ЗАСГИЙН ГАЗАР КАЗИНОГИЙН ОРЛОГЫН 40 ХУВИЙГ ТАТВАРТ АВНА

Aдмин / Улстөр

УИХ-ын намрын чуулган завсарлахаасаа өмнө Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийг хэлэлцэн дэмжиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ирэх хаврын чуулганаар уг хуулийн төслиг үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхдөө "Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Тухайн үед би оюутан байсан. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино.

Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал байдаг. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоодд олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн.

Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд монгол хүнийг оруулахгүй хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Эхний ээлжинд ганцхан аж ахуйн нэгжид казиногийн зөвшөөрөл олгоно. Тухайн аж ахуйн нэгж Хөшигийн хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихаас ажлаа эхлүүлнэ. Ийм шаардлага тавьж байгаа. Тэгэхгүй бол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулаад хэзээ ч хамаагүй хөрөнгө оруулалтаа буцааж татаад явчихдаг байж болохгүй. Үлй ажиллагаанд нь аль боох төр оролцохгүй. Татвараа л авна. Засгийн газар орлогынх нь 40 хувийг авна. Өөр ямар нэгэн оролцоо байхгүй, дарамт үүсгэхгүй" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.131] 2023-01-25 09:27:36

мансуураагүй үедээ улс орноо удирдаж чадахгүй байж казино доод мансуураад ирэхээрээ ,,,,,,гамшиг юм даа ,,,,,хулгайч уудаа

Хүмүүс [192.82.72.160] 2023-01-24 08:30:58

Монгол эр хүн гэр бүлийнхэ өмнө үүрэг хариуцлага гэдгийг ойлгоогүй цагт ч мөн гоё дүр зураг харагдаж байна даа

Зочин [192.82.72.160] 2023-01-24 08:29:11

Олон айл сөнөх нь дээ

зочин [192.82.72.102] 2023-01-23 23:47:42

Монгол улсад казино хэрэггүй ээ. Казинотой нэр холбогддог улс төрчид, дарга нар олон байдаг гэсэн үү?

Иргэн [59.153.115.70] 2023-01-23 15:28:16

Та нар бариагүй эхлээгүй казинаагаа яриаад Донтоод байхаар --амьдрал дээр ахмадын 500т тэтгэгэвэрийг үнэнийн өсөлтйг шийдээч !!!!!! 1977 онд бид үйлчиэгчид 450000 - 500мянган төгрөг авч байсан ???!!!!!Одоо тэтгэвэрт бас 500 мянга Энэ чинь юу гэсэн үг вэ !!!!!!!!!!! Удирдаж байгаа Монгол улсаа Ухаанаар хараач ---Ирээдүйн мөнгөөр хараад --Толгой чинь авилга болжээ хөөрхий !!!!!!!! чадахгүй бол Огцорооч !!!!!!!!! ингэж хулгайч авилгачин нэртэй хэр удах болоо!!!!!!!!! зайлуул !!!!!!!!!???????

Zochin [58.137.3.168] 2023-01-23 15:11:04

Mash olon uls casinogui ayalal juulchlalig hogjuuleed bolj bdag /Thailand,Japan,Hawai aral g/m /

Zochin [58.137.3.168] 2023-01-23 15:09:19

Mash olon uls casinogui ayalal juulchlalig amjiltai hogjuuleed bolj bna /Thailand,Japan,Hawai aral g/m/..

Зочин [64.119.18.146] 2023-01-23 14:30:48

Бусад орныг бодоход монол төр бохир учир Энэ казино бүтэхгүй хуулиа хэн завхаруулж бна Төрчит хэн хулгайд оорцолдож бна төрчит Нийгэмийн тогтолцоогоог хэн гажуудуулж бна төрчит ийм улс Казино бөйгуулбал муу муухай юм бүхэний үүр нэг ёсондоо бохир мөнгө казиногоор дамжина гэсэн үг Бүүр амар болоно бохир төртэй ийм улсад бол гамшиг Болоно түүнээс өндөр хөгжилтэй оронууд бол хууль чанга ийм улс бол мундаг хөгжөнө монгол бол жулдана Хулгай ч луйварчадаар дүүрцэн шүү дээ одоо яаж бна Нүүрсчид нь хэдэн тэр бумааар улсаа хохирооцон Төрд нь олгиорох бүлэшлэл хүчээ авцан дээрэм тонуул Хярдаа гарцан ийм улсад. бүтэхгүй асуудалын нэг казино

Зочин [66.181.161.203] 2023-01-23 12:18:33

Шал худлаа оюу толгой яалаа наад казиноогоос ашиг олно гэдэг үлгэр


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.