Л.Оюун-Эрдэнэ: Шүүх дээр хэрэг “барьдаг”-ийн ард авлигал байгаа шүү
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангатгасан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ сарын 20-ны өдөр “Төрийн мэдээлэл”-д хэвлэгдлээ. Хэвлэгдсэн даруйд хэрэгжиж эхэлж байгаа юм. Тиймээс хууль хяналтынхан, хууль эрх зүйн салбарынхан “...Авлигын эсрэг эргэлт хийсэн өдөр” хэмээцгээж байхтай таарч байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгт хатуу хариуцлага тооцдог, чанга хуультай цөөн улсуудын нэг болж буй аж.
Хамгийн гол нь Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлтөөр “...Халдашгүй албан тушаалтныг бүрэн эрх нь дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, дараа нь тоолж эхэлнэ”, “... Гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хөөн хэлэлцэх хугацаанаас үл хамааран хураана”, “...Төсвийг 10 сая төгрөгнөөс дээш зориулалтын бусаар зарцуулсан бол гэмт хэрэгт тооцно”, “... Хахууль авах, өгөх гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд гэж тус тусад нь илүү тодорхой зүйлчилсэн”, “...Авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй” зэрэг нэлээд өөрчлөлт орсон. Мөн энэ өөрчлөлтөөр хөнгөн гэмт хэрэгт шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Нийтийн албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих, дураараа аашлах зэрэг гэмт хэргүүдийг илүү нарийвчлан хуульчилсан байна.
Гэвч энэ хуулийг санаачлагч Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, хуулийг барьж шийдвэр гаргах гол субьект болох шүүх хоёрын дунд нэлээд зөрчил үүссэн. Ингээд удсан. Нууц биш болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс байсгээд шүүхийн зүгт “үгэн чулуу” нүүлгэдэг. Сүүлд л гэхэд “...Засгийн газар хийх зүйлээ хийлээ. Одоо шүүхийг харцгаая” гэж байв. Ер нь бол Засгийн газар, шүүх хоёрын дундах зөрчил гүнзгийрсээр байгаа нь үйл явдлуудын үргэлжлэлээр харагдаж байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр бас л шүүхтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тэрбээр “...Шүүх хурлууд бүгд нээлттэй явагдаж байх ёстой”, мөн “...Хэргийг хэт удаан “барьдаг” нь өөрөө авлигалын хэрэг шүү” гэсэн асуудлыг хөндсөн байна. Ингээд дээрх хоёр чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулах чиглэлийг салбар хариуцсан сайдад нь өгчээ.
Тэгэхээр шүүн таслах үйл ажиллагаа, шүүгч нартай холбоотой хуулийн өөрчлөлтийн “сураг” удахгүй гарч магадгүй гэсэн үг. Түүнчлэн бүртгэл будилуулж, хүүхдийн мөнгөнөөс “суйлдаг” байсан нийгмийн хамгаалал, халамжийн алба хаагчдыг илрүүлэн шалгах тал дээр мөрдөх байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
Зочин [45.117.35.27] 2023-01-25 15:27:30
Оюун-эрдэний засгийн газар сайн ажиллаж байна. Саад бологчид УИХ, дээд зиндаанд маш их бна. Шүүхтэй холбогдох хуулийд яаралтай оруулж шийдэх хэрэгтэй. Юунаас айж эмээх билээ. Ард түмэн дэмжиж ар талд чинь бна. Зорьсон зүйлээ даруу яаралтай, зоригтой шийдэж бай.
Зочин [103.229.121.254] 2023-01-24 13:53:01
Тийм шүү иймшүү л гээд байхын илчлээд гаргаад ирээч бүрэн эрх нь байгаашдээ
zochin [64.119.19.191] 2023-01-23 21:39:34
Хүрэлбүхээс өрсөж өөрийн хүнийг тавих гээд үзэж тарж бна даа
Зочин [192.82.87.52] 2023-01-23 19:58:30
АТГ ПРОКУРОРЫН СИСТЕМД БУГШСАН АВИЛГЫН ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ, ХОНГИЛЫН ШҮҮХИЙГ НУРААЖ БҮРЭН ЦЭВЭРЛЭЖ АРИУТГААГҮЙ ЦАГТ ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ЯРИХ НЬ ЯМАРЧ УТГАГҮЙ ТЭНЭГХЭРЭГШҮҮ ОЮУНЭРДЭНЭЭ,
Зочин [86.111.139.255] 2023-02-05 16:51:42
Оюун эрдэнэ Хүрнлсүх нар сайн хжиллаж байгаа гэтэл тэдний эсрэг өрд түмнийг босгох гнж төлвөртэй жагсаал зохион байгуулж гадаадаас удирдаж байгаа нь улам тодорхой болж бна! Энэ нь гадны гар хөл бологчид Монголыг минь Украйн шиг болгохыг оролдож бна!Монголчуудаа ар түмэн мтнь нүдээ нээлттэй байлгаж юмыг ялгаж салгаж сурцгааа!
ard [202.9.46.148] 2023-01-23 15:49:03
мэддииэ бол худлаа зарлаадл суухаар олигтойхон хууль батлаач хөрөнгиин хураааж олон жил шондон өлөг өлөн нам дагасан хулгаачуудыг
Зочин [103.229.123.25] 2023-01-23 15:43:21
Шүүхэл ш нэчлэл хийж хуучин хугаруудыг зайлуулаарай залуу сайдаа
тогтох [202.21.100.210] 2023-01-23 14:23:03
Болж дээ арай дэндээд байсан юм. хясан боогдуулах замаар авилга авна, ажлаа бүтээх гэж өгнө шүүх дээр очоод гацна үнэн их том сүлжээ бий болсон.
иргэн [103.26.193.59] 2023-01-23 13:47:01
Oюунэрдэнэ ер.сайд сайн ажилдаж бгаа зоригтой битгий шантрарөй аод түмэн хагаална
иргэн [59.153.115.70] 2023-01-23 13:14:52
Оюун Эрдэнэ - юунд дүлэгнээд мэдсээр байж цаг хожуулаад ч юм уу?? хоног өгөөд ч байгаа юм уу??? Гадаа ч биш дотор ч биш үлгэр яриад байхаар шууд зарллаж шийдэж ,улс ороноо цэвэршүүлж ард түмэний Үнэнийн өсөлтйг шийдэж амьдруулжөгөх олигтой ажил шийдвэртэй хий !!!!!!!Чадахгүй бол Огцорооч !!!!!!!та нар ??????!!!!!!!!
зочин [103.57.93.153] 2023-01-23 12:32:00
МАН-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй хэрэгтэн гишүүдийг хамгаалаад хэргийг улам цэцэглүүлдэг дэмждэг этгээдүүдээ шалга. Нэгжлэг хийгээгүйгээс олон тэрбум төг нууцлагдсан шүү.