ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ ХАРЬЦАХ ХАНШ 582.32 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2022 оны 12 дугаар сард 3431.29 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 582.32, өмнөх сарынхаас 24.85 төгрөгөөр суларчээ.
Төв банкаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш мөн сард 491.66 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.28, өмнөх сарынхаас 17.14 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн оны 12 дугаар сард 52.35 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.73 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 3.54 төгрөгөөр чангарсан байна.
Сэтгэгдэл
Иргэн [103.212.117.113] 2023-01-26 22:02:05
Ийм өрөвдөлтэй импортын улс байж, том хөршүүдийнхээ эсрэг цор цор гэдэг мал шигээ мангар монголчууд.
Зочин [202.126.89.100] 2023-01-25 19:16:22
ТӨР ЗАСГИЙН ӨНДӨРЛӨГТ ДОЛЛАРЫН ХУРИМТЛАЛТАНГУУД БАЙГАА ЦАГТ ДОЛЛАРЫН ЗОХИОМОЛ ХОМСДОЛ БАЙНГА ҮҮСНЭ,
зочин [202.131.235.242] 2023-01-25 12:52:33
Ам. долларыг хориод байхаар улам үнэд оролгүй яахав дээ. Хорьсон юм дандаа үнэтэй байдаг.