Татварын дарамт ба хөөрхий жижиг дунд ААН-үүд

Aдмин / Эдийн засаг

Монголд бизнес эрхэлж, байгууллага толгойлох хамгийн хэцүү. Татварын дарамт, өсч болохгүй зарчим үйлчилсэн хар ангалын амыг хараад бэргэх түүчээлэгчдийн түм буман яриа сэдэв, залхалтын түүхийг бид мэддэг. Төрөөс хөнгөлттэй зээл гаргахаар өнөөхийг УИХ-ын гишүүд, дарга нар нь булаагаад өөрийнхөө хамаарал бүхий этгээдэд өгчихдөг болохоор хэлэх үггүй шүү дээ. Өсч дэвжих тухай ойлголтыг танил тал, улс төрийн хүрээлэл, өөрийн гэсэн сүлжээгүй бол хүлээгээд ч нэмэргүй. Ажлын байр, бүтээн байгуулалт, хөгжил дэвшил ч авлигалын өчүүхэн өлөн сэтгэлгээнээс, залхуурал, тэнэглэлээс шалтгаалан хорт хавдар шиг муухай зүйлээр өвчилдөг.

Уг нь эрх баригч нам сонгуулийн амлалт бүр дээрээ татварын дарамтгүй улс болно гэдэг ч бодит байдал тэс өөр. Саяхан хувь хүний орлогоос татвар авдаг болох нь гэсэн давлагаа сошиал орчинд хэдэн өдөр шуугиад сарнилаа. Энэ бол айдас. Хэдий төр засгийн зүгээс тийм зүйл байхгүйг мэдэгдсэн ч нэг л итгэж болохгүй санагдаад байхын цаад учир нь төр иргэдээ боловсон аргаар дээрэмддэг тогтолцоо дэндүү нэгширсэн дүр зураг мөн.

НДШ, НӨАТ, ААНОАТ, ХХОАТ гэх мэтийн зүсэн зүйлийн түмэн янзын татварыг төр заавал хураадаг. Гэтэл эргээд төрийн түшмэдүүд түүнээс хулгайлдаг, өөрсдөдөө болон хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал бий болгодог, хулгайлсан мөнгөө оффшорт нуудаг. Энэ бол эрүүл эдийн засаг, хөгжингүй ААН, байгууллага бодитоор орших нөхцөлд том саад тотгор мөн. Татварын бодлого төрийн хамгийн сайн чаддаг ажил байх ёстой ч манайхан үүнийг хамгийн сайн хулгайлах технологи болгож орхисон нь инээдтэйгээс илүү эмгэнэл.

Чөлөөт зах зээлийн гол амин сүнс бол чөлөөт өрсөлдөөн, жижиг дунд бизнесүүдийн дархлаа. Гэтэл үүнийг дарангуйлж, устгах, хясах танах бодлого барьсан ухаангүй, урвуу, уруу дорой он жилүүдийг туулав.

АТГ саяхан 2 их наядын авлигын мөнгий улсын төсөвт буцааж төлүүллээ гэж мэдэгдэв. Энэ мөнгөөр хэрэгтэй, хэрэггүй, бүтсэн бүтээгүй төсөл хөтөлбөр гэгчид зарцуулж байхаар аж ахуй нэгжүүддээ хөнгөлттэй зээл олгож, татварын дарамтнаас чөлөөлчих. Унасан эдийн засаг уургын морь шиг л давшиж эхэлнэ. Уналтын цаг мөчүүд дахин таарлаа ч эрсдлийн сангаараа алдагдал нөхөх хэмжээнд хүрэх зохицуулалт үр дүнгээ өгөх л учиртай.


Сэтгэгдэл

Орлого бага тул татвар их санагдана [104.28.131.102] 2023-01-27 00:31:19

Орлогоо нэмээ, Татвараа төлөхгүй бол улс биш болно! Улсаа хорлож бас болохгүй шүү

Зочин [202.55.188.99] 2023-01-26 17:57:06

1-рт Татварын дарамт их.2-ртЗөвшөөрөл лиценз гэж.3-ртХянах шалгах дарамт. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлсэн Засг,Газрын шийдвэрээр жижиг дунд ААнэгжүүд цалин,НДШ нэмж төлнө,энэ нь дампуурал руу улам их түлхэж байна. Зөвшөөрөл,лиценз цахим болсон гэдэг ч бодит байдал дээр нууц,авдаг өгдөг цөөн хүн нь авдаг,далд хахуультай хэвээр.70сая малынхаа нэг хэсгийг тарга сайтай 10,11сард нядалж экспортлох брломжийг алдсан.Зөвшөөрөл далдуур цөөн хүн авч мөнгө үржүүлэх механизм болж хувирсан.ХОНЬмал экспортлох боломжоо ингэж алдсан.Одоо малчид мөнгөгүй,тэжээл авах чадвар бага,нядлах ёстой малаа тэжээж нийгэм тэр аяаараа үргүй зардал гаргаж байна. МХГ -бутарган тараасан нь сайн болжээ,одоо тэр Галын аюулгүй байдлын байцаагчийн Онцгой байдлаас татмаар юм.Бас л хоосон сүржигнэл,торгууль,байцаалт энэ байгууллагад байх ёсгүй.

Зочин [66.181.183.170] 2023-01-26 17:53:42

odoo ajilgui bolson ajildgui aj ahuinuudaa bugdiig ni haa haa baahan l aj ahuin negj ajildgui dampuursan eson shid bna da

Иргэн [103.57.92.242] 2023-01-26 13:06:29

Дарлалаас дарлал уруу гулсаад байна даа. МАНЖ- МАН - АН ИНГЭЭД ДУУСДАГ БОЛОВ УУ.

Кх! [103.57.94.26] 2023-01-26 14:10:10

"А!" гээд л дуусна.

Зочин [66.181.177.245] 2023-01-26 11:05:48

Энэ МАН ч бүтэхгүй ээ.Монголчууд 100 жил хууртагдлаа.Одоо больео.Хулгай хийх юу л байна бүгдийг хулгайлана.Татвар нэрээр авч байгаа мөнгийг төр засгаа данхайлгаж байж хусна . Ард түмэнд хусам нь л үлдэнэ.

Хөөрхийс. [103.57.94.26] 2023-01-26 10:10:50

Шоовдрууд юмдаа. Дарамт, хар ангал, залхалт, хэлэх үггүй, өлөн сэтгэлгээ, залхуурал, сарнилаа, эмгэнэл, хясах, танах, уруу дорой, бүтсэн бүтээгүй, уналтын цаг мөч. Иймэрхүү үгс энэ нийтлэлд зонхилж байнадоо.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.