С.Баярцогтын хэрэг Цэцийг “ бужигнуулж” байна

Aдмин / Улстөр

Сангийн сайд асан С.Баярцогт АН-ын даргад нэлээд хүчтэй зүтгэсэн. Гэвч ҮБХ-ных нь гишүүдийн дийлэнх түүнийг биш Лу.Гантөмөрийг дэмжсэн. Энэ “сонгууль”-ийн өмнөх, хойдох явдлуудыг сонсох нь ээ, АН-ын эрх мэдлийн төлөө хоёр экс Ерөнхийлөгч хүч үзжээ. Тэгээд нэг нь өөр бүлэглэлтэй нийлж байгаад АН-ыг авах гэж байгаа бололтой юм. Гэхдээ Дээд шүүх бүртгэж авах эсэх нь эргэлзээтэй хоцров.

Үүнтэй зэрэгцээд С.Баярцогттой холбоотой асуудал Цэц дээр “бужигнаан” үүсгээд эхэлжээ. Уг нь түүнийг гурван шатны шүүх “...Буруутай” гэж үзсэн. Тодруулбал, С.Баярцогтод холбогдох асуудлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр хэлэлцээд, ял оноож шийдвэрлэсэн байдаг. Гэвч 2021 оны долдугаар сард Дээд шүүх Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай саналыг үндэслэж, танхимаараа дахин хэлэлцжээ. Ингээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Уг шүүх хурал 2021 оны долдугаар сарын 19-нд болж байв.

Харин үүнээс жил орчмын дараа АТГ-ын мөрдөгч “...С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж, түүнийг нь НПГ-ын прокурор хүлээн авч, хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр 2022 оны долдугаар сарын 6-нд гарчээ. Ийм явдал болж өнгөрсөн.

Харин С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар Цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар энэ сарын 15-нд АН-ын бас нэг дарга гэгддэг, экс Ерөнхийлөгч Х.Баттулга яг ийм агуулга бүхий “...С.Баярцогт нь Монгол Улсын засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтан байсан тул Ерөнхий шүүгч түүнд бусад иргэдээс илүү эрх олгосон” гэсэн мэдээллийг гаргасан юм.

Тэгвэл энэ талаар хэрэг үүсгэх эсэх, улмаар хэрхэн шийдвэрлэх зэрэг дээр Цэц гацаанд ороод байна. Хэрэг үүсгэх эсэх талаар “дээр доор”-оос оролцсон нэлээд яриа хөөрөө болж буй бололтой. Цэцийн гишүүд ч дотроо зөрчилдөж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр “...Хэрэг үүсгэвэл гарах дүгнэлт нь тодорхой” гэж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Дээд шүүхийг хүнд байдалд оруулаад байгаа шиг С.Баярцогт болон Ерөнхий шүүгчтэй холбоотой дээрх хоёр мэдээлэл нь Цэцийн “шүдний өвчин” болжээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2023-01-25 10:35:46

Гурван аштны шүүхээр гэм буруутайг нь тогтоочихсон байхад хахууль авсан дээд шүүхийн Эрдэнэбалсүрэн, Амарбаясгалн нар нь хэргийг будилаантуулж хэрэг биш болгож чадсан байна. Түүнд нь АТГ ажилладаг мөрдөгч тусалсан байна. Мөнгөтэй хүн бүгдийг мөнгөөр зохицулсан нь гарцаагүй.

Зочин [66.181.161.254] 2023-01-24 12:54:09

Зөвхөн өөрсдийн бузар шуналаас болж Баяртай нийлж Эх орны минь баялгийг хэдэн арван жил үнэгүй өдөр бүр ачуулж биднийг ийм ядуу амьдруулж байгаа гэмт хэрэгтэнд яаралтай шийтгэлийг нь өгөхийг шаардаж б.на

Зочин [192.82.75.155] 2023-01-23 23:29:00

Америк АН 2 энэ зөнөсөн өвгөдөөсөө салах болжэээ одооооо....

Зочин [66.181.188.114] 2023-01-23 21:54:03

ял завшиж болохгүй

Зочин [122.201.31.8] 2023-01-23 16:55:31

үмхий хужаа

Зочин [43.242.243.9] 2023-01-23 14:52:10

Нийслэийн поркурор гэдэг ял авшигч, 1О хураагаа алтан бөгж, халзан толгойгоо хахуулийн бузраар дүүргэсэн ял завшууагч зөйл. 3 шатны шүүх буруу шийдэвр гаргаж хүн хохироосон бол төр тэр хохирлыг барагдуул. эс бөгөөс хахууь авя Баярцогт гэдэгт ял бүү завшуул. Цэц цэц шиг шийдвэр гаргаарай түмэн олон харж буй шүү. Тэр Цэцийн нэг авигач өвгөн боловсролгүй алцамер өвчтэй, сэтгэх чадваргүй өдөр хоног өнгөрөөсөн новш өгс иэгчтэйээ зайл

иргэн [64.119.21.117] 2023-01-23 14:50:49

бузар шүүгчдийг солиочээ оффшортон хулгайчыг буруугүй гэж үздэг арай юу

enh [202.9.46.158] 2023-01-23 14:09:30

shudraga shuuh haa bhaaa ene nuhur hun alsanaas hund gemt heregten shuu

зочин [202.21.127.160] 2023-01-23 13:33:02

Тэр Эрдэнэбалсүрэн, Амарбаясгалан шүүгч нарыг АТГ шалгаач Мөн прокурор Ариунболдыг

Зочин [202.21.109.81] 2023-01-24 19:09:09

Энэ шүүгч нар Баярцогтын офшорт нуусан мөнгөнөөс хэдийг нь аваад ял шавшуулсан бол. Шуналын хар мипробууд. Авман мөнгө нь хоолой дээр чинь тээглэнэ дээ

иргэн [192.82.67.215] 2023-01-23 11:37:20

Шударга бус бүхэн тэнгэрийн гэсгээл хүртэнээ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.