ЕСӨН САРЫН ХУГАЦААНД МОНГОЛЧУУДЫН 26 ХУВЬ НЬ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШИЛГООНД ХАМРАГДЖЭЭ
Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс нийт хүн амыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулж эхэлсэн.
Одоогоор улсын хэмжээнд хүн амын 25.7 хувь буюу 852,834 хүн хамрагдсан байна.
Өвчлөлийн нийт 636,360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин (48.3%) зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Тодруулбал, 0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувийг шүд цоорох, 2.4 хувийг шүдний гажиг гэсэн онош эзэлжээ.
Мөн эрт илрүүлгээр 5,518 хавдрын тохиолдол илэрснээс 2,347 нь хортой хавдар байна.
Сэтгэгдэл