ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ 3.836.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРЧЭЭ

Aдмин / Эдийн засаг

2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21,244.8 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 32.0 хувь буюу 5,149.0 сая ам.доллараар өсчээ.

Мөн гадаад худалдааны тэнцэл 3,836.0 сая ам.долларын ашигтай гарлаа. Өмнөх оны мөн үеэс 1,437.5 сая ам.доллар буюу 59.9 хувиар өсөхөд импорт 1,855.8 сая ам.доллар, экспорт 3,299.3 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Экспорт: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч, эдийн засаг хэвийн байсан 2019 оны мөн үетэй харьцуулахад 4,920.8 сая ам.доллар буюу 64.6 хувиар, харин 2020 оны мөн үетэй харьцуулахад 4,964.1 сая ам.доллар буюу 65.5 хувиар өссөн байна.

Импорт: 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр импорт 8,704.4 сая ам.доллар болж 2019 оны мөн үетэй харьцуулахад 2,576.9 сая ам.доллар буюу 30.3 хувиар, 2020 оны мөн үеэс 3,405.5 сая ам.доллар буюу 64.3 хувиар тус тус өссөн байна гэж ГЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.132] 2023-02-09 10:51:45

Худлаа. Энэ бүх тоо худлаа.

Зочин [64.119.20.48] 2023-02-07 12:41:45

энэ тоо моогоо ойлгомжтой бичихэд яана аа, экспорт 12сая долларт хүрсэн гэвэл онигоо шүү

Зочин [66.181.161.132] 2023-02-09 10:16:10

Мянган сая буюу тэрбум ам доллар. Анхааралтай унш. Хамгийн гол энэ мэдээ худлаа.

zochin [103.57.93.241] 2023-02-07 12:14:34

сая ам.доллар уу мянган ам.доллар уу


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.