ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 31 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Aдмин / Эдийн засаг

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг байхаар тогтоосон. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3273 төгрөг 81 мөнгө болж байгаа юм.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нд ээлжит бусаар хуралдаж улсын төсөв батлахтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд цалингийн нэмэгдэл дагаж явдаг. Гэхдээ энэ нь 2023 оны төсөвт тусгаад буй төрийн алба хаагчдын 266.2 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдлээс тусдаа гэдгийг ХНХ-ын сайд Т.Аюурсайхан хэлж байна.

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлснээр дээрх хэмжээний үнээс доош цалин авч байсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг 550 мянган төгрөгөөс дээш болгож нэмнэ.Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны бүрэлдэхүүн нь Засгийн газар МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллөөс бүрдэж, нийгмийн түншлэлийн асуудлыг зөвшилцлийн аргаар шийддэг юм. Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга төгрөг байсан. Шинэ он гарснаар 31 хувиар буюу 130 мянган төгрөгөөр ийнхүү нэмэгдлээ. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь аж.

Ташрамд мэдээлэхэд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байгааг ҮСХ-ноос мэдээлж байна.


Сэтгэгдэл

Zocin [66.181.161.118] 2023-01-06 09:47:40

ulsad 38 jil ajilaad 3huuhedin jil nemegdej 42.5blood bhad tetgewer 500.0 gaar togtoj bna .ene unen ardchilasan shudraga niigem mon uu. Ahmadin tetgeweree dood taliig n 1say bolgomoor bn shuu.oorsdoo idchiheed ard irgedee gh setgel bhgui.MANAN.d itgeh itgel algaa ho

Зочин [202.21.127.91] 2023-01-05 11:57:32

Арай л их үү

зочин [183.177.99.230] 2023-01-05 08:59:21

Монгол улсын засгын газар ОУВС ээлжит даалгаварыг гардан гүйцэтгэж байгаа учир нь ОУВС Ард иргэдийнхээ Халамжийг хаьтгайруулж болохгүй харин ард иргэдээс авах татварыг улам нэмж ав гэсэн үүрэг өгснийг Манай засаг төр ягштлана биелүүлсээр ирсэн цаашид биелүүлэх ч болно учир нь Монголчууд Америкийн долларын эзэдийн боолын боол гэдгээ хэзээ ч мартаж бохогүй өнөөд Монгол улсын бүх хуулийг үндэстэн дамнасан мөнгө хүүлэгч жүүдүүд боловсруулж бэлтгэдэг түүнийг нь манай дээр байгаа хэдэн тэнэгүүд өөрийн хэл дээр халтар бултар орчуулчихаад УИХ өргөн баридаг Монголын засгийн газар УИХ доларын эзэдийн даалгавараар ажилладаг тэд зөвхөн эзний өгсөн даалгаварыг л үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй болохоос жинхэнэ утгаараа эх орон ард иргэдийнхээ төлөө үйлчилдэг улс биш Өнөөдөр Монгол улсынмөнгөн дэвсгэрт зүгээр л хог дэрлээд хэвтчихсэн байгаа ш дээ

zochin [202.9.46.248] 2023-01-04 18:01:36

500 terbumaar ni zalgij hulgailchaad ichihgyi shaahiimaa

Зочин [103.57.94.250] 2023-01-04 14:39:40

Ahmaduud bas hogin berhsheeltei bid550yaj amdrah bolj bn man tor ogtsor

Иргэн [45.117.35.149] 2023-01-04 13:37:13

Монголын ҮСХороо худалаа тооцоо гаргаж мэддэгдэл хийдэгээ зогсоо знэг бодитолр мэдээлээч.

Зочин [124.158.95.5] 2023-01-04 10:28:51

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур тэтгэвэр аваад л. гутаад байхын

Зочин [202.9.46.2] 2023-01-06 17:26:06

Тэтгэвэрийн хумуус хеделмерийн хелснеес доогуур тэтгэвэр авч байна

Зочин [202.126.92.98] 2023-01-04 08:23:13

төрийн албан хаагчдын цалинг нэмсэн гэж шал худлаа. хамгийн дээд шатлалаар нь болгочихоор өнөөдөр орсон алба хаагч 10 жил ажиллаж байгаа алба хаагчдтай адилхан үндсэн цалинтай болж байна энэ шудрага ёс уу. цалингээ нэмээч ээ. 500гр-ийн савалгаатай элекстр гэдэг сүү 2,000 төгрөг буюу 2 дахин нэмэгдсэн байхад цалин 2 дахин өссөн үү. яаж амьдар гээд байгаан бээ. хэцүүхэн л байна шүү.

Иргэн [66.181.161.56] 2023-01-04 02:43:13

Тэнэг хүмүүс бгаа юм шиг л юм хийх юмаа Аяурсайхан нүүрэсний хулгайч ард түмэн тэнэг биш шүү хогийн хулгайч минь

Зочин [192.82.85.216] 2023-01-03 19:48:13

550 авдаг хүнии цалин хэд болох вэ хөдөлмөриин хөлсны дорд хэмжээрүү шууд гулсаад орж бгаа юм уу ТҮ 3 аар цалинждаг хүмүүс

ИЧИЖ ҮХЭЭСЭЙ [103.229.120.235] 2023-01-03 19:04:45

ИЙМ ЮМ ЯРИХААСАА ИЧДЭГ БОЛООСОЙ ТӨГРӨГИЙН ХАНШ Л УНААД БАЙГААШҮҮДЭЭ

иргэн [59.153.114.103] 2023-01-03 15:41:11

Тэтгэвэрээ нэмээчээ

Зочин [192.82.73.225] 2023-01-03 21:20:15

Яаж амьдрал хүрэхгүй


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.