ӨНГӨРСӨН ОНД ГААЛИЙН ТАТВАРЫН ХУРААМЖИЙН ОРЛОГО 22.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулиар Гаалийн байгууллага нь 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн.Гаалийн байгууллага нь 4669.0 төгрөг төвлөрүүлснээр 113.9 хувийн гүйцэтгэлтэй, 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Орлогын гүйцэтгэлийг өнгөрөгч онтой харьцуулбал нийт орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээс 1160.8 тэрбум төгрөгөөр 33.1 хувиар өссөн байна. Гаалийн албан татвар 349.1 тэрбум төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 820.7 тэрбум, Архи, дарсны онцгой албан татвар 15.2 тэрбум төгрөг, Тамхины онцгой албан татвар 10.9 тэрбум төгрөг, Суудлын автомашины онцгой албан татвар 79.2 тэрбум төгрөг, Өөрийн орлого 9.7 тэрбум төгрөг, Автобензин, дизелийн түлшний албан татвар 2.8 тэрбум төгрөг, Хураамжийн орлого 22.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлтэй гарлаа. Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 152.2 тэрбум төгрөг, экспортын орлого 18 сая төгрөгөөр тус тус буурсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.