Монголбанк ипотекийн хөтөлбөрийг энэ оны эхний хагаст багтаан Засгийн газарт шилжүүлнэ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгоод байна.
Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас 2023 оны эхний хагаст багтаан Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн 2022 оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгоод байна.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулав. Дээрх зээлдэгчид 2020 оны 4 дүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт 978.4 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.111] 2023-01-04 11:20:24
итгэхэд хэцүү болжээ итгэх итгэл шуурганд хөөрч утаанд өмхийрчээ
Зочин [202.55.191.130] 2023-01-04 08:13:56
Энийг шилжүүлэхдээ хуульчилж байж шилжүүлэх хэрэгтэй, Хөтөлбөрөө удирдаж чадахгүй дампуурах магадлалтай. Буруу зорилгоор ч ашиглаж болзошгүй.