ДАРАГДАЖ НУХЛАГДСАН Ч ӨВДӨГ СӨХРӨӨГҮЙ ХАЛИМАГУУД МИНЬ

Aдмин / Нүүр

МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор На.Сүхбаатартай ярилцлаа. Тэрээр хилийн гадна амьдарч байгаа монголчуудын талаар түлхүү судалгаа хийдэг эрдэмтэн юм.


-Халимагууд гэж чухамдаа хэн юм бэ. Хэзээнээс Монголоос тасраад тэр хол очсон улс юм бол?

-Манайхан халимаг гэж нэрлэдэг. Үүнийг хальж гарсан гэсэн утгатай үг хэмээн олон судлаачид үзсэн байдаг. Оросууд Калмыка гэдэг. Түрэгээр болохоор Калмак гэдэг нь үлдэгдэл гэсэн утгатай үг бололтой. Энэ хүмүүс бол Европод амьдарч байгаа Азийн ард түмэн. Тийм болохоор аялал жуулчлал төдийгүй бүх л талаараа сонирхол татдаг. Энэ ард түмэн 400 гаруй жилийн түүхтэй. Тухайн үеийн засаг захиргааны ойлголтоор Дөрвөн Ойрадын чуулган буюу Алтайн цаана Тэнгэр уулын хойд талын тэр их өргөн уудам нутагт амьдарч байсан Дөрвөн ойрадуудын тасархай. Тэндээс анх 1607 онд Торгуудын Хо Эрлэг, Дөрвөдийн Далай тайш нар харьяат иргэдээ аваад Эрчис мөрнийг уруудаж шинэ газар нутагт суурьшсан түүхтэй. Тэр нутаг Оросын захын хотуудтай хаяа нийлдэг байж. Манай монгол сурвалжид Орын ганц мод гэдэг газар суурьшсан гэж тэмдэглэсэн байдаг. Оростой хил залгаа очсон болохоор гэрээ хэлэлцээр хийгээд амар тайван аж төрөхөөр суужээ. Очсоноосоо хойш хоёр жилийн дараа ийм гэрээ хэлэлцээр хийсэн байдаг. Яг тэр оноос тоолоод халимагууд Орост сайн дураар нэгдсэний 400 жилийн ой гэж яриад байна л даа.

-Нээрээ халимагууд Орост нэгдсэний 400 жилийн ой өнөө жил болж байгаа гэж байсан. Тухайн үед гэрээ байгуулаад дагаар орсон хэрэг үү?

-Яг дотор нь орсон субъект биш л дээ. Түүхийн туршид Халимаг хаант улс байгуулж байсан ард түмэн. Тийм нэрийн дор бие даасан байдлаа маш удаан жил хадгалж ирсэн байдаг. Халимагууд 1628 оноос цаашаа шинэ газар нутаг хайлгахаар элч илгээжээ. Элч нар Урал, Ижил мөрний дунд хэсэгт маш сайхан тал нутаг байна гэсэн мэдээтэй ирсэн. Байгаль цаг уурын хувьд Монголтой төстэй, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, ан гөрөө ихтэй тийм газар. Тэнд хүч муутай овог аймаг байсныг цохиод очиж суурьшжээ. Би тэр газраар нь явж байсан л даа. Европын чийглэг, намагтай газрын наагуур нэг том хөндий байдаг юм билээ. Европ Азийг холбосон энэ хөндий явсаар байгаад цаашаа Урал, Ижил, Дон, Дунай мөрөнд хүрээд дуусдаг. Өмнө нь Хүннү, Жужанууд яг л тэр замаар нүүж байсан түүхтэй.

-Халимаг улсын одоогийн байгаа нутаг уу?

-Үгүй. Тухайн үед үндсэн нутаг бол Уралаас Ижил мө- рөн хүрч, улам цааш тэлсээр Ижил, Дон мөрний өргөн уудам нутагт амьдарч байсан ард түмэн. Халимагуудыг бид 1607 онд нүүсэн торгууд, дөрвөдүүд гэж ойлгож болохг үй. Яагаад гэвэл бидний судалгаагаар 1750-иад он хүртэл 140 гаруй жилийн дотор их, бага есөн нүүдэл ар араасаа тийшээ очсон байна. Янз бүрийн шалтгаантай л даа. Жишээ нь, тухайн үеийн Торгуудын хоёр дахь хаан болох Шүхэр дайчин Зүүн гартай гэрээ хийж, бодлогоор өөрийн албат, ах дүү нараа аваад очсон байна. Зүүн гарт ялагдсан нэг ноён өөрийн харьяатуудаа аваад тийш нүүсэн гэх мэт олон шалтгаан бий. Ингэсээр байгаад Зүүн гарын ойрадуудын нутагт байсан үндэстэн, угсаатны бүрэлдэхүүн их бага ямар нэгэн хэмжээгээр Халимагт очжээ. Одоо Халимагийн хүн амыг бүрэлдэхүүнээр нь аваад үзвэл торгууд, дөрвөд хоёр дийлэнх нь. Хошууд, цорс, хойдууд ч бий.

-Халимагууд буцаж нүүсэн түүх бас бий байх аа…

-Халимагаас буцаад дөрвөн удаагийн нүүдэл наашаа ирсэн байдаг. 1700-гаад оны үед Санжжав тайжийн ахалсан нүүдэл байна. Гурван түм буюу 30 мянган хүнтэй буцан ирж Зүүн гарын нутагт суусан. Түүнээс гадна Ижил мөрний болон Зүүнгарын ойрадууд хоорондоо маш олон талын харилцаатай байсан. Бидний мэдэхээс 1637 онд Хөхнуурыг эзлэх дайнд торгуудууд өөрсдөө цэрэгтэйгээ ирж оролцож байв. 1640 оны Монгол-Ойрадын цаазыг батлахад Торгуудын гол ноёд, Далай тайш хүртэл өөрийн биеэр ирж оролцож байжээ. Худ ургийн холбоо ч их байсан. Ойрадын ноёд тэндээс бэр буулгадаг, хариу өгдөг байж. Энэ харилцаа 150 жил үргэлжилсэн байдаг. Халимагийн түүхэнд хамгийн алдартай үе нь 1670-1730-аад он. Аюк хааны үе л дээ. Монголоор Аюуш хаан. Энэ үед Халимаг хаант улс маш хүчтэй болсон. Халимаг хүн ам 250 мянгад хүрч байсан нь тухайн үедээ маш том тоо. Зүүн гарын хаант улсыг Манж нар нухчин дарах үед нэлээд ойрад, торгууд, хошууд нар бас тийшээ нүүж очсоноор нэлээн хүчтэй болсон. Тийм болохоор Оросын хаант улс болгоомжилж эхэлж л дээ. Хууль зарга хийдэг хүнийг нь хаант Оросоос томилох, татварын хэмжээг ихэсгэх гэх мэтээр язгуурын эрх чөлөөг нь хааж боож эхэлсэн. Тийм болохоор халимагууд эх нутаг руугаа буцаад нүүжээ. Энэ их нүүдэлд 170 мянган хүн оролцсон гэдэг.

-Тийм олон хүн үү?

-Тийм ээ. 1771 оны нэгд үгээр сарын 5-нд халимагууд буцаж нүүжээ. Ижил мөрөн хөлдөөгүй учраас зөвх өн наад талд байсан хүмүүс нүүсэн гэдэг. Зарим сурвалжид мөс нимгэн байсан учраас гарч чадаагүй гэсэн байдаг. Халимагууд нүүх тухай мэдээлэл Хаант Оросын Засгийн газарт очиж байсан ч тэд итгээгүй. Нүүдэлчид холын нүүдэл хийхийн өмнө шийр буюу бог малаа бүгдийг нь сувайруулдаг. Хуц, ухныг нь нийлүүлдэгггүй юм байна л даа. Өмнөх жил нь энэ мэт холын нүүдлийн бэлтгэл хийжээ. Халимагуудыг наашаа нүүгээд 20 хоносны дараа л оросууд итгэсэн гэдэг. Тэгээд даруй шуурхай цэргээр нэхүүлжээ. Дээр нь зам зуурын бүхий л аймгуудад “Халимагуудыг цохь, олзоо өөрсд өө аваарай” гэсэн зарлиг хүргүүлсэн. Тэр бол асар хүнд, хэцүү нүүдэл байсан. Нүүдлийн замын бүс ч үргэлжийн отолт, дайралтад өртөн хэцүү болоод ирсэн. Олон малтай, тэр том нүүдэл нэг замаар явж болдоггүй юм байна л даа. Малын бэлчээрг үй болохоос эхлээд тарж нүүсэн. Нүүдэллэгсдэд казах, киргизүүд нэлээн хүнд цохилт өгсөн. Балхаш нуурыг орчим байдаг том цөлийг тойрох гэж байгаад нэлээн хорогдсон. Энэ мэт дайралт, цохилтоос үүдэн холын аянд 100 мянган хүн үрэгдэж далан мянга нь л дөнгөж ирсэн. -Хаана вэ?

-Хуучнаар Зүүнгар хаант улс буюу Манж чин улсын хил дээр ирсэн. Тухайн үед Зүүнгар хаант улс Манжид эзлэгдсэн байсан үе л дээ. Халимагууд наашаа нүүж гарахдаа “Зүүнгар хаант улсыг манжууд мөхөөчихлөө. Манжтай байлдан улсаа сэргээе” гэсэн зорилго өвөртөлсөн байдаг. Найман сар нүүж хил дээр ирэхдээ ямар ч хүч чадалгүй болсон байв. 1771 оны наймдугаар сар л даа. Тэгээд зөвл өлдөөд Манжид дагаар оръё гэсэн шийд гаргасан. Тэгж дагаар орсон улс бол одоогийн Шинжааны ойрадуудын ихэнх хэсгийг бүрдүүлдэг. Нүүлгүй үлдсэн халимагуудын хаант улсын эрхийг хасч олон газар тарааж суулгасан түүхтэй. Энд тэнд тарсан халимагууд Октябрийн хувьсгалын үеэр нэгдэж нэг газар суурьших тухай хоорондоо ярилцсан. Тэгээд Ижил, Дон мөрний орчим буюу одоогийн байгаа газар нэгдэж автомат муж байгуулсан. 1920 хэдэн оноос ингэж автомат муж болсон юм. Гэлээ гээд тэднийг амар тайван амьдрал хүлээж байсанг үй ээ. 1800-гаад оны сүүлч гэхэд 200 мянган халимаг байсан тоо байдаг. Гэтэл Оросын иргэний дайны үеэр гарсан өлсгөлөнгөөр олон халимаг хүн өөд болсон. Шашныг хаах, лам нарын хавчих бодлого ч эхэлсэн. Ер нь дэлхийн I, II дайны үеэр олон халимаг цаашаа дүрвэн гарсан байдаг. Франц, Америк, Чехэд амьдарч байгаа халимагууд тэр үед гарсан хүмүүс. Дэлхийн II дайны үеэр халимагуудаас гурван морьт дивиз гарсан юм. Эх орны дайнд тэд маш баатарлаг тулалдаж байсан гэдэг. Өмнөд фронт дээр Оросын анхны баатар цолыг халимаг хүн авсан түүх бий. 1943 он хүртэл хорь гаруй хүнд л баатар цол өгсний 11 нь халимаг хүн байдаг юм. Гэтэл Сталины алдартай зарлиг гарсан. Халимаг, чечень, татар зэрэг улсыг угсаатных нь хувьд тараах, Сибирь рүү байршуулах бодлого явагдсан. Үүнд хамгийн түрүүнд халимагууд өртсөн. Тэгээд 1943 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу өвлийн тэсгим хүйтэнд 90 мянган халимаг хүнийг хүчээр Сибирь рүү ачсан. Ачааны вагоноор бүгдийг нь зөөсөн гэдэг.

-Цөллөгт явуулж байгаа хэрэг үү?

-Сибирь рүү зургаан хэсэгт тэгж цөлж байгаа хэрэг л дээ.

-Яагаад?

-Сталин тэднийг найдварг үй хүмүүс гэж үзсэн. Энэ бол хэлмэгдүүлэлт байсан. Дайн тулаанд хамгийн эрэлхэг зоригтой тулалдаж байсан хүмүүс бол халимагууд байсан юм. Энэ цөллөг тэдэнд үхлийн цохилт болсон гэж болно. Яагаад гэхээр нэг хүнийг гурван кг ачаа авахыг зөвш өөрсөн. 1957 он хүртэл халимагууд Сибирийн хотуудад коминдатын хатуу хяналт дор тарж амьдарсан. Түүх соёл, сургууль номд явах нь бүү хэл халимагаараа ч ярих эрхгүй, хамгийн хатуу хөтүү ажлыг хийж байв, тэд.

-90 мянган хүн гэдэг бараг халимаг хүн үлдээгүй гэсэн үг үү?

-Бараг бүгдээрээ цөлөгдс өн гэсэн үг. Үүний эсрэг олон улсын байгууллагууд, өмнө нь гадаадад гарсан халимагууд НҮБ-аар дамжуулан маш их зарга хийсэн. Тэгээд ч 1957 онд дахин зарлин гарган Бүгд Найрамдах Халимагийн автономит улсыг байгуулсан. Сталин ч үгүй болж, өөрчлөгдөж байсан үе л дээ. Ингээд Халимагууд түү- хээ дахин шинээр эхэлсэн гэж болно. Цөлөгдсөн хүмүүс бүгд эх нутагтаа буцаж ирсэн. Мэдээж, зарим нь үхэж үрэгдсэн. Зарим нь хүнтэй суух гэх мэт шалтгаанаар тухайн орон нутагтаа шингэж үлджээ. Тэр цөллөгийн гамшгаар 1944, 1945 онд төрсөн халимаг хүү- хэд гэж бараг байдаггүй. Цөлл өгт явж байхад ахмадууд болон нялхас бүгд эндсэн. Нас барагсдаа ачааны вагоны цонхоор шидээд явсан байдаг. Одоо Халимагийн Элстэй хотод тэдэндээ зориулсан дурсгалын газар бий. Тэнд нөгөө ачааны вагоны нэгийг авчраад тавьсан байна. Ачааны вагон нь хүн бүү хэл мал хөлдөж үхмээр тийм аймаар. Дээр нь Сибирийн өвөл ямар хахир хатуу билээ дээ. Энэ цөллөгийн онуудыг Халимагийн түүхэнд хамгийн гашуутай жилүүд гэдэг.

-Одоо Халимаг улс хичнээн хүн амтай вэ?

-Ийм хатуу бэрх түүхийн турш халимагууд ямартаа ч монгол цусаа хамгаалж ирсэн ард түмэн. Одоо Халимаг улс 300-гаад мянган хүн амтай. Хүн амын дийлэнх нь халимагууд. Албан ёсны хэл нь орос хэл боловч, халимаг хэлээ сэргээж хэрэглэхийг оролддог. Өөр зуураа, гэр орондоо халимагаар ярьдаг. Хөдөө бол ихэнхдээ халимагаар. Ялангуяа 1990 оноос шашин соёлоо хөгжүүлэхийг маш их хичээж ирсэн. Өмнө нь ч ингэж тэмцэж байсан. Халимаг хэл бол Монголын ойрад аялгуун дээр тулгуурласан хэл л дээ.

-Та саяхан Халимагт очсон гэж байсан. Халимагууд маань ямаршуухан аж төрж байна вэ?

-Халимагийн нийслэл Элстэй бол яг сайхан монгол хот шүү. Хотын зохион байгуулалт, хөшөө дурсгалын шинж зэрэг нь яг л монгол. Их эмх цэгцтэй. Элстэй хот бол дэлхийн шатрын нийслэл гэдэг. Шатрын ордон байна. Шатрын тоглолтод зориулсан хотхон байна. Халимаг 13 мужтай. Тэр бүгд нь монгол нэртэй. Газар усны нэр нь ч Увс, Ховдод байдаг нэрүүдтэй адилхан. Улиасны үзүүр, Хар усан, Цагаан аман гэх мэт. Ижил мөрний эрэг дээр, Каспийн тэнгисээс Дон мөрний хооронд өдгөө халимагууд маань амьдарч байна даа. Халимаг улс нефть болон байгалийн хийн асар их баялагтай. Загасны болон хөдөө аж ахуйн салбар хүчтэй хөгжс өн газар. Халимагуудыг би их оюунжсан ард түмэн гэж боддог. Тэнд Амарсанаагийн нэрэмжит том номын сан байна. Дандаа л настай хүмүүс ном уншаад дүүрэн сууж байдаг юм билээ.

-Үндэсний баяр нь хэзээ болдог вэ?

-Тэдний хамгийн гол баяр нь өвлийн эхэн сарын 25-ны өдөр. Зулын баярыг албан ёсоор амарч тэмдэглэдэг. Цагаан сарыг бас бидний тооллоор тэмдэглэнэ. Арванхо ёрдугаар сарын 28-ныг бүх нийтийн гашуудлыг өдөр болгосон. Cибирьт туугдсан тэр 14 жил халимагийн түүхэнд хамгийн хорсолтой жил үүд. Яагаад гэхээр тэд эсгий гэртэйгээ, архив, ном судартайгаа байсан. Бүгдийг нь орхиод явсан. Эргээд ирэхэд нь тэдний орон сууринд янз бүрийн хүмүүс ирээд суусан байв. Эсгий гэр нь байхгүй болж, мал сүрэг нь алга болсон байв. Тухайн үед цэрэгт байсан халимагуудыг торгуулийн суман руу эсвэл Сибирь руу явуулж байж. Цөллөгийн 14 жил гэдэг халимаг хэлээ мартах үндэс болсон. 1943 оноос өмнө нутгийн хүмүүс орос хэлийг мэддэггүй байсан юм шүү дээ. Халимагууд их гоё дурсаж ярьдаг шүү, цөллөгийн үед монголчууд биднийг буцаагаад авъя гэж ярьж байсан юм гэнэ лээ гээд. Горны Алтайд цөлөгдөж ирсэн хүмүүс Монгол руу заагаад “Бидний эх нутаг ийм ойрхон харагдаж байна даа” гэж ярьдаг байсан гэдэг.

-Өдгөө Монгол Халимаг хоёрын харилцаа ямархуу байгаа вэ?

-Төрийн бус байгууллага болон судлаачдын хоорондын харилцаа гайгүй байгаа. 2006 оны намар Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлахад би тэнд байсан. Халимагийн ард түмэн замын хоёр талаар жагсч зогсоод маш сайхан хүлээж авсан. Манай Ерөнхийлөгч очоод дандаа оросоор ярьсан нь жаахан тийм санагдсан. Энэ бол миний хувийн бодол л доо. Халимагт Оросын бусад субьект үүдээс дандаа л харилцан айлчлал ирж байдаг. Тэднээс ялгаагүй болчихож байгаа юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын консулын хэлтэс албан ёсоор тэнд нээгдсэн шүү дээ. Өнөөдрийн Халимагийн Ерөнхийл өгчийн айлчлалд манай консулын ажлын нөлөө их бий. Өнгөрсөн намар Халимагийн Ерөнхий сайдын айлчлал болсон. Энэ мэт харилцаа сайжирч байгаа.

-Хоёр улсын төрийн бус байгууллагуудын харилцаа дажгүй сайн байгаа гэж та түрүүн ярьсан. Үүнийгээ тодруулаач?

-Ойрад Монголын түүх соёлыг судлах зорилготой “Тод номын гэрэл” гээд төрийн бус байгууллага байгуулсан юм. Ойрадын соёл бол Монголын соёл юм. Монгол гурав хуваагдавч гүрний дайтай, могой гурав хуваагдагч гүрвэлийн дайтай гэсэн үг бий. Бид том гүрэн улс явсан. Дотроо хэл соёлын жаахан өөр өөр онцлогтой байж. Одоо ойрадууд энд тэнд тараад явсан. Хөхнуур, Шинжаан, Алшаад ийм судалгааны төв байна. Тэдэнтэй Монголоос шууд харилцдаг газар байхгүй учраас манай хэсэг судлаачид ийм төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа юм. Гол нь Халимаг, Шинжаанд байгаа монгол судлалын оюутнуудыг Монголтой танилцуулах зорилготой. 2007 онд Халимагийн 17 судлаачийг оролцуулсан экспедицийг зохион байгуулсан. 12 нь судлаач, тав нь хэвлэлийнхэн. Тэднийг Ховд, Увсын нутгаар 10 хоногийн аялал хийж монгол ахуй амьдралтай танилцуулсан. Өнгөрс өн жил түүх, соёл судлалын чиглэлээр сурч байгаа 19 халимаг оюутныг Монголд авчирч аялал хийсэн. Энэ мэт хамтын ажиллагаа өргөжиж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

иргэн [66.181.181.129] 2023-02-09 06:58:02

ойн ард = ойрад , дөрвөн ойрад = дөрвөд

зочин [202.21.116.11] 2023-02-07 14:06:51

энэ судлаачид баяр хүргэж амжилт хүсэе монголчуууд түүхээ маш сайн сэргээх хэрэгтэй маш олон давтан сурвалжлаарай сэтгүүлчид амжилт хүсэе

Зочин [103.140.11.88] 2023-02-07 14:02:22

Orosiin ОРТ телевизийн хөтлөгч Александра Буратева ээж аавынхаа хамт хуучин амьдарч байсан нутагтаа зочлон ирсэн нэвтрүүлэгийн үзлээ.Үнэхээр өр өвдмөөр нүднээс нулимс гарч байлаа.Халимаг гэх хүн байхгүй ганц 1 хөгшчүүл байна.Халимаг хэлээ мэдэхгүй мартсан байна.Буратева бол яг л манай баруун аймагын аялгаар ярьж байнлээ шүү

иргэн [66.181.181.129] 2023-02-07 12:37:17

тэдний орхиод нүүгээд явсан эзэнгүй газар , шинжаанаас ирсэн казакуудыг суулгасан гэдэг

Зочин [103.140.11.88] 2023-02-07 13:52:22

Odoogiin kazakstanii nutag chin manai Zuungar oirad mongolchuudiin nutag . Manjuud genotcid hiij huis temtersen uldsen humuus n orosruu nuusen ba ezguirch uldsen nutagt hasag kirgizuud nuuj iren suurshisan yum

Zocnin [108.63.250.200] 2023-02-07 11:59:16

Dorwod torguud kazak ovormongolcnuud bugd l mongolcnuud . Mongold irsen tednii neg haashaa l harna mongolcnuud saihan yumaa gej bsan. Kazakuud maani cn ih elgemseg bolj bgaad talarhah heregtei Negent l mongol gazar shoroond torson hun mongoloo l gene Neg saihan kzak busgui Ulaanbaataraa haruulj saihan kazak duu duulj bgaa ni als hol bgaa bidend baharhaltai sanagdsan shuu

Zochin [66.181.160.15] 2023-02-07 11:16:21

Ih gurenii uldegdel bid tom bodlogo yavuulj tedniig tatah heregtei tuhailbal durvej irseniig huleen abah olon oyutaniig Mongoliin zardalaar surgah urlag sportiin hamtiin ajilgaag urgotgoh g.m dandaa 1 ulnii setehuitei guilagchin baij bolohgui

зочин [202.126.92.98] 2023-02-07 11:02:24

"Монгол гурав хуваагдавч гүрний дайтай, могой гурав хуваагдавч гүрвэлийн датай" гэдэг зүйр цэцэн үг маш их таалагдлаа. Өнөөдөр БНХАУ-ыг хятадын дайтай болгож хүмүүжүүлж эх үндэсийг тавьсан хүмүүс нь Юан улс буюу Монголчууд, Өнөөдөр ОХУ-ыг оросын дайтай болгож хүмүүжүүлсэн хүмүүс нь Алтан улс буюу Монголчууд. Монголчууд бид тэдэнд зүгээр л энэ зэрэгтэй байх хэмжээнд нь заасан, сургасан юм шүү. Харин Монгол руу санаархсан, дайрсан бүхэн үгүй болдог жамтай. Бид бол тэнгэр заяат ард түмэн шүү. Халимаг, Алтай, Тува, Буриад, Өөлд, Хөх монгол, Харчин, хорчин, өвөр монгол, хөх нуурын монгол, хазаар монгол гэх мэт бүгд Алунгуа эхийн сургааль адил багц сум шиг нэгдэж чадваас их гүрний дайтай шүү. Энэ "орк монголчууд" гэж бичээд байгаа 202,9,46,20 нөхөр биширтүгэй, аюутугай.

Зочин [202.179.31.242] 2023-02-10 11:59:30

Монголоор оролдсон бүхэн өөдлөдөггүйг түүх гэрчилнэ. жнь манж мөхсөн, ЗХУ задарсан ... гэх мэт

Зочин [202.126.88.120] 2023-02-08 08:45:31

Залуу хойш үедээ л сайтар үүх түүхийг нь сайтар мэдүүлж байхгүй бол ёстой орк гэгч нь болно доо

Зочин [202.9.46.20] 2023-02-07 12:41:32

Ичихгүй шаах юмаа мэдрэл орк чинь.

ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-07 09:46:52

ТҮҮХЭЭ МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ИНГЭЖ МОНОЛЫН ИХ ГҮРЭН БАЙСНЫГ САНУУЛЖ БАЙХ НЬ ЧУХАЛ. ТААЛАГДЛАА

Зочин [59.153.87.59] 2023-02-07 09:27:09

Hund berhiig tuulj irsen gaihamshigtai ubug deededstee talarhaya

1 [202.21.102.222] 2023-02-07 09:16:18

Ene sedveer goi kino hiivel tasarhai boloh baihdaa

Зочин [202.9.46.20] 2023-02-07 09:05:23

Дотооддоо халх буриад казак дөрвөд нутаг ус жалга довоороо талцан хуваагдаж таарамжгүй байж бас халимаг минь гэчихжээ өмхий харанхуй бүдүүлэг орк монголчууд

Зочин [202.126.88.120] 2023-02-08 08:47:16

Ийм лаларын монгол биш хурлийзуудыг толгойг нь чимээгүйхэн цавчидаг удахгүй болчихноо тэгж улс орноо цэвэрлэхгүй бол болхоо байлаа

Зочин [118.176.157.94] 2023-02-07 13:15:22

Чи дут үмхий хужаа

Зочин [202.9.40.189] 2023-02-07 09:06:39

Чамл хамаагүй ээ хятад шээс


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.