Төрийн банк ХК хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтжээ
Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу ТОП-20 индексийн багцыг шинэчлэн 2023 оны 1-р сарын 20-ны өдрөөс мөрдөхөөр боллоо. ТОП-20 индексийн багцыг 2022 оны үзүүлэлтээр шинэчлэхэд өмнөх багцад багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, шинээр "Төрийн банк" зэрэг таван ХК нэмэгдсэн байна.
Монгол орны бүх сум суурин газарт 500 орчим салбар нэгж, 4000 ажилтан, 3.7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй Төрийн банкны хувьд Банкны тухай хуулийн дагуу 2022 оны аравдугаар сарын 6-нд системийн нөлөө бүхий 5 банкаа манлайлан нээлттэй хувьцаат компани болж байсан юм.
SBM кодтой Төрийн банк хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож захиалгаа 306 хувиар давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилтыг тогтоож байсан бол ийнхүү зах зээлийн үнэлгээ болон хувьцаа нь идэвхтэй арилжаалагдсан компаниудыг нэгтгэдэг ТОП-20 индекст албан ёсоор багтжээ. Төрийн банкны нэгж хувьцааны үнэ 590 төгрөгөөр гарч байсан бөгөөд тогтмол өсөлтийг үзүүлж байгаа юм.
Төрийн банкны хувьд өнгөрч буй 2022 онд 96.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.


































































Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн
Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй учир төр, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй
Д.Батлут: “Зэв” сумны үйлдвэрийг ашиглалтад оруулж, гурван нэр төрлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн
Европ дахь монголчуудын соёлын наадам боллоо
ЗГ: Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ
Б.Баярбаатар: Төсвийн шинэчлэл хийхгүй, урсгал зардлаа үргэлжлүүлэн тэлээд байвал ойрын жилүүдэд улсын төсөв энэ ачааллаа даахгүй болно
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо
АНУ 50 гаруй улсын иргэдэд хамаарах визийн барьцаа төлбөрийг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ
Б.Идэржавхлан: Математик бол амьдралд тулгарах бүх арга ухааны суурь ойлголт
З.Мэндсайхан: Хүнсний нөөцийг бэлтгэх агуулах, зоорь бэлтгэх ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно