Д.ЛАМЖАВ: ТОГТОЛЦООНЫ АВЛИГА РУУ ГУЛСАН ОРСОН НЭГ ТОМ ШАЛТГААН НЬ ХУУЛИЙГ УДИРДЛАГА БОЛГОХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ ЦАЛГАРДСАНТАЙ ХОЛБООТОЙ
Үндсэн хууль судлаач иргэн Д.Ламжавтай ярилцлаа.
-“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл - нийгмийн зөвшилцөл” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт болсон. Та уг хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Энэ бол ирэх хавар УИХ-аас эрхлэн явуулах Зөвшилцөх санал асуулгын сэдвийг тогтооход чиглэсэн тандах маягийн хэлэлцүүлэг байсан. Хөшигний ар талд юу болж байгаа талаар хангалттай бөгөөд баталгаатай мэдээ надад үгүй тул хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүнг дүгнэх бололцоо надад хомс байна. Харин тулгамдаад буй хурц асуудлуудаас өөр зүгт нийгмийн анхаарлыг чиглүүлэн мартагнуулах, ингэснээр ял завшуулах зохион байгуулалттай хууран мэхлэх ажиллагаа байх вий хэмээн болгоомжилж байгаа. Нөгөө талаас Ерөнхий сайд, төрийн эрх барьж буй Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ асуудалд маш нээлттэй хандаж байгааг хайхрахгүй байж болохгүй гэж бодогдсон. Хэрэв тэр үнэхээр чин сэтгэлээсээ хандсан нь үнэн бол нийгмийн зүгээс түүнд өргөн тусламж шаардлагатай нөхцөл байдал үүссэн байж болно. Манай экс Ерөнхийлөгч нар улсын төсөвт хамаарах санхүүгийн асуудал дээр хэт их эрх мэдэл эдэлсээр ирсэн тухай УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын (УИХ-аас зохион байгуулсан олон удаагийн хурал цуглаан дээр) албан ёсоор хийсэн мэдэгдэл ч анхаарал татдаг юм.
-Уг хуралдааны үеэр та өнөөдөр нийгэмд үүсээд байгаа асуудлууд Үндсэн хуулиас эхтэй гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ талаар та тодорхой яриад өгөхгүй юү?
-“Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” нь байтугай “засгийн бүх эрх ард түмнээс эхтэй” байх зарчим алдагдан энэ эрх олигархиудын гарт шилжсэн байна. Монгол Улс тогтолцооны авлига (системная корруция) руу гулсан орсон нь нэгэнт тодорхой боллоо. Энд харьцангуй сүүлийн үеийн, зоригтой залуусын төрийн эрхийг авахын төлөө эрээ цээргүй тэмцэл хамгийн их буруутай. Үндсэн хуульд ч оногдох зохих хэмжээний буруу байгаа.
Хэрэв Үндсэн хуульд байгаа гажигийг засъя гэвэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль” саад болдог. Харин шинэчилсэн найруулга хийхэд энэ хууль үйлчлэхгүй тул шинэчилсэн найруулгыг маш хариуцлагатай хийж болно.
Энд дур зоргоор хандаж болохгүй. Улсын капитализм, хятадын чиг баримжааг баримтлах зэрэг зам руу халтиран орж болохгүй. 1992 оны Үндсэн хуулийнхаа чиг баримжааг гол болгох хэрэгтэй. Би баталсан Үндсэн хуулиа төгс болоогүйг хүлээн зөвшөөрдөг учраас хойч үедээ саад тотгор болохыг хүсдэггүй. Одоо маш сайн шинэчилсэн найруулга хийлээ ч тэр маань төгс болж чадахгүй гэдгийг ухаарч байх нь маш чухал. Иймээс Үндсэн хуульдаа байгаа дутагдал бүрийг Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан гэж үзэж болохгүй.
-Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар л засна гэж их ярих юм. Тогтолцооны хямралыг Үндсэн хуулиар яаж засах вэ?
-Тогтолцоо гэдэг үгийг маш олон утгаар хэрэглэдэг. Иймээс би хямрал үүсэхэд нөлөөлж буй Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг жишээ татан товч ярья. Ерөнхийлөгчийг нийтээр сонгодог, тэр Засгийн газрыг бүрдүүлэхээс эхлээд гүйцэтгэх эрх мэдэлд маш их оролцоотой нь парламентын бүгд найрамдах улс байх зарчимтай нийцдэггүй. Иймээс Ерөнхийлөгчийг Герман улсынхтай төстэй зарчмаар сонгож, эрх мэдлийг нь жинхэнэ арбитрчийн шинжтэй болгон, Үндсэн хуулиар хамгаалах. УИХ-ын сонгуулийг пропорциональ элемент нь давамгайлсан холимог тогтолцоогоор сонгох, үүнийгээ Үндсэн хуульдаа заах. Ингэснээр засгийн эрхийн төлөөх улс төрийн үйл ажиллагаа тогтвортой төлөвшихөд тустай. Санхүүжилтийн асуудал чухал боловч энд ярихаа больё.
-Өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах бус нэмэлт, өөрчлөлт оруулсан нь зөв биш үү?
-Өмнө ч товч ярьсан. Зарим жишээгээр тодруулахыг хичээе. Амьдралд эс нийцэх, онолын хувьд боломжгүй, дэврэнгүй буюу зохисгүй байдлаар илэрхийлэгдсэн зарим тийм зарчим Үндсэн хуульд маань байдаг. Ард түмэн гэсэн нэрийн дор жагсагчид эдгээр зарчмыг биелүүлэхийг шаардаад эхэлбэл байдал хэцүүднэ. Төрийн байгууллагууд Үндсэн хуулийг биелүүлэхгүй байна гэсэн яланд унана. Жишээ нь, 3.1 заалтын эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж тунхагласан байна. Энэ бол амьдрал дээр байдаггүй зүйл. Доктор П.Амаржаргал “энэ бол онолын хувьд боломжгүй зарчим” гэдэг. Энэ залуу бол Японд доктор хамгаалсан, Английн 1215 оны Магна Харта болон Японы Үндсэн хуулийг монгол хэлнээ орчуулсан өндөр боловсролтой хүн. “үхсэн хүн бол хамгийн аюулгүй хүн” гэсэн Сталины үгийг санан байж, залууг ийнхүү магтав. Үүнийг зөв зүгт нь засчихмаар байдаг. Гэтэл энэ боломжгүй зарчмыг нэхэн шаардаж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор Үндсэн хуулийг шинэчлэн найруулна хэмээн төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон эрхэм ил тод шаардаж байгаа. Үүний эсрэг П.Амаржаргалаас өөр дуугарах хүн алга. Нэг ёсондоо Амаржаргал Галилей-тай төстэй байдалд байна. Үүний нэгэн адил Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зөв зүгт нь зохицуулах гэхээр дээр дурдсан Журмын тухай хууль саад болоод байдаг. Журмын тухай хуулийн хүрээнд нь өөрчлөлт хийхээр хоёрын хооронд, ор нэрийн төдий юм болчих эрсдэл үүсдэг.
-Тэгвэл Үндсэн хуулийг шинэчлэн найруулахдаа бид яг ямар асуудлууд дээр онцгой анхаарах хэрэгтэй вэ?
-Октябрийн эргэлтийн дараах иргэний дайны үед зарим хүн ярилцагчаа улаантан гэдгийг хэрэглэж байгаа “товарищ” мэт үгээр нь амархан мэдчихдэг байж. Үндсэн хуулиа ухааран ойлгох дээр ч үүнтэй төстэй зүйл байдаг. Ардын хувьсгал гэж хэзээ ч байгаагүй, байх ч үгүй. Аливаа хувьсгал бол элитийн хувьсгал байдаг. Энэ бол нийгмийн идэвхтэй хэсгийн арваад хувийн улс төрийн шаардлага хэрэгжсэнээр биеллээ олдог гэнэ. “...Монгол Улсыг байгуулна” гэж Үндсэн хуульд заасан гэж манай олон улстөрчийн амнаас гарч харагддаг. Энэ ”байгуулна” гэдгийн цаана “коммунизм байгуулна” гэдэг шиг нэг юм байгуулахаар Үндсэн хуульд заасан гэсэн бодол тухайн хүний далд ухамсарт хадагдсаныг илтгэж байгаа юм. Энэ мэт 1992 оны Үндсэн хуулийг дөрөв гэж дугаарлаж ярихаас хүртэл өнгөрсөн түүхийн сургамжаа гүйцэд ухаараагүй нь харагддаг. Хар шар феодалыг устгах 1924 оны Үндсэн хууль, энэхүү устгалыг биечлэн хэрэгжүүлсний дараа хөрөнгөтөн анги төрөх шимтэй хөрс хувийн өмчийг устгах тухай 1940 оны Чойбалсангийн Үндсэн хууль, 1990 он гэхэд социалист лагерийн орнууд бараг нэгэн зэрэг коммунизмд дэвшин орох номлолыг эш үндэс болгосон төр устаж түүний бүх үүрэг хөдөлмөрийн сэхээтэн, ажилчин ангийн үйлдвэрчний эвлэлд шилжих тухай 1960 оны үндсэн хууль энэ гурав бол хойтох нь өмнөхийн үргэлжлэл болсон нэгтгэн ангилбаас зохих зөвлөлт маягийн үндсэн хууль юм. Харин наяад оны сүүлч болоход социалист лагер капиталист гэгдэх барууны ертөнцтэй хийсэн улс төр, эдийн засгийн өрсөлдөөнд ялагдан сүйрэв. Энэ сүйрэл бол дэлхийн дайнд ялагдсантай тэнцэхүйц сүйрэл гэж дүгнэсэн байдаг. Монгол дээр туссан энэ сүйрлийн сүүдрийг 1992 оны үндсэн хуулиас болсон мэт дүгнэх, гучин жилийн алдааг засах хувьсгал хийнэ гэж ярих нь тун гэнэн хандлага. Хувьсгалыг хүссэн цагтаа хийгээд байж болдог зүйл биш тул энэ үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг бас хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Ертөнцийн мухарт мартагдан хоцрогдсон Монголд ардын гэх энэ хувьсгал муугийн хажуугаар бас сайныг бас дэлгэрүүлсний нэг нь монгол үндэстнийг буй болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн, монгол хэлний онцлогт хуучин бичгээс илүү сайн зохицсон шинэ бичиг юм. Гэтэл шинэ бичгийг зөвлөлтийн гэж ад үзэх хандлагаар хуучин бичгээр төрийн хэргийг дотооддоо хөтлөх тухай ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачлан батлуулсан хууль хэрэгжих боломжгүй, хэрэгжлээ гэхэд том ухралтыг авчрах тул уг хэргийг шинэ бичгээр хөтлөх заалтыг Үндсэн хуульд оруулбал зохино. Цаашилбал шүүхийг засаг захиргааны хуваарийн дагуу биш, тойргийн журмаар уян хатан байгуулах нь илүү зохистой. Голлон анхаарах асуудлын заримыг дээр нэгэнт өгүүлсэн тул үүгээр хариултаа дуусган, эцэст нь нэгэн зарчмыг онцлон тэмдэглэе.
Бидний дотор олон эрхэм өөрийн байр суурийг илүү үндэслэлтэйг харуулахын тулд Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимидийн нэрийг эш татаж харагддаг. Би ч гэсэн хүйтэн дайны сүйрлийн цагт Монголд азаар тохиосон энэ алдарт хуульчийн хуулийг удирдлага болгох буюу “даргын үгээр биш, хуулийн дагуу ажил хэргээ явуулах”-ыг "Монгол тулгатны зуун эрхэм"-ээр онцлон захисныг эш татъя. Тогтолцооны авлига руу гулсан орсон том шалтгааны нэг нь Үндсэн хуулийн энэ зарчим цалгардсантай бас холбоотой.
Сэтгэгдэл
Shantae [166.88.248.20] 2023-01-24 02:02:33
slotpg แตกง่าย เว็บตรง ไม่มีขั้นต่ำ อันดับ 1 ที่ได้รับความนิยมกันอย่างมากในกลุ่มนักการพนันจากทั่วโลก SLOTPG เว็บตรง ของพวกเราเป็น เว็บSLOT ONLINE ที่เปิดให้บริการ คาสิโนออนไลน์ ผ่านระบบอินเตอร์เน็ตซึ่งจะประกอบไปด้วยเกมต่างๆมากมายที่จะทำให้ทุกๆท่านได้เจอกับประสบการณ์ใหม่ที่ไม่เคยเจอ เช่นเกม slot online,กีฬาออนไลน์ , baccarat online , รูเล็ตออนไลน์ , หวยออนไลน์ , BLACKJACK , POKER , ยิงปลา และอีกหลากหลายที่จะทำให้ สล็อต pg เว็บหลัก ของพวกเราสามารถดูแลสมาชิกของพวกเราทั่วโลก เนื่องจากทางเข้าของพวกเราอยู่ต่างประเทศ จะทำให้สามารถรองรับนักพนันได้ทั่วโลกได้แก่ทุกท่านที่อยู่มูมไหนของโลก สล็อต PG แตกง่าย ของพวกเราก็พร้อมบริการนักพนัน อยู่ประจำกับทีมงานมากคุณภาพมีประสบการณ์การทำงานมากกว่า 2 ปีมีคณะทำงานมากกว่า 200 คนที่พร้อมเปิดให้บริการผู้เล่นตลอด 24 ชม. หรือนักเดิมพันเกิดข้อสงสัย ต้องการหารือเกี่ยวกับ เว็บพนันเกมสล็อต ของเรา ก็สามารถทักหาคณะทำงานเราได้ตลอดเวลา SLOT PG เว็บหลัก คือ ค่ายเกมสล็อตที่เล่นง่ายที่สุด โบนัสแตกบ่อย แตกบ่อยที่สุด เรามีเกมให้นักเดิมพันเล่นกันไม่อั้นเกม slotpg เว็บตรง ที่พวกเราได้รวบรวมมากยิ่งกว่า 500 เกม ที่มีโบนัสแตกหนัก แจ็คพอตแตกหลายครั้งทุกๆคนสามารถเล่นเกม สล็อตออนไลน์ได้อย่างเพลิดเพลิน มาพร้อมเปิดบริการดีๆมากมายไม่ว่าจะเป็น pg slot เว็บใหญ่ สล็อตเครดิตฟรี ที่นักพนันทุกๆคนสามารถเล่นslot onlineฟรีได้ทุกเกมของเราซึ่งทุกๆคน โหมด ทดลองเล่นสล็อตได้ง่ายๆ PGSLOT แตกหนัก มีรูปแบบ เกมที่เข้าใจง่าย เล่นง่ายไม่ซับซ้อน มาด้วยกราฟฟิกที่งดงามสมจริง เสียงที่คมชัด เอฟเฟคเสียงที่น่าตื่นตาตื่นใจ มาพร้อมระบบและบริการและเปิดให้บริการดีๆต่างๆหลากหลายเพราะบริการจากผู้สร้างโดยตรงจากต่างประเทศ slotpg เว็บใหม่ มีใบรับรอง พร้อมกับสิทธิประโยชน์หลายไม่ว่าจะเป็น โปรโมชั่นต่างที่ พวกเราได้เตรียมมาให้ทุกท่าน เพียงแค่ทุกๆคน สมัครสมาชิก สล็อตออนไลน์เว็บตรง กับ พวกเราเท่านั้นสมัครเพียงไม่กี่ขั้นตอนทุกๆท่านก็จะได้ โปรโมชั่นมากมาย กับทาง pg slot แตกบ่อย ค่ายเกมที่ให้ ค่ายเกมสล็อต ค่ายสล็อตออนไลน์ ที่ให้มากมายกว่า ค่ายเกมสล็อต อื่นๆกันเลย เว็บตรงไม่ผ่านเอเย่นต์ ฝากถอนไม่มีขั้นต่ำ ของเราบริการแล้วผ่าน บริการและระบบฝากถอน AUTOฝากเงิน ไม่มีขั้นต่ำ เพื่ออำนวยความสะดวกนักพนันให้หลายอย่างที่สุด พร้อมระบบต่างๆต่างหลาย เช่น ฝากเงินไม่มีขั้นต่ำ ถอนเงินไม่มีขั้นต่ำ หรือ ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็สามารถเล่น , ถอนเงินไม่มีขั้นต่ำ ฝากเงินไม่มีขั้นต่ำ ภายใน 10 วินาที , ไม่จำกัดจำนวนครั้งในการฝากถอน ระบบฝากถอน AUTOฝากถอนไม่มีขั้นต่ำผู้เล่นที่เข้ามาเป็นสมาชิกของพวกเรา ถึงทุนน้อยก็สามารถร่วมสนุกกับพวกเราได้ได้ เบท 1บาทก็สามารถเล่น เว็บตรงสล็อต ไม่มีขั้นต่ำ ได้ทุกเกมเพื่อให้ทุกคนที่มีทุนน้อยได้สนุกกับ สล็อต pg เว็บใหญ่ ค่ายเกมสล็อตออนไลน์ เกมที่ให้ ค่ายเกมสล็อตออนไลน์ ต่างๆที่เราได้รวบรวมมาให้ทุกๆคนกันเลย ยังไม่หมดเท่านั้น พีจีสล็อต แตกบ่อย ที่เรารวมรวมมาไม่เพียงแต่ ค่ายสล็อต PG SLOT เว็บตรง เท่านั้นยังมี สล็อตPG เว็บหลัก , SLOT XO เว็บหลัก , ทางเข้าเล่น joker gaming , SUPER SLOT เว็บตรง , AMB SLOT แตกบ่อย , PRAGMATIC แตกง่าย แล้วก็ค่ายเกมสล็อตออนไลน์อื่นๆอีกหลายค่ายเกม ที่จะทำให้ทุกท่านสามารถเล่น เว็บใหญ่ , xo slot แตกง่ายได้ไม่เบื่ออีกต่อไปเล่นได้ไม่อั้นเพิ่มความสนุกถึงขั้นสุด PGSLOT138
Jesenia [166.88.232.209] 2023-01-23 16:12:53
สล็อตแตกง่าย พวกผม คือ สล็อตเว็บใหม่ ที่เปิดให้บริการ slotpg เป็น สล็อต PG เว็บตรง แหล่งรวมเกม Pg Slot มากกว่า 200 เกม เว็บพนันออนไลน์ ยอดนิยมอันดับ 1 ฝากเงิน ด้วย ระบบ AUTO ช่วยให้ ธุรกรรมการเงิน ของท่าน มั่งคง รวดเร็วทันใจ ภายใน 1 นาที ร่วมสนุกกับ SLOT PG ได้อย่างไร้ขีดจำกัด สมัคร เว็บตรงพีจีสล็อต ตอนนี้ รับโปรโมชั่น SlotPg ต่างๆมากมาย มีโหมดทดลองเล่น pg slot ให้ทุกท่าน ได้ทดลองเล่น PG SLOT ก่อนวางเดิมพันด้วยเงินจริง เครดิตฟรี 10,000 บาท เปิดให้บริการ SLOTPG บน PG สล็อตเว็บตรง ตลอด 24 ชม. ร่วมสัมผัสประสบการณ์ใหม่กับ slot pg ที่ เว็บตรงสล็อต กับทางทีมงาน PG สล็อตเว็บตรง ได้อย่างไร้ขีดจำกัด
зочин [103.57.93.153] 2023-01-23 12:53:42
Өнөөдөр олон нийтийн телевиз зохион байгуулалттайгаар үндсэн хуульд гар хүрч болохгүй. Иргэдийн хяналтын оролцооноос илт зугатаасан эрх дархатангуудын талд хэлэлцүүлэг хийж иргэдийн тархи угаах ажилд орсон нь эх орноо хөгжүүлэхгүй гэ\сэн гэмт хэрэг шүү. Түүхэн үед хариуцлагагүй байна. Зөвлөлдөх санал асуулгыг ч МАн-ын тавиулууд удирдаж үймүүлэх болсон олон түмэн харж байна.
Монгол Улсад бол Конституцийг дэндүү явцуу авч үздэг. [103.57.94.26] 2023-01-23 11:37:46
Ер нь "Үндсэн хууль" гэж нэрлэсэн нь буруу ойлголт төрүүлж байгаа. Учир нь "хууль л юм чинь түүнийг УИХ-аар хэлэлцэж батлана" гэсэн буруу сэтгэлгээг хууль тогтоогчид болон ард иргэдийн дунд үүсгээд байгаа юм. Яагаад ОХУ, АНУ, Франц, Итали, Испани, Энэтхэг, БНХАУ, Япон, Польш, Унгар, Швед, Норвеги, Мексик зэрэг улсууд "Конституция" гэсэн томъёог хэрэглэдэг юм бэ? (Герман ба Латин Америкийн цөөн хэдэн улсаас бусад) Конституци чинь "хууль" буюу "закон" гэсэн зүйлээс өөр (дээд) түвшний эрх зүйн зохицуулалтын баримт бичиг юм. Түүнийг баталдаг үндэс, горим, кворум нь хуулиас шаал өөр. Гэтэл Монголд бол "Улсын Их Хурал" гэсэн нэг намын олонхоор батлачих гээд байдаг. Хэцүү еэ!
ЗОЧИН [103.26.193.108] 2023-01-23 11:15:34
ЭНЭ ӨВГӨНИЙ ХУУЧИН МОНГОЛ БИЧГИЙГ АД ҮЗСЭН НОМЛОЛЫГ ЯАГААД Ч ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙНЭЭ, ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ҮЛДСЭН ГАЙХАМШИГТАЙ БИЧГИЙН НЭГИЙГ ҮЗЭН ЯДАХ БОЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН БАЙХ ЭС БАЙХТАЙ АДИЛ НОЛОЛ, ТИЙМЭЭС ХОС БИЧИГ ГЭЖ ҮХ-д ЗААХ ХЭРЭГТЭЙ. ТҮҮНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ПАРЛАМЕНТААС СОНГОХ, СОНГУУЛИЙН СИСТЕМИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛСНЭЭР ХИЙХ САНАЛЫГ ХАРИН ДЭМЖИНЭ,