ЗЭСИЙН ҮНЭ 9000 АМ.ДОЛЛАР ДАВЛАА

Aдмин / Эдийн засаг

Гуравдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн Comex зах дээр 4.2%-иар өсөж, тонн нь 9174 ам.долларт хүрлээ. БНХАУ цар тахлын хязгаарлалтаа цуцалсны дараа зэсийн эрэлт сэргэнэ гэсэн таамаглал ёсоор өнгөрсөн зургадугаар сараас хойш анх удаа ийнхүү тонн тутамдаа 9000 ам.доллараас давжээ. Зэсийн үнийн өсөлт нь Европ болон Хятадад эрчим хүчний хомсдолд нэрвэгдсэнээс хойш нэг жилийн дараа биржийн нөөц бага хэвээр байгаа үед тохиож байна. Трафигура группын гүйцэтгэх захирал Жереми Вайр металлын зах зээл урьд өмнө хэзээ ч ийм чангарч байгаагүй гэлээ. Энэ оны эцэс гэхэд зэсийн үнэ 11 500 ам.долларт хүрч магадгүй тухай Goldman Sachs группын шинжээч Жефф Кюрри Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.240] 2023-01-12 18:38:58

уг нь их гоё мэдээ бна, гэхдээ бяд нарт түй ч ашиггүй, тийм ээ

Зочин [202.9.46.254] 2023-01-13 05:30:15

Огт тэмцэхгүй хүлцэнгүй арчаагүй байгаад байвал үхэр монголчууд та нарт түй ч ашиггүй байна шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.