ХӨГЖЛИЙН БАНК 1 ИХ НАЯД 86.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ БАРАГДУУЛЖЭЭ

Aдмин / Эдийн засаг

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,086.2 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 731.6 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.

Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 52 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 797.7 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 44 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.


Сэтгэгдэл

энэ бас гавъяа юу? [192.82.89.76] 2023-01-19 10:36:54

баахан долалрын зээлээр долларын зээл олгочихоод түүнийгээ одоо төлүүлэхдээ тухайн үеийн хуучин ханшаар нь тооцож төгрөгөөр төлүүлсэн болоод ханшийн зөрүүгээр Хөгжлийн банк буюу улсын төсөвт асар их алдагдал бий болгож буй энэ бусармаг хуйвалдааны уршгийг ард үмэн татвараар төлөх болж байна. Ямар ч үр ашиггүй зүйлд гадаад долларын зээл цацаад асар их алдагдалтайгаар хэдхэн төгрөг төлүүлээд үүнийгээ сүр дуулиан болгож нэг их гавъяа байгуулсан мэт битгий солиороод бай Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд гэж бас нэг нэр төр, албан тушаал хөөсөн үхдэлүүд болиорой.

Зочин [203.23.49.170] 2023-01-19 09:32:00

Ажлаа хугацаанд нь хийж чадаагүй, тэрийгээ хийчихээд юун ч сүртэй юм бичдийм билээ . Гэрээний дагуу төлбөрүүдээ төлүүлэх нь банкны ажилтнуудын хийх л ажил ш т

Иргэн [202.126.90.19] 2023-01-18 19:15:09

Баяр хүргэе! Нөгөө талаас хийх ёстой ажил шүү дүү


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.