МАН-ЫН “ЦАГААН ОРДОН” УЙЛААН МАЙЛААН, УУР БУХИМДЛААР ДҮҮРЭН ӨНЖЖЭЭ
Эрх баригч МАН-ын төв байрыг зарим нь “цагаан ордон” хэмээн өргөдөг болсон. Энэ байр уржигдар хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Эмэгтэйчүүдийн холбоо нь ээлжит бус Их хурлаа хийсэн юм. Ээлжит бус их хурал Олон жил НАМЭХ (Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо) гэгдэж ирсэн нэрээ өөрчилжээ. Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болж, СДЭХ хэмээн товчилдог болсон байна. Бас хурлын хэлэлцэх асуудалд байгаагүй тус холбооны ерөнхийлөгчийг солих талаар гэнэт орж ирсэн байна.
Уг нь МАН-ын албан мэдээлэлд “Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, социал демократ үзэл баримтлал эмэгтэйчүүдийн оролцоо сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд хэлэлцүүлнэ. Мөн НАМЭХ нэр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм” гэж байв.“Бусад зохион байгуулалтын асуудлууд” гэдгийн нэгээр ерөнхийлөгч Д.Сарангэрэлээ өөрчлөхөөр ярьсан байна.
Нэг үгээр хэлбэл, энэ ээлжит бус Их хурлаар НАМЭХ нэрээ СДЭХ болгож, дүрэмдээ өөрчлөлт оруулаад, түүнийгээ дагуулаад ерөнхийлөгчөө өөрчилжээ. Шинэ ерөнхийлөгчөөр Боомтын сайд Х.Булгантуяа тодорсон байна.
Д.Сарангэрэл нь 2019 оны аравдугаар сард болсон НАМЭХ-ны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгч болж байсан. Тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр хурал дээр орж ирээд “НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлж, дэмжих саналтай байна. Намын даргад дүрмээр олгосон онцгой эрх нь намын дэргэдэх байгууллага, холбооны удирдлагыг нэр дэвшүүлэх байдаг.
Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэхээ нэлээд бодож, хүмүүстэй санал бодлоо солилцсон. Намын дэргэдэх институци нь намын гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, намын даргатай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай, хариуцлагатай албан тушаал юм. Энэ бүхнийг тунгаасны эцэст шийдвэрээ гаргасан” гэж байв. Сонирхолтой нь, тэр үед сая ерөнхийлөгч болсон Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Харин Д.Сарангэрэл 75.4 хувийн саналаар ялж байв.
Харин уржигдар болсон ээлжит бус Их хурал дээр нь холбооныхоо нэрийг сольсных нь дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очжээ. Тэрээр нөгөө л “Хулгай луйвартай тэмцэх тал дээр хатуу байр суурьтай ажиллана” гэдгээ хэлсэн байна. Улмаар У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлдэг шиг Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, заал түүнийг 94.6 хувиар дэмжээд ерөнхийлөгчөө болгосон байна. Д.Сарангэрэл ч “Залуустаа боломж олгоё” гээд тамгаа өгсөн талаар эх сурвалжуудаар мэдээлж байна.
МАН-ын иймэрхүү албан мэдээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс НАМЭХ-ныхон эвтэйхэн хуралдаж СДЭХ болоод, Д.Сарангэрэлийгээ Х.Булгантуяагаар сольсон мэт харагдана. Гэхдээ хөшигний ард нэлээд үйл явдал өрнөжээ. Эмэгтэйчүүд болоод ч тэр үү, “Авна авахгүй, өгнө өгөхгүй” гэсэн маягтай бөөн уйлаан майлаан болсон байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хувьд хүч түрэх байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, дүнд нь Х.Булгантуяа сонгогдсон байна. Ингэснээр МАН-ын тулгуур гэгддэг дөрвөн холбоо үндсэндээ залуусын гарт орж байгаа юм.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа байран дээр очсоных гэсэн шиг өөр бусад “хэрэг” ч тариад авчээ. Нарийн бичгийн дарга нар, гол газар хэлтсийн дарга нараа цуглуулж байгаад үүрэг чиглэл өгсөн талаар МАН-ын “цагаан ордон”, Төрийн ордон хавиар өчигдөржин яригдав. Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийг намаасаа түдгэлзүүлэх саналыг намынхаа Хяналтын хороонд оруулах талаар ярилцсан гэж байна. Түүнчлэн зарим гишүүнийг УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулах асуудлыг ч хөндсөн бололтой. Үүнээс болоод гишүүд МАН-ын “цагаан ордон”-оор дүүрэн ил далд уур бухимдлаа илэрхийлж өнжжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
иргэн [66.181.178.127] 2023-02-04 16:24:13
Шийдвэр гаргаж өөрчилж болно. Харин сонгогдсон нөхөд нь бодит үр дүнд хүргэж ажиллах хэрэгтэй. Ямар нэг үзүүлэнгийн шоуны өнгийг нь пааландсан ажил хийхгүй л байх хэрэгтэй.
Зочин [202.70.36.227] 2023-02-03 16:01:42
нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй ээ гэдэг дээ
иргэн [66.181.176.139] 2023-02-03 06:54:17
Oюунэрдэнэ сайн ажиллаж бна улаи урагшаа ухралтгүй,зоригтой ажилларай амжилт
Зочин [66.181.191.244] 2023-02-02 23:23:37
ямар их айдастай байнаа. нүүрсчид авилгачид???.......... ЕС даа дэмжиж байна .
зочин [150.129.141.209] 2023-02-02 22:22:20
Агентлагийн даргаар 20 шахам жил суусан, 64 гаруй настай хэт хуучинсаг, асар хоцрогдсон, ой баяр тэмдэглэхээс өөрийг сэтгэхээ больчихсон, мэргэжлийн ба гадаад хэлний чадваргүй, харилцааны соёлгүй, дарангуйлагч, төрийн байгууллагыг хувийн компани мэт үздэг, мундаг залуучуудыг буланд шахаж байгаад "БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ" гэдэг шалгарсан аргаар ажлаас нь халдаг, чөлөөлдөг МАН-ын угшилтай хөгшчүүлийг ЗГ, МАН анхааралдаа авч удирдах албан тушаалаас нь үтэр түргэн өөрчлөөч ээ. Өөрөөр тэр салбар нь бүр зогсонги байдалд ороод бүр утгаа алдаж байна даа...
gg [66.181.183.82] 2023-02-02 20:25:35
ХУДАЛ ХУУРМАГ ДИПЛОМТОЙ ХҮНЭЭР ТӨР БАРИУЛАХАА БОЛЬЧИХМООР БАЙНАА НАМ НАМАА
Зочин [139.5.217.171] 2023-02-02 16:32:27
Баттулгын хөлсний бичээч нар НАМ гэдэг нь АНУС шиг байх ёстой гээд бат итгэчихсэн тэнэгүүүд байх юмдаа. Зохион байгуулалтын асуудал хэлэлцээд шинэ ерөнхийлөгчөө сонгоод л ердийн л хурал болоод дууссан. Ийм хов жив, чулуу шидэх өөрсдөд нь таашаалтай байдаг бололтой.
Зочин [66.181.176.87] 2023-02-02 18:58:21
ЭНДЭЭС НАМ НЭГТНЭЭ НУХАЖ БОХИР АРГААР СУУДАЛ АВСАН ДАНХЫН ҮНЭН ТӨРХИЙГ Л БИЧИЖ . ДАНХ МӨНХД ШАНТААЖААР ЯВНА ГЭЖ ЭНДҮҮРЭЭД БАЙНА ДАГ . НЭРЛЭНЭ ДЭЛБЭЛНЭ ГЭЭД ӨӨРТ ТААЛАГДААГҮЙ НЭГНЭЭ НАМНАЖ БАЙГАА Ч МАРГААШ ӨӨР ДЭЭР НЬ ЭЭЛЖ ИРНЭ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙГААГ ДАЛДУУР ХЭЛЖЭЭ .
зочин [66.181.166.196] 2023-02-02 16:15:45
Данх толгойт мөнх биш ээ, удахгүй унана ш дээ
зочин [122.201.19.190] 2023-02-02 13:12:24
шившигээ дэлгэсэн ундармаа авгай өөрөө огцроочээ төрийминь ордонд ийм ч авгай байх гэж
Зочин [122.201.19.190] 2023-02-02 13:12:55
УНДРАМ АВГАЙ
зочин [202.9.40.115] 2023-02-02 13:11:10
ялзарсан намыг устга
Zochin [66.181.161.167] 2023-02-02 18:41:23
Yg zob. MAH iig taraa.
иргэн [202.21.126.195] 2023-02-02 12:13:17
Энэ одоо хол явлаа юу.Удахгүй өөрөө асуудалд орох байж юу бэ.Жонхуу Баттулгатайгаа нийлээд яввал болно.МАН ч үнэхээр дампуурчээ.Ийм нөхрөөр дарга болгосны гай чинь энэ дээ.Хайран түүхт нам. 3 дахь нам гарч ирэх нь тодорхой болжээ.МАН-г энэ онд тараах хэрэгтэй.Оюунэрдэнэ удахгүй огцорч хэнч биш болно.Оюунэрдэнэ ингэж дандаа өөрийгнхөө арьсыг хамгаалж үлдэх юм.Хэзээч төр түмнээ боддог хүн биш.Бараа бүтээгдэгдэхүүний үнэ өсөөд байхад ямарч арга хэмжээ авахгүй зүгээр л өөрийнхөө өрсөлдөгч нарыг намнах хулгай яриад сууж байдаг ийм ЕСайд байх хэрэг байна уу огцортол тэмцье иргэдээ.
Иргэн [64.119.21.33] 2023-02-02 11:51:09
Жонхуу өөрийнхөө намыг яая гэж байж бусдын намын хэрэг битгий дурла
Зочин [202.126.89.138] 2023-02-02 11:39:34
оОЮУНЭРДЭНЭ ЗӨВ САЙХАН АЖИЛЛАЖ БАЙНАДАА АМЖИЛТ
Зочин [66.181.186.144] 2023-02-02 09:40:48
энэ нам гэгч хуйвалдааны бүтцийг аль эрт үгүй хийж устгах байсаныг зөнөг Бат үүл үлдээсэн юм билээ. тэр үйлийн үрээ эдэлж ял асандаа. Одоо 24 онд энэ намаас ганц ч хүн бүү сонго
Зочин [202.179.21.227] 2023-02-02 10:09:06
Бат Үүл өөрөө НАХ Яамны тавиул гэдэг явган яриа гараад бараг 30 жил болж байна
Зочин [66.181.161.28] 2023-02-02 08:59:40
buzar namiig tatan buulgaasai