ХӨСҮТ: Хазсан нохойнуудаас галзуугийн вирус илрээгүй

Aдмин / Эрүүл мэнд

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн тарилгыг андуурч хийсэн явдал болсон. Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Вакцин андуурч хийлгэсэн есөн иргэн ХӨСҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Зөвлөх баг өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр иргэдийн шинжилгээ, оношийг баталгаажуулах үйл ажиллагааг хийсэн. Одоогийн байдлаар вакцин андуурч хийлгэсэн есөн хүний биеийн байдал тогтвортой байгаа. Хэсэг газрын хүйтэн буглаа үүссэн байсан нь сайжирч байна. Иргэдийн элэгний болон бусад хавсарсан эмгэгүүдийг давхар оношлох тусламж үйлчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу хийж байгаа.

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх тарилгыг 24 цагийн дотор нярай хүүхдэд хийдэг. Вакцины хариу урвал 6 сар хүртэлх хугацаанд үргэлжлэн сорви тогтож эдгэдэг. Эмчлүүлж байгаа есөн иргэдэд хэсэг газрын хариу урвалууд илүү тод байгаа, хүндэрсэн байдал үүсээгүй. Эдгээр иргэн дотор элэгний B болон дельта вирусийн хавсарсан эмгэгтэй хоёр, глинястий оноштой үйлчлүүлэгч бий. Хавсарсан эмгэгүүдийг сэдрээхгүй байхад анхаарч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Хазсан нохойнуудыг шинжилгээнд хамруулахад галзуугийн вирус тодорхойлогдоогүй. Тиймээс вакцин андуурч хийлгэсэн иргэдэд галзуугийн эрсдэл харьцангуй бага гэж ажлын хэсэг үнэлсэн" хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.117] 2023-01-29 17:14:19

Өөө зиа ямар зүстэй хэдэн ноход байхым хөө. Эр үү эм ноход уу? Яаж мэдэж барьж авав? Хүн хазчаад л тэр хавьдаа байж йн уу? Задарсан муу ноходыг тэр дор нь буудацан уу?

уншигч [202.9.46.230] 2023-01-27 10:27:23

Нохой, ноён гэх зэрэг нэр үгсийн олон тоо нь НОХОД, НОЁД болно.. Нохдод, ноёдод, ноходоос, ноёдоос гм бичнэ.

Org [128.199.240.219] 2023-01-27 09:39:50

Нохой барьж шинжилжээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.