Ерөнхий прокурор нүүрсний хэргээр дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэх бололтой

Aдмин / Улстөр

Урьд хожид байгаагүй олон холбогдогч, асар их хохиролтой нүүрсний хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийт ч анхааралтай ажиглаж байна. Нүүрсний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсгээс явцын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн. Тэгэхдээ “...Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 10, нийт 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 64 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүний 14 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан давуу байдал олгож хохирол учруулсан, 14 албан тушаалтныг хахууль авах, 24 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 12 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 35 байна. Үүнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, гаалийн улсын байцаагч нар , ХХЕГ-ын харьяа байгууллагын алба хаагчид, “АТҮТ”-ийн дөрөв, боомтын захиргааны мэргэжилтэн, “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнууд, мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 10, иргэн 19 байна” гэсэн.

Үүнээс өмнө Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “...Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна. Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан.

Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн. Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна” гэж байсан юм. Тэгвэл Ерөнхий прокуророос ойрын өдрүүдэд нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй байна. Энэ талаар улс төр, хууль хяналтынхны дунд нэр устайгаа яригдаад эхэлжээ. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд өнгөрсөн хавар, бараг жилийн өмнө Хөгжлийн банкны хэрэгт холбоотой дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Гишүүд авч үлдсэн. Харин энэ удаад яах бол?!

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.190.86] 2023-01-23 22:10:28

Ашгүй дээ энийг л хүлээж бсийн Жаргалсайхан прокуророо айх юмгүй их хуралд оруулж ир шударга явдлын төлөө ард түмний талд бх хэрэгтэй ард түмэн олуулаа шүү

зочин [103.57.93.153] 2023-01-23 12:27:14

УИХ-ын халдашгүй байдлын дарга Н.Энхболд дахиж авч үлдэж авлигыг цэцэглүүлээд байвал түүнийг авлигач гэж үзнэ шүү. Олон удаа сайн хүн болж байна. Гэр машинд нэгжлэг хийсэн бол хэдэн тэрбумыг олох байсан прокурорууд сэжиг авсан учраас санал оруулдаг үүнийг долдоонууд хаадаг.

Иргэн [59.153.115.70] 2023-01-23 12:03:34

Хүрэлсүхтэйн 76 н өөрчилөөч --- Монгол улсын Ирээдүйн Залуусаа - Хэнд итгээд бүх зүйлээнэмнүүлээд Хориулаад байгаа пм вэ ???????!!!!!!!Бүгд илэрчбна Томчууд л бна .!!!!!!!!! Одоо бүр бүх зүыоээ унтраа хөранхуй суу ч гжх шиг Өөрсдөө бүх болм хулгайлчихаад Даварааад ллллллллл

Та нарт харагдахгүй байна уу? [103.57.94.26] 2023-01-23 11:54:14

Эдгээр гишүүдийг УИХ түдгэлзүүлж байгаа нь харагдаад байх юм. Нүдээ анисан ч харагдаад, чихэнд сонсогдоод байна. Үнэртээд ч байх шиг. Ёстой шудрага УИХ шүү! Кх!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.