Хямралын жилүүд ирж байна

Aдмин / Эдийн засаг

Дэлхий дахины нэн шинэ нөхцөл байдлаас үүдэн улс орнууд ч хямралд өртөх магадлал өндөр хэвээр байна. Ялангуяа дэлхийн хоёр их гүрний дунд, дэлхий хямралын хоёр том шалтгааны дунд оршин тогтнох Монгол улсыг хямралын нөлөө тойрсонгүй. Хэрвээ төр нь дампуу, сул дорой хэвээр байвал улам л хэцүүдэх бололтой.

Түүхэн турш дотоодын зөрчлөөсөө болж хямарч ирсэн монголчуудыг энэ удаа гадаад дотоодын хавсарсан шалтаг, шалтгаанууд амаргүй он жилүүдийг туулах ирмэг дээр аваачиж магадгүй юм. Учир нь нийгмийг хямраадаг гол хүчин зүйлсийн эхэнд авлигын хор хөнөөл багтдаг. Харин Монгол Улс авлигын үзүүлэлтээрээ жил дараалан огцом ухарсан болохоор найдлага бага. Том бодлого сөргүүлэн тавьж асуудлын эрэмбийг тогтоож болох ч хандлага, ёс зүйг бүрэн төлөвшүүлэхэд сонгууль угтсан нэг жил бүү хэл бүтэн үе ч хүрэлцэхгүй байх ч бий.

ХАНДЛАГА.

Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Иймээс иргэддээ хямсгар, хүйтэн хандахаа орхиж тэднийг сонсож, жинхэнэ хүсэл эрмэлзлийг нь тогтоож, хамгаалж, хангаж чадвал тэр төр хүчирхэг, шударгын үлгэр жишээ болж үлддэг.

ЁС ЗҮЙ.

Ёс зүй гэдэг бол бидний зан байдлыг тодорхойлж илүү аз жаргалтай амьдралд хөтлөх ёс суртахууны үнэт зүйлийн тогтолцоо юм. Ёс зүй бол аз жаргалын түлхүүр. Тэгэхээр ард түмнээ аз жаргалтай амьдруулахын тулд ёс зүйг урьтал болгох нь. Нийгмийн шинэчлэлийг ч ёс зүйн үүднээс эрх зүйн жам ёсны ойлголтыг орхигдуулалгүй хийвэл тэр ёс зүйн мөн.

Хандлага, ёс зүйг урдаа барьж чадвал хямралын жилүүдийг хөнгөхөн давах ч нөөц бололцоо бидэнд бий.


Сэтгэгдэл

Больж үз [150.129.141.174] 2023-02-14 20:36:36

Иймэрхүү юм бичдэг халтарууд хямралыг өдөөдөг авчирдаг юм ирэх болох хугацаанаас нь өмнө.

Монголчууд өөрсдөөс нь шалтгаална. [66.181.183.249] 2023-02-12 18:37:14

Монгол гадаадруу гараад явчихсан үй олон монголчуудаа БУЦААЖ авчирч чадах уу, тэд нараар Монголдоо хөрөнгө оруулалт хийлгэж чадах уу? Үүнд л Монгол цаашдаа АМЖИЛТТАЙ хөгжин орших уу гэдэг асуултын хариу оршино. Монголчууд буцаж нутагтаа ирэхгүй бол Монгол ч хурдан ба хүссэнээр ХӨГЖИХГҮЙ.

Амжилттай ба амжилтгүй туршлага өчнөөн байна. [66.181.183.249] 2023-02-12 18:48:17

Гадаадад байгаа нь нутагтаа буцаж ирж улсаа хөгжүүлсэн жишээ: Польш, Чех, Унгар улсуудруу 1990 онд АНУ, Канадаас өчнөөн нутаг нэгтнүүд буцаж ирсэн. Хоёр Герман 1989 онд нийлж хөгжсөн. Эдгээр улс бол АМЖИЛТТАЙ хөгжсөн. Харин Литва, Латви, Эстони, Словак, Румын нэг тиймэрхүү байгаа. Тэдгээрээс гадаадруу гарсан хүмүүс нутагтаа БУЦАЖ ОЧИХГҮЙ байгаа. Монгол тэдэнтэй адил болчих вий дэн.

зочин [202.9.46.81] 2023-02-12 18:03:32

монголчуудын ирээдүй бүрхэг болсон үүнд төр засгийн чадамжгүй байдал төрийг тойрсон хулгайч нарын бүлэглэл хүчирхэгжин бэхжиж ард түмний монголын сонголтын боловсрол маш муу дээр нь их хуралд ард түмэн ядуу байх нь авилгач хулгайч нарын амь бөхтэй амьдрах таатай хөрс хэдийн бий болсон энэ явдлыг засахын тулд зөв бол нэг бүхэл бүтэн үе шаардагдана

Зочин [202.55.188.93] 2023-02-12 16:28:27

Америк монголыг мөлжих ойлголт хөөрхийлөлтэй. Амарикийн хүчинд Монгол Улс Тусгаар Улс болж оршиж байна.Орос Хятадыг Америк л хязгаарлан тогтоож байна. Монголийн гол асуудал өөрөө өөрийгөө ялах буюу хоцрогдсон хар амиа бодсон сэтгэлгээнээсээ салж,нийгэм,ард нийтийн эрх ашгийг 1-рт тавьж байх үнэт чанрыг ядаж сэхээтэн баячууд нь эрхэмлэдэг болох асуудал юм

Зочин [202.9.46.193] 2023-02-12 16:33:54

Жинхэнэ үхэр монгол

Иргэн [64.119.22.162] 2023-02-11 21:51:26

Ийм өрөвдөлтэй, импортын улс байж том хөршүүдийнхээ эсрэг цор цор хийдэг мал шигээ мангар монголчууд юм.

Зочин [202.9.46.193] 2023-02-12 05:50:28

Мангар монголчуудын 90% нь худалч хулгайч луйварчид урвагчид хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчин үзэлтэнгүүд дүр эсгэсэн эх орончид.

Зочин [202.9.46.193] 2023-02-11 14:59:12

Монгол социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжиж эрх чөлөөтэй болж хөгжлийн замаар урагшиллаа гэж баярласан ч америк хэмээх шинэ колончлогч муур багшийн урхинд орсноо мэдсэнгүй. 30 жилийн дараа буюу өнөөдөр бид эргээд харахад бид тэдэнд засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, оюуны тусгаар тогтнол хэмээх дөрвөн тусгаар тогтнолоо бүрэн алдаж, тавь дахь нь болох хил хязгаар орон зайн тусгаар тогтнолоос өөр юу ч үгүй ард нийтээрээ ядууралд автаж, өрөнд баригдсан гадны колони буюу америк хятадын хараат улс нэгэнт болжээ.

Зочин [66.181.161.150] 2023-02-11 14:57:45

Гудамд бие биендээ хүндэтгэлтэй,халамжтай хандвал бусад асуудал аяндаа алга болно.

Toli [195.123.31.122] 2023-02-12 05:08:06

Ene hun jag uneniig helj, bichij baina!!! Estoi unen!!!

Зочин [103.140.11.137] 2023-02-11 22:04:02

Ээ дээ, ёстой үнэн шүү. Монголын хямрал бол хүн хүнээ үзэн ядах, хулгай, луйвар юм.

Зочин [103.161.242.136] 2023-02-11 11:37:49

Тэнгэргүй амлаад л. Харин ч монголчууд бид өөрсдөө хичээвэл юунд ч хүрч болдогийг сүүлийн 30 -д жил харсан шүү дээ. Одоо бүх юм тос усаараа ялгарч хэн ямар , хэн хулгайч хэн нь улсын төлөө зүтгэдгийг танихтайгаа болсон байх. Ямар дайн дажин болсон биш,хэдхэн монголчуудыг өөд нь татаад явчих лидер залуус байгаа. Харин авилга гээч юмтай хатуу үзэх хэрэгтэй талаар ахиухан бичмээр хэлмээр юм даа...

Зочин [66.181.178.95] 2023-02-11 11:24:50

Энд тэндээс юм цойлдож хуссан бичвэр юм уу

Бичиж байгаа зүйлээ мэддэггүй хүн бичжээ. [66.181.183.249] 2023-02-12 18:29:50

Тийм байна, юм хусаад бичичихэж. Этика-ёс зүй. Мораль-ёс суртахуун. Гэтэл этика болон мораль 2-ын ялгааг мэддэггүй хүн дээохийг бичсэн байна. Харамсалтай юм.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.