Үндэслэлгүй баривчлагдах айдас ба Улс төржилтийн золиос

Aдмин / Улстөр

Аливаа эрх зүйт төрийн үндсэн суурь иргэдээ хүндэтгэн хуулийн дор айдас хүйдэсгүй амар тайван амьдруулах үндсэн зорилготой. Гэтэл монголд иргэдийн үг хэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумих төрийн хар хүч хэрэгжиж байна уу гэлтэй. Ямар нэг гэмт хэрэг хийсэн этгээдийг нийгэмд нэрийг нь хэвлэл мэдээллээр олон зарлаж, тэр ч байтугай хуулийн зүйл заалт ашиглан мэдээллэх, тухайн хүний нэр төр хувийн эрх чөлөөнд халдах байдал хэрээс хэтэрлээ.

Нийгмийн аль салбарт хууль зөрчих вий гэхээс илүү үндэслэлгүй баривчлагдан хэлмэгдэх вий гэсэндээ айдаст автах магадлал өссөөр. Учир нь сошиал хэвлэл мэдээллээр төр засгийн бодлого үйл ажиллагааг хурцхан шүүмжилсэн хүн болгон зөрчлийн хуулиар торгуульдаг зарим нь баривчлагдан цагдан хоригддог болжээ.

Ийнхүү иргэдийн эх орондоо эрх чөлөөгөө эдлэн хуулийн дагуу амьдрах, үг хэл үзэл бодлоо илэрхийллэх нийгмийн үнэт зүйл нь хясагдах нь Монгол улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлсөөр иржээ.

Улс төржилтийн гажуу дэвэргэсэн асуудлуудаас үүдэн иргэд эрхээ хасуулж хохирох буюу төрийг шүүмжилсэн үйлдлээсээ болж төрдөө хавчигдах байдлыг эрүүл, орчин үеийн шийдлүүдээр шийдэж сурсан хүний эрхийн мэдрэмжтэй төр засаг хуулийн байгууллага бий болох шаардлага бий. Улс төржилтөөс үүдсэн хэлмэгдүүлэлт хэд хэдэн янз байх бөгөөд нэгдүгээрт иргэд шударга үнэний дуу хоолой болж нийт ард түмний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр хамгаалан дугарсан бол эсвэл аль нэг эрх мэдэлтэн улс төрч хэн нэгний заавраар шүүмжлэл өрнүүлсэн, акц, жагсаал цуглаан зохион байгуулсан, түүнд хамрагдсан бол ял шийтгэл хүлээдэг мөрдөгддөг байцаагддаг хоригддог зохицуулалт хэрэгждэг.

Гэтэл аль нь ч төрийн өөрийнх нь үйл ажиллагааны үр дүн. Төр засаг ард түмэнд шүүмжлэгдэн түүндээ аль нэг эрх баригч нам нь нэр хүндээ алдахгүйн тулд шүүмжлэгчдийг шийтгэх тогтолцоо байж болохгүй. Ингэх л юм бол удаан үргэлжилсэн харилцааны харшилдаанаас нийгмийн хямрал бүрэн утгаараа дэвэрч мэдэх юм. Шударга сайн төрийн үйл ажиллагааг ард түмэн шүүмжлэхгүй.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.123] 2023-01-24 22:37:25

Баасан ламын нас барсан нь их сонин! Еронхийлогч байсан хуний орчуулагчаар явж ирээд л маргааш нь болсон гэж!

Монгол түүхийг давтаж байна. [103.57.94.26] 2023-01-24 18:13:04

Капиталист орнуудын туршлагыг үзвэл нөлөө бүхий БАЯЧУУДЫН эрх ашгийг л Барууны хэвлэл хамгаалдаг. хангадаг. Ялангуяа 1960-70 оны үед энэ нь бүүр тод байсан. Млнгол ч одоо яг тэр үеийг ТУУЛЖ байна.

Зочин [202.21.109.81] 2023-01-24 19:25:55

Хэнийг үндэслэлгүй бариад хорьчих воо

Зочин [124.158.67.171] 2023-01-24 15:09:01

12-16 онд элбэгдорж батүүл зи.энколд нар байхад ёстой үндэслэлгүй баригдаж шоронд ч үхдэг байлаа.

Хариулт [192.82.82.247] 2023-01-24 19:09:27

1990 оноос өмнө улстөрчийг шүүмжилбэл булшийг чинь өөрөөр чинь ухуулж байгаад тэнд нь өчиггүй өмгөөлөгчгүйгээр бууддаг байсан юм.12 хүнийг буудсан хэргийг харсан 12 настай хүүхдийг газар дээр нь буудаж 13 хүн болгон булж байсан түүх мартагдаагүй байна .1999 оноос хэлмэгдэх явдал үндсэндээ зогссон юм. Би үхээд боссон гэж худлаа залваа чи.

hutsdag haltar ve [203.91.112.170] 2023-01-24 15:58:40

yostoi hutsdag haltar ve chi

Зочин [202.126.89.65] 2023-01-24 13:03:11

za hudlaa huniig yanz buriin hun bolgoh gej baigaad buh zuil barigdav bi olon udaa huuhed gargasan jenehene eh hun jenhene emegtei hun bi bur huuhed heden heden udaa gargasan ingeed taivan baigad um mon hulgailsan deeremdsen zuilee mon bairaa erguulj avna tegeed yrgelj bayasgalantai huuhed buudsan hun hurtel ilchilne gesen

Насаа [172.58.59.144] 2023-01-24 10:41:35

Яруу найрагч Хуланг арай хэтрүүлж бна. Монголын ард түмэн ойлгоноо

Иргэн [64.119.23.249] 2023-01-24 09:55:08

Ядуу хүн улстөрждөг юм

Зочин [192.82.82.247] 2023-01-24 19:12:52

Ядуу хүн улс төрждөг гэж чамд ямар нь хэлэв.Харин ч хулгайч нар өөрийгөө хамгаалахын тулд намд элсэж улстөрч болж өөртөө окоп ухдаг юм.Худал залахаа боль.

Мөнх [202.9.46.95] 2023-01-24 09:18:07

Яг зөв


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.