Ядуурлын бодлого ял мэт чангарав
Монгол улсын нийт хүн амын тал шахам нь ядуу гэсэн ангилалд шууд багтсан нь хорин нэгдүгээр зууны эмгэнэл юм. Зардлаа хэмнэж, ашиг орлогоо л нэн түрүүнд тавихаас тухайн улсынхаа ард түмнийг хөсөр хаядаг үндэстэн дамнасан том компаниудын хямд ажиллах хүч, баялгийг цөлмөх гэсэн харгис хандлагаас үүдэн дэлхийн хүн амын дийлэнх хэсэг ядуу амьдарч байгааг сүүлийн үеийн судалгаанууд тогтоогоод байна. Үйлдвэржилтгүй, газрын доорх баялаг ихтэй ард түмнийг онилж хорон бодлогоо хэрэгжүүлдэг тэднийг сөрөх үндэсний үзэлтэй улс төрчид хавчигдах, улс төрөөс зайлуулагдсаар иржээ. Тусгаар улсуудын баялгаасаа болж сүйрэх, ядуурал, ажилгүйдэлдээ живэх үндсэн шалтгаан нь авлигад автах юм.
Харин олон улсын судалгааны байгууллага болох Транспэрэнси интернэшлийн мэдээллэж буйгаар улс төрийн намын санхүүжилт ил тод бус нь Монголд авлига цэцэглэх үндэс гэдгийг онцолжээ.
Үүнээс бид өөрсдийн дүгнэлтээ шууд хийж болох юм. Шинэ нийгэм тогтносон цагаас МАН-ын үнэмлэхүй эрх мэдэл л ноёлж байгаа төдийгүй тэдний санхүүжилтийг нэгтгэн дүгнэж, тайлан мэдээг нь сонссон ганц ч тохиолдол байхгүй. Сонгууль будилуулах, тогтолцоог улам хямраахаар сөрөг хүчнээ хүртэл бүдүүлгээр нухчин дардаг байдал улс орныг улам л эмзэг байдалд оруулсаар.
Ядуурал, нам хоёр хамааралгүй гэж зарим нь эндүүрч мэдэх. Гэвч хамгийн их хамааралтай. Эрх мэдэл, эд хөрөнгийн хязгааргүй шунал хэзээ ч хязгаартаа хүрдэггүйн адил ард түмний боломжийг хулгайлахгүйгээр элит ангилалд багтаж чадахгүйг тархиндаа бугшруулсан харгис сэтгэлгээтэй улс төрчдөд түмний үр хойч өлбөрч, өөрсдөө цатгалан амьдрах нь бараг бахархал шахуу.
Дэлхийн банкны тооцоогоор Монгол улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхэд. Гэтэл мөн л гурван сая иргэний нэг сая шахам нь ядуу гэсэн ангилалд шууд багтдаг. Итгэмээргүй ч өөдөөс бүлтэлзэх үрсийнхээ ирээдүйг хулгайлж өнөөдрөөрөө амьдарч байгаа ард түмэн бол монголчууд.
Таван хошуу малынхаа ашиг шимээр өлсөж даарч үзээгүй шахам биднийг малаас нь салгах бодлого хэрэгжиж байна уу гэлтэй зарим сайд нэртэй саад малын түүхийн эдийн үйлдвэрлэлийг хориглон гацаасан шийдвэр гаргаж жигшим ухралт хийлээ.
Сэтгэгдэл
Туршлага авах орнуудаа зөв сонгоё. [192.82.78.22] 2023-02-09 22:46:44
Ер нь Монголд СОЦИАЛИСТ хөгжил л илүү зохих юм байнадоо. Ядуусаа цөөрүүлэхийг тэргүүн ээлжинд бодоод төр засаг орших нь илүү үр дүнтэй байх бололтой. Бүгдээрээ Скандинавын орнуудын туршлагыг Монголдоо авч хэрэгжүүлийлдээ. Саятнуудаа цөөлөөд, ядуусаа багасгаад, дундаж ангиа л өсгийлдээ.
Зочин [202.9.46.120] 2023-02-10 09:21:44
Монгол хятад шиг коммунизмтай болвол монгол хөгжинө.
Зочин [202.9.46.30] 2023-02-09 16:21:22
Улны айлд төрвөл үхсэн дээр.
Зочин [192.82.70.222] 2023-02-09 15:31:17
чи үхэрт ээмэг зүүж а гээв. тэнэг мал тэр үхэртэйгээ хамт ээмгээ зүүгээд талд билчиж явдаа болорчулуун хувалз-бух минь
Зочин [192.82.70.222] 2023-02-09 15:32:41
ёстой халзан бухандай юмдаа чи Болорчулуун аа . тэртэй тэргүй малчид өөрийн малыг зүслээд таньдаг юм. чам шиг үхэр биш
Иргэн [64.119.25.17] 2023-02-09 15:21:14
Улстөрчид хэдий чинээ их халамж ба тэтгэмж тараана, төдий чинээ тэд өөрсдөө улсын мөнгөөр баяждаг. Энэ хоёр шууд хамааралтай байдаг. Тэд шархаа баяжиж нөхдөг. Тиймээс ард иргэд ээ, халамжгүй ба тэтгэмжгүй амьдарч сурцгаа!
ЗОЧИН [202.126.90.141] 2023-02-09 13:23:16
ЭНГЭ САЙДЫН ТЭНЭГИЙГ АМЬДААР НЬ МАЛАА ГАРГАЖ БАЙГААГААС Л ТОДОРХОЙШТЭЭ ЭЭМЭГЖҮҮЛНЭ ГЭЖ ӨӨРӨӨ Л ИХЭНХИЙГ НЬ АВАХ АРГА СЭДЭЭД ИЧИЧХ Я ҮГҮЙ БАТЛУУЛАХ ГЭЭД ОДОО БОЛНО ҮХЭР ТОЛГОЙНООСОО САЛАХЫГ Л БОДИЙ ОГЦОР ҮГ ДУУГҮЙ ОГЦОР
Зочин [202.9.46.30] 2023-02-09 13:20:15
Эрх баригчид чинь та муусайн улнуудыг ядуу амьдруулж зовоож байгаатай адил ядуу улны монголчууд олон хүүхэд гаргаж хүүхдүүдээ ядуу амьдруулж зовоож байгаагаа мэдэхгүй байна ойлгохгүй байна.
ЗОЧИН [202.126.89.196] 2023-02-09 11:01:49
БОХИРЧУЛУУН ГЭЖ ХУЛГАЙЧ МАЛЫН ТҮҮХИЙ ЭДИЙН ҮЙЛДВЭР БАРИХГҮЙ ХУЛГАЙ ХИЙХ АРГА СЭДЭЭД Л СОЛИОРООД БАЙНА ШҮҮ ҮҮНИЙГ ЗАЙЛУУЛААЧ