“ХҮЧИТ ШОНХОР”-Т УУЦ 180-360 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Нийслэлийн "Хүчит шонхор" зах дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд хонины мах бөөний худалдаагаар кг нь 6400-7500 төгрөг, жижиглэнгийн үнээр 8000-8500 төгрөг байна.
Үхрийн мах кг нь бөөний худалдаагаар 7300-7500 төгрөг, жижиглэнгийн үнээр 8500-9000 мянган төгрөг байна.
Сар шинийн баяр дөхөөд ирэхээр, Цагаан сар болохын өмнө махны үнэ хэлбэлздэг. Энэ жилийн ууцны үнэ нэг ширхэг нь 170-180 мянган төгрөгөөс эхэлж байна. Нийслэлийн "Хүчит шонхор" зах дээр говийн аймгуудаас ирсэн том ууц 320 мянган төгрөг, дунд зэргийн ууц 170-180 мянган төгрөгийн үнэтэй байна.
Сэтгэгдэл
Bi [202.21.107.8] 2023-02-11 21:52:52
Ууц тавьдаг уламжлалаа больчихмоор юм. Цагаан сараар арван цагаан буяны замаар оронгоо алддаг мөртлөө амьд амьтанг буян хураах баяртаа зориулж халуун амийг зольж төхөөрхөөр яаж буян хураах билээ. Зүгээр идээ шүүс бариад цомхон тэмдэглэдэг болчихвол зүгээр л байх.
Зочин [139.5.216.228] 2023-02-10 21:30:57
Aytaihan ni 400 - 700 myanga bna. Hetersen unetei uchraas bolison ni deer. Araichdee bas te. Nvvrs mvvrs hulgailsan bol hamaa alga.
Зочин [64.119.19.241] 2023-02-10 16:04:11
ууц тавьж яадгийн үхэрүүд дараа нь хаяна
яана даа [122.201.31.110] 2023-02-10 15:12:53
УУЦ гэхийн оронд хонины өрөөл мах аваад, чанаад тавихад болно. ЗОЧИН хүсвэл огтлоод идэх боломжтой. ЭНЭ үнэтэй ууцаар яах юм.
Зочин [103.212.119.78] 2023-02-11 16:13:04
Тийм шүү
зочин [202.9.40.38] 2023-02-10 13:47:24
сайн л бол 26ба 27 л татаж байгаа шүү дээ ингэж бие нээ бүү шулаач ээ 320бол даварсан бна