Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах уу?

Aдмин / Улстөр

“Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль”-ийн төслийг Н. Учрал гишүүн санаачилсан ч иргэдийн дургүйцэлтэй нүүр тулсан төдийгүй, фэйсбүүкийн Азийг хариуцсан захирал Чений ил эсэргүүцэлтэй нүүр тулсан гэхэд болно. Учир нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж, хууль зөрчсөн хууль, дүрэм гэж байх ёсгүй хэмээв. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уг хуульд бүхэлд нь хориг тавьж анх удаа олны сэтгэлд нийцсэн шийдвэр гаргалаа хэмээгдэв.

Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн тавьсан хоригт хойрго хандаж ирсэн УИХ намынхаа удирдлагаар ажилладаг коммунист маягтай хандлага гаргадаг ч МАН-аас сонгогдсон, намын даргаар ажиллаж байсан нөлөөгөө алдаагүй Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хоригт ямар хариу үйлдэл үзүүлэх нь улс төрийн цаашдын зураглалд тодорхой төсөөлөл гаргахад дөхөм болох нь.

Товчхондоо хүний эрхийн эмзэг асуудалд УИХ-ын гишүүдийн хандлага тод илэрхийлэгдэх ба удирдагчдаа тал засах уу? үнэхээр шударга хууль тогтоогчид уу гэдэг нь харагдах ажээ.

Улс төрийн өнцөгөөсөө бол Н. Учрал гишүүн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гарын хүн. Иймдээ ч хоригт хүлцэнгүй хандлагаа илэрхийлээд авсан. Харин энэ хооронд ХЗДХ-ийн сайд Х. Нямбаатар хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэгч боллоо. Ямар сайндаа бантахдаа фэйсбүүкийн бүхэл бүтэн Ази тив хариуцсан захиралыг ажлаас нь халуулна хэмээн халаад авав.

УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн хооронд улс төрийн зөрчил хүчээ авсан уу эсвэл эв нэгдэлтэйгээр төрөө зангидаж байгаа юу гэдэг нь ч ардынхаа амыг боох гэсэн энэ үйлдэл дээр тод харагдах аж.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.115] 2023-02-03 08:11:15

тохиролцоо молиго үмхүүлэлт

Иргэн [64.119.25.17] 2023-02-02 18:56:10

Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!

Наад [103.26.194.106] 2023-02-02 11:21:19

Наад хулгай нар чинь бүгд тохиролцсон байгаа эд өөрсдөдөө л ашигтай хуулийг бярддаг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.