ЭТТ дийлэнх хувийг иргэдэд эзэмшүүлбэл эрх мэдэлтнүүд хулгайлж чадахгүй

Aдмин / Эдийн засаг

Эрдэнэставантолгой компани дэлхийд байхгүй коксжих нүүрстэй орд газрын хувьд Үндсэн хуулийн дагуу ард түмний өмч. Гэтэл сүүлийн 10 гаруй жил улс төржилтөөр хүч нэмсэн шуналын шуурганд өртөөд өөд нар харсангүй л. Уг нь хэдэн жилийн өмнөөс өр төлбөрөөсөө гарч овоо ашигтай ажиллах болов. Татвар, төсөвт их наядаар нь төвлөрүүлдэг өөр баялгийн экспорт, үйлдвэрлэл одоохондоо Монголд ЭТТ-оос өөр алга. Харин үүнийг ард түмэнд эзэмшүүлэх нь л туйлаас чухал боллоо. 2012 оноос л энэ тухай яригдаж эхэлсэн ч бидний мэдэх 1072 хувьцаа бол ердөө компаний ердөө 14 хувь.

Үүнийг 80 хувьд хүргэх хуулийн төсөл нэр бүхий гишүүдээс өргөн барьсан нь баялгийн эзэн гэгддэг ядууралтай нүүр тулсан монголчуудын хувьд хууль ёсны эдийн засгий эрх чөлөөг олгох бодит санаачлага болов. Шинэ хандлага гэхээсээ илүү улс төрийн соёл, жишиг гэж хэлж болохоор иймэрхүү хуулийн төсөл уул уурхайн бусад төсөл дээр ч давхар хэрэгжиж эхлэх юм бол нийгмийн олон асуудал намжих цаашилбал иргэдийн амьжиргаа, өрхийн орлого сууриараа бэхжих юм. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс дараах хоёр агуулгаар 2023 оны 1 сарын 4-ний өдөр мэдэгдэл хийв. 1. 2014 оноос хойш төрсөн хүүхдүүд хувьцаа эзэмшээгүй байгаа.

Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлнэ. Ингэснээр 3.3 сая иргэд маань Тавантолгой компанийн 40 хүртэлх хувийг эзэмших юм. Үнэ төлбөргүй эзэмшиж буй эрх нь Тавантолгой ХК-ийн ТУЗ-д төлөөлөл оруулах, Хяналтын зөвлөлд төлөөллөө оруулахаар дамжуулан хулгайг бүрэн зогсоох ач холбогдолтой болж буй юм.

Сүүлийн 30 жилд улс төрчид, эрх мэдэлтнүүд тэдний хамаарал бүхий этгээдүүд уул уурхайн баялгийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан цөөхүүлээ завшиж улмаар гадаадад оффшор данстай болох замаар иргэдийн баялагтай эзэн болон эрхийг боомилж ирсэн явдал билээ 2. 2522 хувьцааг нэг иргэн эзэмшиж эхэлснээр жилд нэг хүн жилд ногдол ашгаасаа 2 сая төгрөг авах боломжтой болж буй юм.

Таван ам бүлтэй нэг өрх жилд 10 сая төгрөгийг ЭТТ ХК-аас авна гэсэн үг. Систем судлаачид Монголын засгийн газарт тулгарч байгаа гол асуудлын нэгд зүй ёсоор орж буй баялгийн шударга бус хуваарилалт буюу авлигалыг зогсоох гэж үзэж буй. Үүнийг дагаад эдийн засгийн хямрал бүрэн утгаараа арилан, төр ч том шимэгчгүй чөлөөтэй үйл ажиллагаа явуулж төрд итгэх ард түмний итгэлийг олж авах гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно.


Сэтгэгдэл

zochin [66.181.180.163] 2023-01-05 21:14:14

hybi ezemshileed geed yahiim ..., nuursiig xylgaalaad boloo

Зочин [103.9.90.100] 2023-01-05 17:51:58

ЭТТ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭГ ХҮНД 2 САЯ ГЭХЭЭР 2012-2022 ОНЫ АШИГ НЭГ ХҮН 20 САЯЫН АШИГ АВАХ НЬ ЭЭ

ард түмэн [103.9.90.100] 2023-01-05 17:50:53

2012 оноос 2022 он хүртэл 10 жилийн хүн бүр жилийн 2 сая гэхээр нэг хүн 20 саяын ЭТТ 1072 Ш хувьцааны ногдол ашиг авья

njuty [192.82.81.110] 2023-01-05 15:51:35

харин ч жинхэнэ утгаар илүү хулгахйлах байх Эмх замбараагүй байдал бий болгоно Учир нь Монгол хүнд ёс зүй гэж байхгүй Оронд нь зүзгээр хатуу квотоор зөвхөн тодорхой хэсгийг жишээ нь жилд 20 сая бол түүнийгээ иргэд олон нийтийн оролцоо хяналттайгаар экспортлоод иргэддээ орлого зарлагыг тайлагнаад явбал зүгээр

ЗОЧИН [202.126.88.64] 2023-01-05 13:40:52

ТАВАН ТОЛГОЙГ ХУВЬЧИЛБАЛ ЗӨВХӨН 3,4 САЯ ХҮН АМДАА Л ТЭНЦҮҮ ХУВААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ ТӨРИЙН ӨМЧИД БАЙГАА УУРХАЙНУУД БҮГД ХУЛГАЙЧДЫН ГАРААР ОРООД Л ДУУСЛАА ХУВИЙН ХЭВШЛИЙН УУРХАЙНУУДАА САЙН ДЭМЖЭЭД ТАТВАРАА АВАХАД Л МОНГОЛ БАЯН АМЬДОАХ БОЛОМЖТОЙ ШҮҮ

Снайпер [66.181.169.116] 2023-01-05 13:15:30

2012-2023 11 жилийн ногдол ашиг 22 сая төгрөг, нүүрсний хулгайн иргэн бүрт 125 сай нийт 145 сай төгрөгөө авая муу лалруудаа

өабаөба [43.242.242.24] 2023-01-05 11:35:31

Маш зөв. Дэмжиж байна. Хулгайч нар хэдэн үеэрээ барж идэхгүй мөнгө хулгайллаа. Одоо ард түмэнд газрын хэвлий доорх баялагийг хувиралах цаг болсон

зочин [183.177.99.230] 2023-01-05 13:17:53

битгий давар ажил хий зүгээр л тэжээлгээд сурчихсан гар вээ өгсөх өмх талхаа ид заа тэр чинь хангалттай

зочин [183.177.99.230] 2023-01-05 09:52:54

Жижиг таван толгой 51 хувь нь орон нутгийн нийтийн сан ард иргэдийнх гэж байгаа боловч үнэндээ бол УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнэ Б Бадраа Б Эрдэнэ-очир Сэддорж нарын хувь бас УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнэ Таван толгой 20 хувийг дангаараа эзэмшидэг ингээд бодохнээ Монголын төр хувийн өмчид халдах эрхгүй зөвхөн тухайн эзэний зөвшөөрсөн цагт л нэвтрэх эрхтэй шүү өнөөдөр Ардчилсан эрх чөлөөт эрх чөлөөний орон хувь хүнийг дээдэлсэн улс шүү Тэр Таван толгой уурхайг зөвхөн УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнэ л мэднэ бусваар бол Монголын төрд ямарч падлийгүй шүү дээ УИХ эрхэм гишүүн Д Батэрдэнийн нөр их хичээнгүй хөдөлмөрийн ачаар Өмнөговьчууд сайхан амьдарч байгаа шүү

Оноч - бид ч малаас дор сажилж явна даа... [202.5.205.34] 2023-01-05 12:56:19

иймэрхүү бууны нохдыг л буудаж баймаар байгаа юм.

Зочин [103.229.120.85] 2023-01-05 09:28:12

5tolgoi hileer garch baigaa nuursnii 40 % uldsen 60% huviin ashigiig hedhen ger bul hurtej baina asar ih ashig mongoliin neg irgen ganchan nuursnii ashigaas 10sayiig hurteheer baina busad baylag zes tomor alt jonsh cair baylagaas ashigaa abbal yaj saihan amidarch boloh uu

Зочин [103.229.120.85] 2023-01-05 09:20:25

busad orduuddaa bas ezen boloh heregtee. chimeegui hulgai asar ih baigaa ard tumnii saihan amidrah bolomjiig hulgailsan hulgaich naraas ord gazaruudaa avah cag bolson hedhen ger bul hamag baylagiig zoosoorol baina tatvar nertee hedhen togrog abmaargui baina medseer baij chimeegui baigaa tor zasag sereechee


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.