Өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор олгосон эмийн сангуудын гэрээг цуцаллаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүлжээ.

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймаг дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд нэгдүгээр сарын сарын 25-29-нд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовуурь, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Эдгээр эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор хяналт шалгалт үргэлжилж байгааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Иргэн [103.57.94.208] 2023-02-15 01:55:39

Өдөрт хэдэн ковидын тохиолдол гарч байгааг зарлана уу.

Zocnin [108.63.250.200] 2023-02-14 13:02:30

Owcnton bgaa bolood aptek ni ogson bgaa

Зочин [202.9.46.113] 2023-02-14 12:00:40

эмч, эм зүйч хэмээх эмийн худалдаачдын хүний өвчин зовлон дээр дөрөөлдөг шулааны хэрэгсэл нь эм болсоор байна, болсоор ч байх бололтой.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.