Цагаан сарын өмнөх цадиггүй үнийн өсөлт

Aдмин / Эдийн засаг

Аливаа баярын өмнө хэрэглээний үний өсөлт цадигаа алддаг ч энэ удаагийн цагаан сарын баярын өмнөх үнийн өсөлт хэрээс хэтэрлээ. Ахмадын тэтгэвэрийн мөнгө дөнгөж 500 мянга бол ууцны үнэ 400 мянга УИХ-ын гишүүдийн нэг өдөр бинзен хийх мөнгөөр хөөрхий ахмадууд ийнхүү цагаан сарынхаа баярыг тэмдэглэж хүрэхгүй байдалд байна.

Үнийн өсөлт, инфляцтай уялдуулан тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудал яригдсан ч дэмжигдэхгүй. Хүчээ нэгтгэсэн МАН, ИХ-ын гишүүд өөрсдөө баяжиж ард түмнээ үнийн өсөлтийн дор доройтуулахыг юман чинээнд тоохгүй дүлий дүмбэ оргих нь намынх нь бодлого болчихсон ч юм шиг.

Нийслэлийн зах худалдааны төвүүдэд ширхэг хэвийн боов 4000 төгрөг. Бусад хүнсний бүтээгдэхүүн ч үнийн хөөргөдөлтэй хэвээр. Цагаан сар монголчуудын уламжлалт ёс заншлын хэлхээ, цогц, учир утга арвинтай баяр хэдий ч улсдаа насаараа хөлс хүчээ зориулсан ахмад буурлуудаа ийм өрөвдөлтэй байдалд байлгаж байгаа нь хэний буруу вэ?

Бусдад өртэй шинэ сараа угтахыг хатуу цээрлэдэг ёс бий. Гэвч уламжлалт баяраа тэмдэглэн ёс гүйцээхийг бодсон хэд хэчнээн өрх зээл авч, өр шир тавьж байгаа, түүнчлэн шар нар бор хоногийг арай ядан барж байгаа хэд хэчнээн өрх айл байга бол?

Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн зах худалдааны төвүүдэд мэр сэр байх ч тэнгэрт тулсан үнэтэйгээс иргэд худалдан авахад хэцүү. БНХАУ-ын Эрээн хотоос зүсэн зүйлийн эрээн мяраан бараа хямдхан авчирч гадагш монгол төгрөг шар усны үер шиг урсаж, ноён доллар, өнөөх юаны ханш тэнгэрт хадсанаас импортын хамааралтай эдийн засаг маань дахин өндийх аргагүй хямрах бололтой.


Сэтгэгдэл

зочин [203.91.119.46] 2023-02-15 10:45:54

Бид өөрсдөө бас буруутай шүү. өрсөлдөөд л өндөр үнээр худалдан авалтхийгээд давраагаад байна. Авахгүй байсаар "шатаах" хэрэгтэй. Тэгвэл хойшид хаширах болно

Зочин [202.126.90.59] 2023-02-14 14:59:29

Оргил худалдааны сүлжээ дэлгүүрүүд удахгүй хаалгаа барина даа!Хятад өргөст хэмх14500, гэнэ хаяанд нь Их наядад 12000 бна. Лагуун дээрх үнэ кассан дээрх үнэ маш их зөрүүтэй байх юм.ШӨГ шалгахаас айдаг юм уу? Хэлэхээр гөлөлзөөд мэдэхгүй гэнэ….кк

Зочин [64.119.21.28] 2023-02-14 08:20:37

ХАМГИЙН АДГИЙН НӨХДҮҮД БОЛ НАЙМААЧИД .ХЭН МОНГОЛЧУУД САЙХАН АМЬДАРЧ БАЙНА ГЭСИЙН ....

зочин [103.229.121.234] 2023-02-14 00:15:35

Саяхан хүнсний үйлдвэрүүдийн ажилтай танилцаад У.Хүрэлсүх гуай монголчууд сайхан амьдарч байгаа гэж хэлэхийг сонсоод маш их гайхлаа. Цагийн хүрд нэвтрүүлгээр энэ үг нь гарсан. У.Хүрэлсүх гуай энгийн ард иргэдийн ахуй амьдралыг огт мэддэггүй гэдэг нь хэлсэн энэ үгнээс нь харагдаад байна уу? Ийм ядуу тарчиг, буурай гуйлгачин амьдралыг сайхан гэж У.Хүрэлсүх гуай ойлгоод бодоод байгаа юмуу? Асар их бохирдолтой орчинд хоногийн хоолоо арай ядан залгаж амьдарч байгааг хотын захын гэр хорооллын дурын гудамжинд очиход л харах боломжтой биз дээ? Үнийн өсөлт ямар чхяналтгүй үргэлжилдэг юм биш үү? ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЭЭЧ ЭЭ.

Зочин [66.181.161.77] 2023-02-13 23:53:17

Үнийн өсөлттэй тэмцэж байгаа хүн алга тэрийг нь дагаад хэдэн ченжүүд худалдаачид нь аманд лрсон үнээ хэлдэг болсон төр засаг гэж ард түмнээ ядуу байлгах зорилттой юм шигээ

Зочин [192.82.83.213] 2023-02-13 21:15:33

Үнэтэй санагдвал авахгүй байхад болно. Мөнгөтэй хүмүүс аваж л байглдээ бухимдаад байх юу бн.

irgen [202.9.40.147] 2023-02-13 17:21:55

Heviin boovondoo ymar tos hgd.ymar tosond chanaj bgaag medeh hungui.Hynalt bhgui heden mglchuud uond hordoj bgaagaa ch medehee blaa.5 tansag.5 ulias gd hoolni gazriin ter emegteig har.Banga us.hums.hamartaigaa zuuraldaad.emnee tavisan hunii hoolond hirtei gar.shulsee usergej bgaad yvuulj bga haragdaj bh uom.Niitiin hool us.hums.eemeg.zuult tas horiotoi.amandaa ch haalt hiij uilchildeg uom.Meregjiliin hynalt hool uildverleld zaaval hynalt bh estoi.Hoolni gazriin ariun tsever mash muuhai.une under.Duureg hynaltaa tavih estoi shuu.Denduu zavaan.

Зочин [202.126.90.148] 2023-02-13 16:16:46

ХОТОНДОО ТӨЛӨГ Ч ГҮЙ ХОТЫН ГУЙЛГАЧИНГУУДЫН ХИЙДЭГ БАЯР Ч БИШ ЮМСАН

Зочин [202.9.40.71] 2023-02-14 14:41:28

ХУЦДАГ ГӨЛӨГ ВЭ ЦАГААН ТОС ЗӨӨХИЙНДӨӨ ААРЦ ХОЛЬЖ ААРУУЛДАА ГУРИЛ ХОЛЬДОГ УВАЙГҮЙ СЭТГЭЛИЙН ГУЙЛГАЧИД ,,,,ККК

иргэн [59.153.113.107] 2023-02-13 19:19:09

Тэгээд хөдөөний гүзээнүүд хийдэг юм уу.!!!!!!! Та нарт орлого оруулдаг нь Хотийнхан шүү Мэдлэггүй гөлөг өө!!!!!!!

Иргэн [202.21.124.141] 2023-02-13 13:18:48

Төр засаг дампуурчихаар бүгд дампуу. Монголд үнэн юм байхгүй болсон. Төрийн бодлого ч, үнэ ч, Хүрэлсүх гуай ч, бүгд хуурмаг

Зочин [64.119.18.31] 2023-02-13 13:46:49

УЛ БООВ ШИРХЭГ НЬ 4000 БИШЭЭ 5600-7000 ТӨГРӨГ БАЙГАА ЗАХ ДЭЭР, АРАЙ ДЭНДЖ БАЙНАДАА ХӨӨРХИЙ СӨХӨРСӨН АРД ОЛОН

ЗОЧИН [202.126.88.114] 2023-02-13 11:53:02

ЧИХЭР ЖИМСЭЭР ТАВАГАА ЗАСААД БУУЗАА ЧАНААД 1000, 5000 ТӨГРӨГӨӨР ГАРЫГ НЬ ЦАЙЛГААД Л БОЛООШДЭЭ МАЛЧДААС ЦАГААН ИДЭЭГ НЬ БҮҮ АВ НААДУУЛ ЧИНЬ ОДООХОН МАЛ МУУДЛАА ГЭЖ ГУЦАЛДАНА ЭНЭ ҮНЭТЭЙ ЗАРСАН ЦАГААН ИДЭЭГЭЭРЭЭ ӨВСӨӨ АВНА БИЗ ӨВС ТЭЖЭЭЛИЙН ҮНЭЭ НЭМЖ ТЭНГЭРТ ХАДААЦГААЯ. АДИЛХАН Л ҮЗЭЛЦЭЭД БАЙЯ

зочин [202.126.88.114] 2023-02-13 12:06:20

Малчдад өгдөг тусламж дэмжлэгээ бүх төрийн алба хаагч нараас албадан авдаг байдлыг зогсоо. Цалин бол хүн хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг өөрөө зарцуулах ёстой шүү. Мал бол хувийн өмч шүү энэ хэдэн малчдын тархийг угаадаг УИХулгайчуудийн хийж байгаа ажил шүү.

Больно л биз дээ [202.9.46.89] 2023-02-13 11:28:59

Ямар амь биш, алба биш гэгчээр энэ Цагаан сар гэж баяр гэхээсээ илүү олсон хэдийн баруул, хувалз ламын шулуул болсон юмаа тэмдэглэхээ л больчихно л биз дээ. Үглэн дуулан, шулуулан шимэгчлүүлэн байж тэмдэглэлээ гээд өөдөлсөн юм алга л даа энэ Монголд.

Иргэн [192.82.80.253] 2023-02-13 10:43:26

Чихэр жимсээр тавгаа засаж, сайхан чанасан махаар зууш хийж тавиад, өөрсдийн гараар хийсэн буузаа жигнээд л болмоор санагдах юм.

Зочин [64.119.18.31] 2023-02-13 13:50:32

ЕР НЬ УУЦ ТАВЬЖ ҮЗҮҮЛЭН БОЛГОХ, 2 ХОНОГТ ӨМХИЙРҮҮЛЭЭД ХООЛНЫ ХОРДЛОГО БОЛОХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ГЭЖ?ЭНЭ УУЦ ГЭДЭГ ЯМАР Ч УТГАГҮЙ ЗҮЙЛЭЭС БҮХ НИЙТЭЭР ТАТГАЛЗАГТҮН. ХҮН ГАР ХҮРЭХГҮЙ ХАРЖ СУУГААД ГАРДАГ, НЭГ ИХ ӨМХИЙ ӨӨХ МАХ НЭРТЭЭД Л, МУУДАЖ ДОРООСОО НОООРСОН ЮМАА ДАРАА НЬ БААХАНЫГ НЬ ХЯАД ҮЛДЭХ ХАТСАН ЫГ НЬ ИДЭЖ ӨМХИЙ АМ, ӨМХИЙ БИЕ, ХООЛНЫ ХОРДЛОГО ЯВДАГ ЖОРЛОН БОЛЖ БУЙ ЭНЭ БАЛИАР ЗАНШЛАА ТАЯГДАН ХЯА МОНГОЛЧУУДАА

Зочин [192.82.83.98] 2023-02-13 10:25:31

Юмны үнэ арай л дэндүү нэмэгдэж, ард түмэн нь зовж байхад Оюунэрдэнэ сайд ер нь юу бодож байдаг бол. Толгой нь үнэхээр ажиллахгүй байна даа.

иргэг [103.212.119.254] 2023-02-13 10:16:07

тэр Ерөнхйхи сайд гэх пацаан хаа байна Тэр этгээдийг Англиар ярьэ байхыг харсан хүн байна уууЭнэ нөгөө ах шигээ жаахан байэ байгаад гарч ирээд хураанө шүүнэ шоронд хийнн шударга ёс тогтооно гээд алга болдон Уг нь юмны үнийн өсөлт л тэр хүэий голажил шүү дээ Юмны үнийн өсөлт гэдэг бол тэр хүний ажлын үзүүлэлт Инфляци нзспорт импорт хөпөлмөртйн ыүтээмж зах зээлийн өрсөлдөөн төрийн охолцоо халамж гээд ыүх юм энэ үнийн ард байдаг

Зочин [64.119.19.241] 2023-02-13 09:59:07

ерөнхийлөгч нь ханын зураг ш аана бүтэхгүйээ

Зочин [66.181.161.118] 2023-02-13 09:54:33

Гадныхан зул сарын баяр гэх мэт үндэсний баяраараа уралдаж үнээ буулгадаг байхад манайхан үнээ өсгөх юм даа .

Зочин [66.181.181.40] 2023-02-13 09:35:43

Монголчууд хэзээнээсээ шуналтай, өрөвдөх сэтгэлгүй, эх оронч үзэл энэ тэрээ гээд бүр ч хэрэггүй хогийн орк зантай хүмүүс л дээ. Яплнд гамшиг болоход дэлгүүрүүд ус ундаагаа үнэгүй болгож нийтэд тараадаг, Монголчуудад энэ бол хэзээ ч тархи толгойд нь орж ирэхгүй бодол юм, эд юмтайгаа зуурардсаар байгаад өӨрөө ч үхнэ, хажуу дахи нь үхнэ. ИЙМ Л ХОГИЙН АРД ТҮМЭН ДЭЭ

Зочин [64.119.19.40] 2023-02-13 16:45:55

Ene ch harin unen shuu huwia hicheene eh oronch bus ew negdel bhgui

Зочин [202.9.46.151] 2023-02-13 10:49:16

Тийшдээ. Тийм болоод монгол хөгжихгүй байгаа юм.

зочин [202.9.40.21] 2023-02-13 09:25:15

хэт үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа албан газар хувь хүмүүсийг маш өндөр торгууль тавидаг байх хэрэгтэй

Зочин [202.9.46.151] 2023-02-13 09:05:51

Дээд доодгүй шуналтай худалч хулгайч луйварчин урвагч дүр эсгэсэн эх орончид хувиа бодож довоо шарлуулсан оркууд байна

Зочин [124.158.67.146] 2023-02-13 08:42:48

Ул боов ууцны үнийг нам тогтоохуу? энэ АН намын ардчилсан тагжгар хулгайч нар хулгайгаа бусад руу чихнээ

зочин [202.9.40.21] 2023-02-13 08:40:43

бие нээ шулсан сэтгэлгүй шуналтангууд


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.