ХСҮТ-Д БАЙДАГГҮЙ “MRI” ШИНЖИЛГЭЭГЭЭРЭЭ ТҮРИЙ БАРЬСАН “МЕД ПОРТАЛ” ЭМНЭЛЭГ Ж.ЧИНБҮРЭНГИЙНХ ҮҮ
Хавдрын эмнэлгийн ачаалал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хавдартай өвчтөнүүд болон хавдартай эсэхээ мэдэх гэсэн иргэд тус эмнэлгийн гадаа хонон өнжин дугаарлан зогсож байна. Ингэж дугаарлан зогссоны эцэст сая нэг үзүүлэх хувь тохионо. Үзүүлээд үнэхээр хагалгаанд орох шаардлагатай бол дахиад 14-30 хоног хүлээж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Товчхондоо хавдрын эмнэлгийн ачаалал байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн гэсэн үг. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж, хавдрын шинэ эмнэлэгтэй болох, одоо явуулж байгаа үйлчилгээ, эмчилгээгээ өргөжүүлэх шаардлагыг иргэдийн зүгээс удаа дараа тавьж байна. Энэ бол асуудлын нэг тал.
Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн ачаалал яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан байгааг эрүүл мэндийн салбарынхан ярьж байна. Хавдрын эмнэлэгт хөл гишгэх зайгүй байгаа. Үүнийг шийдэхийн тулд өргөтгөл барих эсвэл шинэ эмнэлэгтэй болох ёстой. Гэхдээ үүнээс өмнө тус эмнэлэг доторх “Мед портал” гэх хувийн эмнэлгийг гаргах шаардлагатай талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг саяхан үүрэг өгөөд явж. Үүнээс харахад ХСҮТ өөрөө өвчтөнүүдээ багтаан ядаж байж, яагаад хажууд нь хувийн эмнэлэгт алга дарам газраа хуваалцаж байгаа юм бэ гэдэгт иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл хавдартай өвчтөнүүдийн эмчлүүлэх орчныг булаасан гэх “Мед портал” гэх хувийн эмнэлэг хэнийх вэ.
Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү эмнэлэг нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийнх гэв. Тус эмнэлэг нь 2019 оноос ХСҮТ- ийн амбулатори дотор 190 ам.метр талбайд түрээсийн гэрээ байгуулан өдийг болтол үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Түрээсийн төлбөр гэж сар бүр дөрвөн сая төгрөг төлдөг байна. Их хэмжээний ашиг, орлого олдог хувийн эмнэлэг атлаа хамгийн бага түрээс төлдөг гэж ХСҮТ-ийнхөн ярьдаг аж. Хавдрын эмнэлэг хавдрыг эрт илрүүлэх хамгийн чухал шинжилгээ болох компьютерт томографаар оношилгоо хийдэг.
Энэхүү төхөөрөмж нь “Мед портал”-д ч мөн адил байдаг байна. Харин хавдрын эмнэлэгт байдаггүй гэх MRI буюу соронзон үелзүүрт томографын шинжилгээг “Мед портал” эмнэлэг хийдэг байна. Үүнийгээ тус эмнэлэг маш овжин байдлаар ашиглаж ирсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өөрөөр хэлбэл ХСҮТ-ийн ачаалал их байх тусам “Мед портал” эмнэлгийн ашиг орлого ихэсдэг талаар Эрүүл мэндийн яамныхан болоод хавдрын эмнэлгийнхэн дээр дооргүй ярьдаг аж. Их хэмжээний ашиг олдог учраас л өдийг болтол ХСҮТ- өөс гэрээгээ цуцалдаггүй, ХСҮТ нь ч явуулах дургүй байдаг гэв. Учир нь ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нь УИХ- ын гишүүн Ж.Чинбүрэнгийн дотнын найз.
Мөн тус эмнэлгийн нягтлан Дэнсмаа нь Ж. Чинбүрэнгишүүний эхнэрийн хамаатан гэдгийг зарим эх сурвалжууд дурдсан байна. Энэ асуудал хууль хяналтын байгууллагуудад шалгагдах явцад Ж.Чинбүрэн “Мед портал” эмнэлгийн хувьцаа эзэмшигчээсээ татгалзаж, бусдад шилжүүлэн нэрээ цэвэрлэсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Гэхдээ өдийг болтол гишүүний оролцоо, нөлөөлөл, ашиг сонирхол тус эмнэлэгт байдаг учраас ХСҮТ-өөс гэрээг нь цуцалж чаддаггүй гэдгийг энэ салбарынхан хэлдэг юм билээ.
Угтаа “Мед портал” гэх эмнэлэг Хавдрын эмнэлгээс гарчихвал тухайн орон зайд нь өргөтгөл хийгээд хавдартай өвчтөнүүдийнхээ ачааллыг багасгах бүрэн боломжтой ажээ. Гэвч ХСҮТ-д байдаггүй “MRI” шинжилгээгээрээ түрий барьсан “Мед портал” эмнэлэг улс төрийн нөлөөлөл, давуу байдлаа ашиглан хавдрын эмнэлэгт үйл ажиллагаагаа явуулсаар л байна.
Уг асуудлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааралдаа авч, ХСҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр хавдрын урдаа барьдаг ганц төв оношилгоо, шинжилгээгээ өөрөө хийгээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлээд явах нь зүйтэй гэдгийг ХСҮТ- д ажиллах үеэрээ хэлсэн байдаг. Тиймээс “Мед портал” эмнэлэгтэй гэрээгээ цуцалж, зайтал байгаа чөлөөлж ав гэдэг үүргийг ХСҮТ-ийн удирдлагуудад өгсөн. Салбарын сайдын өгсөн үүрэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тун их дургүйцэж байгаа дуулддаг. Ж.Чинбүрэн гишүүн та цагаан нөмрөгт эмч хүн. Олны үг ортой гэдэг шиг үнэхээр ийм асуудал байгаа бол эмч хүнийхээ тангаргийг санаж, УИХ-ын гишүүнийхээ ёс зүйг бодож, дээрх үйлдлээ зогсоох нь зөв болов уу.
Ё.БААТАР
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Irgen [66.181.182.178] 2023-02-20 09:23:08
Erdenehuu darga ni ter huviin emnelgee gargaj diildeggui yum uu? Haa neg yariag ni sonsohoor gegeerne gedeg ni ene yum baih daa gej bodohoor…. Uildel ni uur, Chinburengiin naiz, halaas neg, tuunii hiisen muu buhniig haatsailagch gej emch nar ni uzeed baidag, odoo l harj dee!!!!!!!!!
Зочин [64.119.31.162] 2023-02-20 07:53:42
бусад улсын эмнэлгүүдэд байгаа иймэрхүү хувийн хэвшлийг хурдан зайлуулах хэргтэйдээ,,бүгд сайд дарга нартай холбоотой111
Зочин [64.119.27.69] 2023-02-20 01:00:47
Өдөртөө хөнгөхөн 5 сая төгрөгний орлого олдог газардаа
Зочин [64.119.17.49] 2023-02-19 22:17:07
Shaampar uu
Ььо [202.126.90.22] 2023-02-19 20:53:14
Нэг авилгач аппарат худалдаж авсан байхад УЛС НЬ, УЛСЫН ЭМНЭЛЭГ ЯАГААД ЧАДАХГҮЙ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ АВИЛГАЧ НАР ТЭР АППАРАТНЫ МӨНГИЙГ ИДДЭГ.
Зочин [192.82.68.159] 2023-02-19 19:09:57
Күээ энэ Чинбүрэн үгүй байлгүйдээ
зочин [122.201.22.94] 2023-02-18 19:38:21
Монголд улсын эмнэлэгт очвол та цоо эрүүл хүн болно, учир нь эмч нар нь мэдлэггүй чадваргүй, айшгийн ааштай ууртай, загнаж хашгирсан хүмүүс, техник тоног төхөөрөмж нь асар хоцрогдсон, мэдрэх чадваргүй, харин хувийн эмнэлэгт очвол та эрүүл эрхтэнгүй болж хувирна, учир нь хүнийг ямар нэг өвчтэй болгож эмчилж байгаа дүрээр орлогоо нэмэгдүүлдэг, баахан эм тариа шахдаг, хүнийг зүгээр л мөнгө-орлогын эх үүсвэр гэж хардаг болохоос үнэн зөв оношлох, зөвлөх, эмчлэх сэтгэл эмч нарт огт байхгүй, бүгдийг зөвхөн зоосны нүхээр хардаг болчихсон юм биш үү?
Улсын эмнэлгийн үнэн нүүр царай [64.119.24.60] 2023-02-18 17:18:05
Энэ улсын гэдэг эзэнгүй, тухайн үеийнх нь дарга, цэрэг нь хөлжих хэрэгсэл болсон бүх зүйлийг зах зээлийн зарчимд нь нийцүүлэн хувьцаат компани болгож олон нийтийн хяналтанд оруулах хэрэгтэй. Өвчтэй хүнээр эрээ цээргүй бизнес хийж хөлжигсөд. Юун тангараг. Манай хамаатан хагалгаанд орсон, удирдаж орсон эмчид нь 1,000,000 төгрөг өгсөн. Хагалгааны дараа танихгүй царайлна. Ийм л хүн дүрстнүүд улсын эмнэлгээр хувийн юм шиг орлого олж байна
Зочин [66.181.186.170] 2023-02-18 13:30:13
Чинбүрэн Нямхүү энэ тэр гээд л энэ хэдэн эмнэлэгүүд нь дандаа шоронгийнхний гарт байсан юм биш үү Гүндалай балай хүн боловч үнэнийг ярьдаг ажгуу
САЙД үүрэгдсэн байна [122.201.31.110] 2023-02-18 12:35:04
ХУВИЙН эмнэлгээ гаргаач. Шинэ төхөөрөмж авч өгөх хэрэгтэй. ЯАХААРАА өвчинд зовсон иргэдээсээ ашиг олох гэж үхэн хатан тэмцдэг юм вэ?
З [103.57.92.108] 2023-02-18 12:30:59
Луйварчин Чинбүрэн
Иргэн [103.212.118.211] 2023-02-17 22:29:16
Чин шуналт эмч бна даа
Зочин [122.201.22.33] 2023-02-17 19:17:07
Эрүүл мэндийн бохир бизнесүүд улс төрд гүнзгий шингэсэн байх оо
Иргэн [66.181.190.147] 2023-02-17 19:01:06
Эрүүл мэндийн салбарт хувийн эмнэлэг байгуулах нөхцөл бололцоо хараахан бүрдээгүй байгаа болно. Хуучин нь хөл дээрээ босож байж шинийг хойноосоо дагуулна.
зочин [64.119.20.147] 2023-02-17 17:19:21
Чинбүрэн гэж энэ улайрсан луйварчинг улныхан дахиад л сонгох байхдаа
Зочин [103.229.122.225] 2023-02-17 15:47:21
Хавдарынхны зарим бузарийг ухвал далай дөө
Зочин [103.212.118.219] 2023-02-17 17:27:10
Чинзориг,чинбүрэн гээд улайрсан лууварчдыг дахиад сонгохгүй гэдэг нь зөвөө
Зочин [202.179.3.131] 2023-02-17 15:05:53
Улсын эмнэлгүүд авлигад идэгдсэн, дарга нар нь идэж ууж, иргэдийнхээ зовлонгоор бизнес хийж хөлжих гэж дарга болдог, улсын эмнэлгээ хөгжүүлэе гэдэг нэг ч дарга байхгүй шүү.
Зочин [202.126.89.208] 2023-02-17 19:23:55
Хавдартай өвчтнийг боолт хийнэ гэж 14 хоног хүлээлгээд, яг орон дээр хэвтүүлэнгүүт 800000 мянгын тариаг аптек зааж өгөөд ар гэрийнхнийг явуулж билээ.тэр хооронд өвчтэй ах маань 2хөл нь мөс шиг хүйтэн ядраад л суугаад блаа.гэтэл тариа ирж. Боолт хийлээ…Гэвч ах минь удаагүй өнгөосөн. Тэр үед Чин бүрэн даргыг хайгаад олоогүй….Одоо бодоод ахыгаа маш их өрөвдөж. Сэтгэл сэмэря явдагдаа…
Зочин [64.119.26.141] 2023-02-17 14:27:08
Чинбүрэн шантааж хийж ашиг олдог луйвардаа гаршсан хулгайч
Зочин [202.131.225.53] 2023-02-17 14:15:12
улсын хэд хэдэн л эмлэг байна төсөвтөө мөнгийг нь суулгаад тэр МРай г ганц 2 г аваад тавьчихаж болдоггүй юмуу,
Энэ [192.82.71.99] 2023-02-17 13:58:31
Чинбүрэн угаасаа энийгээ хамгаалах гэж гишүүн болсоон эмч нэртэй улаан луйварчин өөртөө шуналаа зогсоодог тариа олоод шахуулчаач
зочин [122.201.19.99] 2023-02-17 13:51:57
Чинбүрэн угаасаал хүн муутай мөнгөөр асуудалыг шийдээд сурцан хүн .Хавдар худлаа дараалал үүсгэдэг
Zochin [5.180.121.174] 2023-02-18 19:37:37
CHINBUREN UDAHGUI HAVDARAAR UHEHII NI MONGOLCHUUD HARNAA. UVCHTEI HUMUUSEER ASHIG HONJOO HARAGCH HULGAICHIIG UURII NI HAVDARTAI BOLGOJ UHUULEH BOLNOO.
ө [103.212.116.163] 2023-02-17 13:39:23
Ядарсан өвчтэй хүмүүсээр мөнгө олдог ямар арчаагүй новшнууд бэ тэр олсон мөнгө нь хоол болох уу
Kca [66.181.161.60] 2023-02-17 13:27:03
Мед порталын MRI аппарат бол мэдээж аль нэг улсаас ХСҮТ-д хандивласныг Чинбүрэн хувьдаа шаачихсан. Гарцаагүй.
Зочин [203.17.23.221] 2023-02-17 13:13:20
Хувийн эмнэлэг өөрийн байрандаа хувийн бизнесээ хийх нь зөв. Улсын эмнэлэгт байр түрээсэлж, шударга бус давуу тал эдэлж болохгүй.
Зогий [202.126.90.61] 2023-02-17 13:11:16
Хувь хувьсгалын эмнэлгээ дэмжээд яваачээ. Тэр mri олон хүнийг нааш цааш явуулахгүй тус болж бгаа шүү дээ. Улс төржөөд л болоод бгаа юмаа болохгүй болгох юм. Энэ нь өвдсөн зовсон хүмүүст бөөн дарамт болох
Зочин [64.119.27.17] 2023-02-17 12:58:19
Улсын хэмжээнд ажиллаж байгаа хэдхэн MRI г зогсоох хүсэл хэнд байгаам бол ХСҮТ д Чинзориг сайдын тавих СТ MRI г санхүүжүүлэх банкаа сонгоогүй байхад ажиллаж байгаа аппаратуудаа хөөх эрх ашиг хэнд байна. Банкаа сонгоно тендерээ зарлана. Аппаратаа авчирна суурилуулах өрөөгөө цацрагаас хамгаалж тохижуулна тэгээд шинэ аппаратаа суурилуулна гэхэд хамгийн хурдан даа нэг жилийн хугацаа орно. Ядаж мөнгөө бүтээгээд тендерээ зарласан хойноо гаргавал зохилтой . Улсын хэмжээнд ажиллаж байгаа арав хүрэхгүй MRI байна Альнаас нь ч асуусан очёр дараалал ихтэй байдаг Яг өнөөдрийн байлалаар утасдаж асуухад НД аас санхүүждэг газрууд 25- 30 хоногийн хүлээлтэй мөнгөө өөрөө төлдөг газрууд 3-7 хоногын хүлээлтэй байна . Ажиллаж байгаа нэг нь зогсоход хүлээж дийлэхгүй өвчнөө хүндрүүлэх нь нөгөө л ард түмэн шүү дээ. Арл түмэнд үйлчилээд байна уу адилхан MRI тай өрсөлдөгч нарт нь үйлчилээд байна уу сэтгүүлчээ.
Зочин [64.119.27.69] 2023-02-20 01:02:27
Ганц MRI аппарат авахад банкнаас санхүүжээд байх ядуу улс биш байлгүйдээ