Д.АМАРБАЯСГАЛАН: ЦАГААН САРААС ӨМНӨ ИРГЭДЭД 1072 ХУВЬЦААНЫ НООГДОЛ АШГИЙГ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
Иргэдийн зүгээс 1072 хувьцааг цагаан сараас өмнө өгөхийг Засгийн газраас шаардаж буй. Тэгвэл уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясалангаас тодрууллаа.
Тэрээр, "Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компани дотооддоо 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгосон өр байж байна. Төмөр замын төслийн хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл өр байж байна. Эдгээр өрүүдийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс алдагдалтай ажиллах нөхцөл бүрдэх учраас Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс нэн тэргүүнд өр төлбөрийг нь барагдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг юм. Энийг хэрэгжүүлснээр цаашдаа ард иргэдийн хувьцааг илүү үнэ цэнтэй байлгах тал дээр анхаарч ажиллах нь зөв юм гэж үзсэн.
Тухайлбал, 2021 оны ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт 1072 хувьцаа болгож тараахад нэг хүнд 15 мянга орчим төгрөг ноогдоно. 2022 оны ноогдол ашиг хэлбэрээр өгөхөөр иргэдийн оногдох ашиг нь 100 гаруй тэрбум буюу нэг хүнд 10 гаруй мянган төгрөг ноогдохоор байгаа юм.
Нэг иргэн энэ хэмжээний мөнгийг хувьцаа хэлбэрээр олгох нь ач холбогдолтой биш, харин эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляц хөөрөгдөх магадлалтай байдаг учир Эдийн засаг, хөгжлийн яам нэн тэргүүний зорилгоо болгохгүй.
Харин хувьцааг илүү өгөөжтэй болгохын тулд өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ алдагдалгүй хэрэгжүүлье, Эрдэнэс Тавантолгойн өр төлбөрийг нь барагдуулахад анхаарлаа хандуулъя гэж ажиллаж байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрт хоёр сая төгрөг өгье гэж бодох юм бол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр Эрдэнэс Тавантолгойн орлогыг хувааж өгөхөөр болж байгаа юм. Тийм бодит боломж байхгүй" гэв.
Сэтгэгдэл
zochin [66.181.166.10] 2023-02-07 11:58:15
shalguul
Зочин [202.55.188.92] 2023-02-06 18:31:01
ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ 238 ДОЛЛОР БАЙХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ЗОРИУД БОЛОМЖ ОЛГОЖ АМАН ДЭЭРЭЭС 60 ДОЛЛОРООР ХУДАЛДАЖ БАЙСАН НЬ ЗОРИУДЫН ХУЛГАЙ ГЭМТ ХЭРЭГ МӨН.ХАРИН ҮҮНИЙГ ХЭНЧ АВЧ ХЭЛЭЛЦЭХГҒЙ. БАЙГАА НЬ ТӨРИЙН ТОМЧУУД БҮХЭЛДЭЭ ӨӨРСДИЙГЭЭ ХАМГСАЛЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ ЮМ.
Харин [192.82.70.60] 2023-02-06 17:51:34
Харин луйварчид өөрсдөө хулгайлах боломжтой
Зочин [66.181.161.78] 2023-02-06 16:24:01
Өөрсдийнхөө хулгайлсан мөнгийг эх орны минь эрдэс баялгаар өдөржин ачуулаад . Жинхэнэ хувьцаа эзэмшигч ард түмнээ доромжилж хохироож байна
Зочин [192.82.84.225] 2023-02-06 16:09:24
Та нар ард тумнээ биш идэж уусан хумуусээ, оорсдиийгоо хамгаалж байна. Тэр их орийг та нарын хамаатан садан, найз ноход, танай намын шуналтангууд олон жил идэж уусан, тэднийхээ хоронго, бух монгийг хураан авч наад ороо дар, ард тумэндээ огох естой монгийг нь шууд одоо ог ийм хогийн юм ярьж байхдаа ичдэггуй хар нууртэй улсууд вэ? Хэрэв огохгуй бол ард тумэн цагаан сарын дараа босоход бэлэн дээр нь энэ оны 1 сараас тэтгэврийг 50 мян..тогрогоор нэмнэ гэж намар жингээ ярьсан тэрийгээ ог, огохгуй бол энэ хаврын жагсаалд тэтгэвэрийхэн хамтархад бэлэн энэ суулт, жагсаалд олон хун цус харваж та нар дараагийн сонгууль гарч чадахгуй болно!!!
Зочин [202.21.100.210] 2023-02-06 15:10:51
Хулгайчдаасаа мөнгөө хураагаад тэр өрөө дараач ээ. Угаасаа хулгайчдын идсэн мөнгө л өр болоод үлдчихсэн бна штэй. Төр хулгайч нарт төмөр нүүрээ үзүүлэх цаг нь болсон эс чадваас дагаар орох л үлдэж бна да
ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-06 14:58:35
76 ХУЛГАЙЧ ХУЛГАЙСАН ЮМ ЧИНЬ ЮУ ҮЛДЭЭХ ВЭ ДЭЭ.
Зочин [202.72.240.53] 2023-02-06 14:30:51
Юун 2сая вэ