Х.НЯМБААТАР ЯАГААД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг эсэргүүцнэ гэж ярьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Үнэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны хоригоо тавихдаа “Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай” гэсэн шүү. Тэгэхээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг ч үл тоож байна гэсэн үг.
Анхнаасаа л УИХ-ын гишүүн Н.Учралаар “овоглогдоод” байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь иргэд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боомилохоор тусгагдсан хэмээн эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан.
Угаас дээрх хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг авалгүй ёстой л Засгийн газар, УИХ-аар хүч түрэн баталсан.
Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчих нөхцөлийг бий болгосон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн. Тийм байтал мань сайд “Засгийн газраас өргөн барьсан” гэж өмгөөлөхийн зэрэгцээ цаашид Монгол Улс олон улсад ч хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хясан боогдуулдаг улс болно гэдэг мессежийг өгч байгаа нь ямар нэг захиалгаар иргэдээ дарамтлах гэсэн санаархал явааг нь батлаад байна.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.121] 2023-02-05 15:00:16
Манайхаан соёлтой, бармттай мэдээлэл түгээвэл заавал хууль боловсруулах шаардлагагүй. Бүдүүлэг үг хэллэгийг нийтлэхгүй хасах эрхийг нээгээд өгчтхвөл боллоо
сэтгэгч [43.228.129.25] 2023-02-03 09:01:55
Хуулийн үзэл санаа бол зөв юм аа. эрх чөлөө гэдэг нь бусдыг гүтгэн доромжилж дуртай үг хэлээр хэлэхийг хэлдэггүй юм. олон нийтийн сүлжээ нь хараалыг үгс доромжлолын талбай биш харилцан ойлгох, хүн ёсны харилцааны агуулгатай соён гэгээрэх суралцах, туршлага солилцох гэх мэт эерэг зүйлс их байх зорилго бүхий нийтийн орчин юм шүү. Яаран хуймгай хийсэн хууль болсон учир засаж сайжруулах хэрэгтэй гэж бодож байна
зочин [66.181.180.227] 2023-02-02 13:45:47
Нямбаатар их хурлын шийдвэрийг урьдчилан мэддэг том хүн болжээ. Жоохон дарууллагатай байсан нь өөрт чинь өлзийтэй. Гадаадын хүнийг ажлаас хална гэх шиг. Нилээд эрх өгвөл ёстой цавчих нөхөр байна.
MARSHIL.L.D.ERDENEBAT. [66.181.187.115] 2023-02-02 12:00:01
MONGOL.ULSIN.ARMIN.MARSHIL.LUBSAN,MORG.BREMA.DYGERIN.ERDENEBAT.N.ZURAAJ.URAN.BARIMALJIN.ZOXIOLJ.URAN,NAIRAGJ.ZOXION.BYTEEGJ.SANSARIN.NISGEGJ.DELXIN.ANXNI.INTERNET,KOMPUTERI.YYSGEN.BYTEESEN.SUUT.EZEN.CHINGIS.XAAN.BURAN.BUDDA.SANSARINERTONZIN.EZEG.EXS.UIRI.ALEXSAIEBEJ.GAGARIN.L.D.ERDENEBAT.L.D.ENXTOR.BAIDAGIG.L.J.DELGEZIN.MEDEE.MN.KOMOOR.ALBAN.ESOOR.ZARALJ.BAINA.L.D.ERDENEBAT.