Үндсэн хуулийг шинэчилж, найруулж болно гэж үү?

Aдмин / Хууль

Монголын ард түмний эрх чөлөөний баталгаа Үндсэн хууль туршилтын шингэн биш дээ. МАН-ын үйл ажиллагаа хэрээс хэтэрч Үндсэн хуулийг засан сайжруулна гэж олон удаа өөрчлөөд үр дүнгээ ч өгөх эсэх нь тодорхойгүй байна. Үндэсний аюулгүй байдал, үндэсний үнэт зүйл, уламжлалын тулгуур Монгол түмний оршихуйг юу руу чирч байгаагаа ойлгодог эрхэм төрд, төрийн дагуулуудад байдаг уу?

Үндсэн хууль төр ард түмний харилцааг зохицуулдаг эрх зүйн баримт бичиг учраас бүх хүн юу яаж хэрхэн өөрчилж засч шинэчилж байгааг маш сайн ойлгосон байх нь маш энгийн учир зүй. Гэтэл зөвлөлдөх санал асуулга нэртэй хэдэн хүн суулгаж асуудлыг тун бүрхэг аргаар ерөнхийдөө эрх баригчдын хүслээр үйлдэх нь цаанаа ямар хор уршигтайг таах аргагүй.

Далимдуулан хуучин, шинэ олигархиуд төрийн сэнтийд заларч, өнө удаан тарвалзах арга сүвэгчлэн оготон шиг олбилзож, муур шиг гэтэх. Ардчилсан улсын шинжийг улам л алдагдуулсаар байгаа Монголын өнө хойчыг ямар ирээдүй хүлээв?

Эрдэмтэн судлаачид хэдий Монгол эх орноо гэх халуун сэтгэлтэн байвч эцэстээ эрх баригчдын цаламд өртөх нь гарцаагүй. Цөөнийг хумиж дураар хөдөлгөхөд амар, олныг хураах тун хэцүү. Ард түмэн өөрсдийнх нь хувь заяагаар, үр хүүхдиийнх нь гэрэлт ирээдүйгээр ямар наадгай зохиохоор муйхарлаж буйг нь анхааралтай ажиглаж байна. Ийм үед эх орны эздээс нь асуулгүйгээр тогтолцоог тонгорч, Үндсэн хуулийг үнгэж өөрчилж болно гэж үү?

Малыг хүнсэнд хэрэглэхдээ хөлийг нь хүлж, амыг нь барьж байгаад муулдаг. Ард түмнээ хэлэх үгийг нь хясаж, хийх үйлдлийг нь хямгадаж байгаад номхочлох нь дэлхийн үе үеийн түүхэнд дарангуйлал хэмээн нэрлэгдэж түүхэнд толбо, түмэнд шившиг болдог шүү дээ. Үндсэн хуулиа өөрчлөөд үнэхээр сайжирдаг бол үр дүнд хүрэх олон өөрчлөлт боллоо. Гэтэл хямрал цумрал улам л эрчлэгдэв. Намын эрх ашиг нийт үндэстнийхийг төлөөлж чадахгүй болсоор 30 гаруй жилийг үдсэн. Эрх чөлөөг угаасаа л ус агаар шиг шүтдэг монголчуудын хилэн хөдлөх вий.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.90.141] 2023-01-27 00:34:45

Түмэн одоо тэмцэх байхдаа

Зочин [103.212.117.31] 2023-01-26 21:44:58

Одоо тэгээд энэ хэвээрээ МАН ялсаар ард түмэн ядуурссар байх уу. Олигтойхон шинэчлээрэй дээ

Үндсэн хуулиа өөрчлөх цаг өнөөдөр мөн үү? [103.57.94.26] 2023-01-26 20:58:41

Одоо бол ЯДУУ ЗҮДҮЗ амьдралаас болж Үндсэн хуулиа өөрчлөх санаа гарч байна. Гэтэл Монгол Улс ойрын ирээдүйд үүнээс ТОМ СОРИЛТТОЙ тулах гэж байна. Тэр үед л Үндсэн хуульдаа ЖИНХЭНЭ өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ үе бол ойрын ирээдүйд болох Хятад Америкийн тэмцэл, ЦЭРГИЙН өрсөлдөөн юм. Тэр үед Орос Хятадын талд байна байх. Харин АНУ-ын талд ... байж байна. Ийм зөрчилд ТОХИРУУЛЖ Монгол Үндсэн хуулиа тохируулан шинэчлэх ЁСТОЙ.

МОНГОЛ [192.82.74.43] 2023-01-26 20:06:19

ҮНДСЭН ХУУЛИАРАА ОЛОНТАА ОРОЛДООД ЭХЛЭВЭЛ УДАХГҮЙ ТӨР Я ҮГҮЙ БОЛЖ ГАДААДЫНХНЫ ЭРХШЭЭЛД ОРОХЫН ЦОНДОН ШҮҮ

иргэн [192.82.87.208] 2023-01-26 19:29:21

Н.Энхбаяр У.Хүрэлсүх 2ын хувилдаан нь Ерөнхийлэгч болж !!!!!!!Энхбаярын хүү гишүүн болов !!!!!!!! Одоо хэдэн тэтгэвэрийн хөгшид төрд насаараа суух болчихоод бна боль за !!!!!!!!Н.Энхбаяр гуай та одоо болно !!!!!!!!!

Зочин [202.55.188.99] 2023-01-26 18:15:50

Одоо төрд буй улс төрийн хүчинМАН ҮХ өөрчлөх сонирхол их байна.Тэд хуулийг өөртөө ашигтайгаар өөрчилж,төрд үхэн үхтэлээ зүүгдэж байх арга саам хайж байна

Зочин [202.55.188.99] 2023-01-26 18:11:37

2008 оноос хойш аажим ажимаар ард нийтийн эрх,хяналтыг багасгаж,төр,төрд буй эрх мэдэлтнүүдийн эрх дарзыг нэмэгдүүлсээр байгаад 1992оны үеийн үзэл санаанаас Ү.Х холдож байна.Улс орны эзэн болох ард иргэд төрийн бүх үйл ажиллагаанд хяналт тавих боломжоор хангах,иргэд,нийтийн саналаар асуудлыг шийддэг зүйл,заалтыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Гол эзэн

зочин [202.9.46.153] 2023-01-26 17:26:36

үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй 76 хүний хэмжээлэшгүй эрх дархыг хасах хэрэгтэй энэ цагийн үндсэн хууль төрөөс тэрбумтанууд төрдөг газрын баялгийг лицэнз нэрээр гадныханд өгч баяждаг улс төрчид бий болсон хувийн хэвшлийг хуулиар хамгаалана гэсэн боловч ямарч хамгаалах хууль гаргаагүй дуртайгаараа дээрэмдэж байна шүү дээ газрын хэвлийн баялгийг нэг хулгайч улс төрч л зөөгөөд гадаадад оффордоод дуусаж байна ийм байдалтай байж болхуу ард түмэн өдрөөс өдөрт ядуурч өлөн зэлмүүн улс төрчид ярьж ч чадахгүй идэснээрээ өөдөөс өмхийгөөр хэхрээд

Зочин [202.55.188.99] 2023-01-26 18:04:19

Ұндсэн хуулиа өөрчлөхгүйгээр шийдэж болно.ганц нэг заалтын өөрчлөн сайжруулж болох байх.

Зочин [66.181.160.73] 2023-01-26 15:18:05

Үндсэн хуулиа өрчилнө гэвэл бүх ард түмний хуралдайгаар хэлэлцэж байж өөрчлөхгүй бол наад зөвшидцөлөөр түүврээр сонгосон хэдээрээ үндсэн хууль өөрчлөх,найруулах гэх нь ямарч утгагүй үр дүнгүй ажил болно.Одоогийн тэмцэл чинь хүчээ авч алинчгүй болж төр засагч чинь нурна шүү,ард иргэдийн уур амьсгал ер нь энэ тал руугаа яьна гэсэн яриа гараад байгаа,энгийн иргэд бидний дунд. Зүгээр л Авлигачидтайгаа тэмцэж,шудрага ёсоо тогтоох чиглэл рүүгээ шуурхай дорвитой арга хэмжээ авч иргэдийнхээ бухимдалыг тайлж байж дараагийн алхамаа хий.Эхлүүлсэн ажил ядахдаа нүүрснийхээ асуудлыг,Хөгжлийн банкны,Төмөр замын,Тээврийн,Хил,Гаалийн,Газрын гм асуудлаа дэс дараатайгаар яаравчлан шийдээч дээ ингэж л та иргэдийн бухимдалыг энэ их эсэргүүцлийг намжаана шүү гэж харж байна.

Үндсэн хуулийг тэгээд ХЭН батлах юм бэ? [103.57.94.26] 2023-01-26 14:29:25

Өнөөгийн байдалд Үндсэн хуульд гар хүрч БОЛОХГҮЙ. Нэг тал нь баталчихлээр нөгөө тал нь хүлээн авахгүй, биелүүлэхгүй. Гэтэл нөгөө тал нь хэлэлцээд баталчихлээр тэрийг нь хэн ч хүлээн зөвшөөрөхгүй, зөрчинө. Эцэс төгсгөлгүй түүхий бантан болно шүү.

Зочин [66.181.181.154] 2023-01-26 16:38:08

үндсэн хуулиар тогтолцоог л өөрчилдөг байх. түүнээс биш өнгөц энд тэнд нь цаасан чимэг зүүлт наах асуудал биш шүү

Зочин966 [192.82.86.197] 2023-01-26 13:06:05

Үндсэн хуулийг шинэчлэх дээрээ тулаад байгаа бол УИХ ямарч чадамжгүй эрх зүйн үндэслэлгүй ёс зүйгүй 76 ухна бүгд их бага хэмжээгээр улс төр эрүүгийн гэмт хэргийг толгойлогч мафи зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэл болсон одоо эд нар тарах цаг болжээ. УИХ тар. Монголийн ард түмэн АТХ даа нэгдэх хэрэгтэй . АТХ зөвхөн үндсэн хуулийг шинэчлэх болно. Хулгайчид шинэчлэхгүй шүү

Зочин [180.149.65.2] 2023-01-26 12:30:15

яагаад болохгүй гэж өмнө нь үндсэн хууль өөрчилж байгаагүй юм уу 1924 оны хуулиараа л явж байгаа юм ууу

Зочин [202.131.225.53] 2023-01-26 12:03:50

аягүй дураараа юмаа

ҮНДСЭН ХУУЛЬ [202.179.26.33] 2023-01-26 11:41:52

ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛТАЙ ТЭМЦ ГЭЖ ШААРДАХААР ... ҮНДСЭН ХУУЛИЙГ БАРЬЖ АВААД ШУУД ХҮЧИНДЭЭД УНАХЫН. ГОНДООМ ХЭРГЭЛЭХЭЭ Ч БАЙЖ:::


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.