"Приус" машины нүүрсэн яндан хулгайлсан 200 гаруй хэрэг бүртгэгджээ

Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд "Тоёото Приус" маркын автомашины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд "Тоёота-Приус" маркийн 133235 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас
"Тоёота-Приус-20" маркийн тээврийн хэрэгсэл 67456 буюу 51 хувь,
"Тоёота-Приус-30" маркийн тээврийн хэрэгсэл 50631 буюу 38 хувь,
"Тоёота-Приус-40"маркийн тээврийн хэрэгсэл 15148 буюу 11 хувийг эзэлж байна.
Энэ оны нэгдүгээр сарын мэдээллээр нүүрсэн яндангаа алдсан 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ.
Иймд цагдаагийн байгууллагаас "Тээврийн хэрэгслийнхээ нүүрсэн янданг бусдад зарж борлуулахгүй байх, машинаа хяналтын камертай бүс болон харуул хамгаалалтай орчинд байрлуулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай"-г иргэдэд зөвлөлөө.
Сэтгэгдэл
Зочин [192.82.81.8] 2023-01-29 18:57:00
Цагдаа ёстой мэргэн зөвлөгөө өглөө дөө
Иргэн [64.119.25.17] 2023-01-28 00:09:35
Хүн алах, хулгайлах ба юм сүйтгэхдээ гарамгай Чингисийн удмынхан юм.
Зочин [210.71.196.43] 2023-01-27 11:29:03
gar n tatmaruud