАС" МОДЕЛЬТОЙ ЭДИЙН ЗАСАГ ӨӨДЛӨХГҮЙ ШҮДЭЭ
Эз [192.82.87.236] 2022-12-31 13:24:26
нүүрсний мөнгөөр хятад бараа авдаг эдийн засаг чинь битгий сэргээсэй