ҮСХ: МОНГОЛЧУУД ЦАГААН САР ТЭМДЭГЛЭХЭД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Aдмин / Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооноос Цагаан сартай холбоотой хэрэглээний үнийн багцын талаар мэдээлэл өглөө. Монголчууд цагаан сараар ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зарцуулах боломжтой гэсэн тооцоог тус хорооноос гаргажээ.

2019 онд нэг өрх 927 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2020 оноос хойш 1.2 сая төгрөгийг зарцуулдаг болсон байна. 2022 оны эцсийн байдлаар манай улсад 960 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн зардал 1.2 их наяд төгрөг зарцуулдаг гэж тооцож болохоор аж.

Бүтцийн хувьд бор идээнд зарцуулж буй хэмжээ цагаан идээнээс их юм. Нийт 1.2 их наяд төгрөгийн 46 хувь буюу 550 тэрбум төгрөг нь импортын бараанд зарцуулагддаг байна.


Сэтгэгдэл

хүрэлсүх [203.169.48.150] 2023-02-10 16:39:32

хүн нэг л амьдарна. энэ хугацаандаа цагаан сараа хийнэ үү болино уу та нарт ямар хамаа байнаа. нүүрсний хулгайдаа хэдэн төгрөг алдсанаа тооц.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.